Сурвалжлага: "Одоо надад торгууль төлөх мөнгө байхгүй гэдэг"

Сурвалжлага: "Одоо надад торгууль төлөх мөнгө байхгүй гэдэг"

Сурвалжлага: "Одоо надад торгууль төлөх мөнгө байхгүй гэдэг"

Тээврийн хэрэгслийн торгуулиа төлөөгүй жолооч нарт хариуцлага тооцож эхлээд 20 гаруй хонож байна. Уг журам хэрхэн хэрэгжиж байгаа талаар бид сурвалжиллаа.

Иргэн Д.Гомбосүрэн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн таван удаагийн торгуультай байсан ажээ. Түүнд оноосон торгуулиуд нь ихэвчлэн эгнээ, байр буруу эзэлсэн, гэрлэн дохио зөрчсөн үйлдлүүдэд оногдуулсан аж. Тэрбээр шинэ журмын талаар сайн ойлголтгүй байлаа. Хоёр хоногийн өмнө цагдаа зогсоогоод замын хөдөлгөөний дүрмийг таван удаа зөрчиж, 120 мянган төгрөгийн торгуультай байна гэж хэлжээ. Тэрбээр "Миний хувьд тэр дор нь торгуулиа төлсөн. Шинэ журамдаа шууд төлбөрийг барагдуулах эсвэл торгуулийн мөнгөн дүнгээ төлж дуусах хүртэл машиныг саатуулах журамтай юм билээ. Энэ гэхдээ олон удаагийн их мөнгөн дүнтэй торгуультай хүмүүст бол хэцүү л юм шиг санагдсан. Тухайн үед хүн мөнгөгүй байж болно. Бас машиныг нь журамлачих юм бол хэцүү. Гэхдээ дүрэм, журмаа л дагах байх. Жолооч нар хэрвээ торгуулсан бол тухай бүрт нь бага мөнгөн дүнтэй байхад нь төлчихвөл амар юм байна. Зөрчил гаргасан тохиолдолд хаана, хэзээ, ямар дүрэм зөрчсөн гээд гар утсанд мессеж ирж байна лээ. Хэрэв жолооч ямар нэг байдлаар замын хөдөлгөөний дүрэм зөрчиж торгуулсан л бол төлөх нь үүрэг. Манайхан мэддэггүй юм уу, эсвэл хэнэггүй явж байж торгуулиа өсгөөд байдаг юм шиг” гэж ярив.

120 ГАРУЙ ЖОЛООЧИЙН ЖОЛООДОХ ЭРХИЙГ НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААГААР ХАССАН

Нийслэлийн хэмжээнд 800 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Эдгээр тээврийн хэрэгслээс өдөрт 450-500 мянган тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцдог гэсэн судалгаа бий. Улсын хэмжээнд 2024 оны арваннэгэн сарын байдлаар 1 сая 700 мянган жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж Зөрчлийн тухай хуулиар бэлэн бус торгуулийн арга хэмжээ тооцуулсан. Үүнээс ойролцоогоор 870 мянга буюу 50 орчим хувь нь торгуулиа хуулийн хугацаанд төлж барагдуулаагүй байна. Зөрчлийн тухай хуульд торгуулиа хуульд заасан хугацаанд буюу 15 хоногийн дотор төлсөн тохиолдолд 50 хувь хөнгөрүүлэх, хуульд заасан хугацаанд биелүүлээгүй буюу 15 хоногоос хэтрүүлсэн тохиолдолд 50 хувиар нэмэгдүүлнэ.  Торгуулийг сар бүр 10 хувиар нэмэгдүүлж тухай бүр нэмэгдүүлсэн дүнгээр  жолоочийн бүртгэлтэй гар утас болон И-Монголиагаар дамжуулж хүргэнэ гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.

“Өнөөдрийн байдлаар 3-10 хүртэлх торгуультай 300 мянга орчим, 100-аас дээш торгуультай 500 орчим жолооч байна. Эдгээр жолооч нарыг хяналт шалгалтаар илрүүлж, торгууль төлөх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Торгуулийн хэмжээ 450 мянга буюу түүнээс дээш хэмжээтэй байвал шүүх рүү шилжүүлээд эрх бүхий албан тушаалтанд шүүхээр шийдүүлэх хүсэлтийн хамт явуулж, тухайн жолоочийг нийтэд тустай ажил хийлгэх шийдвэр гаргаснаар нийтэд тустай ажил хийж, торгуулиа барагдуулахаар байгаа.

