Оны төгсгөлд төрийн сангийн гүйлгээг хаасантай холбоотойгоор өндөр өртөгт мэс засал хийдэг улсын эмнэлгүүд төлөвлөгөөт хагалгаануудаа түр хугацаанд зогсоожээ. Өндөр өртөг бүхий мэс заслуудыг улсын I, II, III, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төвүүд хийдэг.
Тухайлбал, ГССҮТ өвдөгний үе солих мэс заслаа түр зогсоожээ. Тус мэс заслын өртөг долоон сая гаруй төгрөг бөгөөд иргэн 500 мянган төгрөгийг төлж, эрүүл мэндийн даатгалаас үлдсэн санхүүжилтийг гаргадаг байна.
Гэхдээ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас өндөр өртөг тусламж үйлчилгээг зогсоох талаар шийдвэр гаргаагүй бөгөөд эмнэлгүүд дотоод зохицуулалтаар яаралтай тусламжийг тасалдуулахгүйн тулд зарим төлөвлөгөөт мэс заслуудаа хойшлуулсан байна.
ӨНДӨР ӨРТӨГТ ШИНЖИЛГЭЭГ ИРГЭД ЭМД-ААР ХӨНГӨЛӨЛТТЭЙ ӨГНӨ
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл /ЭМДҮЗ/ 2021 онд “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам батлах тухай” 03 дугаар тогтоол гаргажээ. Тус тогтоолоор ЭМД-аас бүрэн буюу 100 хувь хөнгөлөх эмнэлгийн тусламж үйлчилгээг шинэчлэн гаргасан билээ. Үүнд:
-Төрөлхийн гажиг засах мэс заслын бүх зардал 100 хувь Эрүүл мэндийн даатгалын сан /ЭМДС/-гаас гарахаар болсон. Тухайлбал, зүрхний төрөлхийн гажиг заслын мэс засалд ЭМДС-гаас гурав хүртэлх сая төгрөг олгож байсан бол шинэ тогтоолоор тохиолдол бүрд найман сая төгрөгийн санхүүжилт гаргах юм. Мөн хорт хавдрын тусламж үйлчилгээг 100 хувь эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэхээр тусгасан.
Үүнээс гадна өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээг төрийн өмчийн эмнэлэгт хийлгэхэд нэг тохиолдолд өмнө нь 160 мянган төгрөгийн санхүүжилт олгодог байсан бол одоо даатгалын байгууллагатай гэрээтэй эмнэлэг дээр тус шинжилгээг хийлгэхэд даатгалын сангаас 70 хувь, иргэн 30 хувийг нь гаргах болсон юм.
Нэргүй 55 минутын өмнө 124.158.123.244
Сайд гуай сайд болсон цагаасаа" бүх юм сайн байгаа" гээд байаа юм. хэнийхи нь зөв юм бол?
Нэргүй 1 цагийн өмнө 202.126.89.58
нөгөө поп мөнксайхан нь яасан?