Өнөөдрийн байдлаар 120 гаруй жолоочийн жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан байна”

Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн 14.7.31 “Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 10-50 хүртэл хувиар хэтрүүлсэн бол хүнийг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсний дагуу 50,000 төгрөгөөр торгуулсан бол дээрх журам аргачлалын дагуу таны торгууль 75,000 төгрөг болж нэмэгдэнэ. Хуульд заасан хугацаанд торгуулиа төлөөгүй тохиолдолд торгох шийтгэлийг биелүүлж дуусах хүртэл хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, тээврийн хэрэгслийг хууль, журамд заасны дагуу тусгай талбайд хүргэх буюу өөрөөр хэлбэл түр саатуулах хашаанд зөөж шилжүүлэх юм.

Нийт торгуулийн дүн 50 хүртэл хувиар нэмэгдүүлж тухайн хугацаандаа торгуулиа төлөөгүй бол эрх бүхий албан тушаалтан шүүхэд хүсэлт гаргаж, шүүхийн журмаар албадан гүйцэтгүүлэх, нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлээр солих санал хүргүүлнэ.

Гэхдээ нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлийг жирэмсэн эмэгтэй, 55 дээш насны эмэгтэй, 60 дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй байхаар журамд тусгажээ.

АВТО ЗАМЫН КАМЕРЫН ХЯНАЛТААР 1,3 сая ЖОЛООЧИЙН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

Энэ бүх машиныг бүгдийг нь зогсоогоод торгуулийг барагдуулах боломжгүй. Тэгэхээр камерын хяналтаар мөн илрүүлдэг. Нийслэлийн хэмжээнд автозамын 80 гаруй байршилд камер суурилуулан замын хөдөлгөөний дүрмийг хянадаг байсан. Тэгвэл уг камерын тоог нэмэгдүүлжээ. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс Улаанбаатар хотын авто замын 176 уулзвар, гарцыг бүрэн камержуулж, камерын удирдлагын нэгдсэн болон есөн дүүргийн дэд төвтэй холбосон байна. Ингэснээр жолооч нарын хамгийн их зөрчдөг гэрлэн дохио зөрчсөн, “зогс” шугам давж зогссон, эгнээ байр буруу эзэлсэн, үргэлжилсэн цагаан зураас давж эргэсэн зэрэг зөрчлүүдийг түргэн шуурхай илрүүлэх боломж бүрдэж буй. Камерын хяналтаар илрүүлсэн зөрчлийг холбогдох байгууллагууд руу илгээх юм байна. Мөн жолоочийн бүртгэлтэй гар утсанд зурвасаар илгээхээс гадна Монгол шуудангаар гэрийн хаягаар нь торгуулийн мэдээллийг хүргүүлэх аж.

2024 онд авто замын камерын хяналтаар 1 сая 300 мянган жолоочийн зөрчлийг илрүүлжээ.

Замын цагдаагийн хэлж буйгаар, жолооч нар "Одоо надад наад торгуулийг чинь төлөх мөнгө байхгүй, би ийм олон удаа зөрчил гаргаагүй" гэх хариултыг хэлдэг. Мөн торгуулийн мөнгөн дүн болон зөрчил гаргасан тоог нь хэлэхээр нь ихэнх нь уурладаг. Бид ажлаа л хийж байгаа. Зарим хүмүүс уурлаад өөдөөс хэрэлдээд шаардлага биелүүлэхгүй тохиолдол олон гардаг" гэдгийг хэлж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-01-23 122.201.31.174

Ардчилсан улс гээд дарангуйлагчийн улсаас долоон доор бүх юм нь торгууль хулгай дээр тогтдог улс болсон.төлбөрөө төлж чадахгүй хүнийг яах юм

Avatar

Иргэн 2025-01-23 66.181.161.13

Зөрчил гаргасан л бол хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Төр барьж байгаа хүмүүсч адил шударга хариуцлага ноогдуулая!
Хулгай хийсэн, зөрчил гаргасан бүхнээ өршөөсөөр байгаад өнөөдрийн шударга бус нийгмийг бий болгож байна.

Avatar

Нэргүй 2025-01-23 66.181.178.131

Муу сайн луйварчидаа чадахгүй байж ард түмэндээ бол сайн төмөр нүүрээ үзүүлэх юм даа
Төр засаг гэж монголд байхгүй ардынхаа хөдөлмөрийг хулгайлах юм даа хэдхэн хүмүүс тэр нь 126 хэрэггүй малнууд

Avatar

Нэргүй 2025-01-23 103.212.162.140

Cham metees ehleed ingej bgaa shd chi deer garwal bur ayultai s** bna

Avatar

Хэн 2025-01-23 66.181.182.130

100 аас дээш торгууль гэж юу вэ, замын хөдөогөөний дүрэм байнга зөрчдөг л гэсэн үг. Тийм хүмүүсийнх нь жолоо барих эрхийг 5-10 жилээр шууд хас л даа. Хайж олоод ч гэх шиг, бүртгэлтэй юм чинь дороо л олно

Avatar

Нэргүй 2025-01-23 66.181.184.31

хуучин жолооны үнэмлэх талонтой 3 цоолуулвал дахин шалгалт өгөөд авдаг байсан тийм л болгомоор байгаа юм. одоо мөнгө байвал шууд торгоод байхгүй бол цоолоод л явуулчихаж бай тэгээл шийдэгдчихэнэ шүдээ.

Avatar

Уншигч 2025-01-23 66.181.181.11

Танил талтай нь эрхээ хасуулах уу Яг хасч харагдаа ч Ядарсан мөрөөрөө яваа нэгнийг бол өдөрт нь эрхийг нь хасаад торгуулиа авчихдаг юм билээ Тэр хүний чинь ард нялх хүүхэд хэвтрийн асаргаатай эцэг эх байдаг шүү

Avatar

Төв 2025-01-23 66.181.190.220

ЭХЛЭЭД ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ.ЗАМЫН ЦАГДААГИЙН ЁС ЗҮЙ БИЕ БЯЛДАРЫН ХҮМҮҮЖИЛ ДАРАА НЬ ЗАМЫН ТЭМДЭГ ТЭМДЭГЛЭГЭЭ ЗАСМАЛ ЗАМЫН ЭВДРЭЛ ГЭМТЭЛИЙГ ЗОХИХ ШАТ ДАРААЛАЛТАЙГААР ЗАССАНЫ ДАРАА Л ТОРГОХ ЁСТОЙ.ТОРГУУЛЬ ГЭДЭГ БОЛ НЭГ ЁСНЫ ШИЙТГЭЛ ЮМ ШҮҮ

Avatar

Зочин 2025-01-23 202.55.188.94

Замын тэмдэг тэмдэглэгээгээ сайжируулаад дараа нь торгуул яасан юм вэ

Avatar

Нэргүй 2025-01-23 103.80.210.95

Үнэмлэхгүй, даатгалгүй, 640к төлөөгүй торгуультай нөхөр араас ирж мөргөчөөд ЗЦГ танил талаараа аргалаад зөвдөөд явж байна. Цагдаа ийм бхад энэ хууль дүрмийг хэн мөрдөх юм бэ

Avatar

Del 2025-01-23 202.55.188.38

tul

Avatar

Ц.Ганболд 2025-01-23 202.126.89.177

Замын хөдөлгөөнийг ш.ухаанчаар бэлэн гаднын туршлагыг нэвтрүүлж ажилламаар байна,хуулиа дагаж мөрдөх нь зөв л дөө.Уулзваруудаа шинэчлээч:Баянбүрд,Чулуун овоо,Грандын 4н зам зохицуулдаг болгох ТЭЦ 3ын баруун хойд уулзварыг хуучнаар нь зохицуулдаг болгох,Нүхэн гарц Яармагийн фр буудалд хийх Яармаг гүүр өнгөрөөд баруун. тийшээ урдуур уулаа эмжсэн шинэ зам хийж Архивын уулзвартай холбох ажлуудыг хийх хэрэгтэй

Avatar

Зочин 2025-01-23 202.126.90.1

Замын төлбөр, татвараа төлөөгүй бол хотын агаар бохирдуулж түгжрэл үүсгэх шаардлагагүй нийтийн тээврээр зорч. Бааранд суух болохоор мөнгөтэй болчихдог биздээ. Телеграм руу тэрбумаар нь зальлуулж дээрэмдүүлнэ. Татвар төлөх болохоор мөнгөгүй.

Avatar

Зочин 2025-01-23 66.181.186.137

Зарим нэг ухамсар сэтгэл зүйн доройтолд орчихсон хүмүүс их болжээ. Та зээл авсан л бол төлөх, буруу зүйл хийсэн бол уучлал хүсэх, санаатай санамсаргүй байдлаар зөрчил гаргасан л бол хариуцлагаа ухамсарлан торгуулиа төлөх ёстой. Олон хавар нэгэндээ гэгчээр энэ олон удаагийн зөрчил гаргаж яваад тоохоо больчихсон үед гэнэт нэг л өдөр чи аваар осол гаргаж хүний болон өөрийн амь насыг хохирооно.

Avatar

Зочин 2025-01-23 66.181.186.137

Огт зөрчил гаргахгүй замын хөдөлгөөнд оролцдог. Татвар аа цаг хугацаанд нь төлдөг байгальд ээлтэй хабрид хөдөлгүүр, нүүрсэн яндантай, өдөр болгон хөдөлгөөнд орж түгжрэл нэрмээс болохгүй машинтай ийм жолооч нарыг татварыг бууруулах хэрэгтэй. Машины татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөр 4 дахин нэмсэн энэ бол арай л байна шүү. нямбаатараа

Avatar

Хятадын колони Монгол автономитын иргэн 2025-01-23 139.5.217.20

Нянбаатар халтар шээс минь чи зайлаад үхээд өгөөч Ард түмнээ торгуул татвараар дарамталж боол шиг болгож бн
чи зайлаачээ
үхээд өгөөч нас барсан Очирбат eрөнхийлөгчийн дараагийн нас барах хүн байгаасай

Avatar

Мөнх 2025-01-23 103.137.14.214

Улс торгууль, татвараа хугацаанд нь авч чадахгүй бол төр засаг гэж байх хэрэг юу бна. Өндөр хөгжилтэй орнуудад чухал мөрдөгддөг зүйл бол татвар, торгуулиа хугацаанд нь төлөх байдаг. Гадаадад амьдарч байгаа болон байсан монголчууд торгууль, татвараа төлөхгүй бол ямар их дарамт ирдэгийг мэднэ дээ.
Торгууль татварыг хугацаанд нь авч хэрэгжих нь улсын дэг журам тогтоох эхний шат шүү дээ.

Avatar

Нэргүй 2025-01-23 202.9.40.143

Орлогын дансаар нь төлүүл

Avatar

Нэргүй 2025-01-23 202.9.40.143

Торгуулиа төлтөл нь машиныг нь бүү олго….дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсний хариу…..хийсэн үйл эргээд ирдэг жам, сөрсөн үйлэндээ сөгддөг ёс…..Ирээдүйн үрсээ дэг журамд оршоох зам мөр, зөв ажил болохоор хатуу байх хэрэгтэй….Үйсэн үйлэндээ өөрөө өртдөг ертөнцийн хууль

Avatar

зочин 2025-01-23 202.131.232.156

даатгалын байгууллагаас хариуцлагын даатгалд холбосон тээврийн хэрэгслийн дугаарыг нь шүүлгээд үндсэн даатгалд хэн гэдэг хүн дээр байна тэр үнэмлэхээр нь шууд системээс эрхийг нь хасч болдоггүй юм уу

Avatar

зочин 2025-01-23 202.131.232.156

регистерийг нь олчуул банкуудад бичиг явуулаад дансны мэдээллийг татаж аваад шууд суутгах.

Avatar

Нэргүй 2025-01-23 202.9.41.42

замын цагдаа тлргууль тавиад орхидог нь буруу учир ингэж даварсан жолооч нар хир зэрэг ажлаа хийж байгаагын нэг жишээ нь энэ хатуу байр сууртай байх чухал энэ модоконы лааз нууд зам дээр дүрэм журамаа мэдэхгүй явсаар ийм байпал лрчихсондоо

Avatar

Huz 2025-01-23 122.201.23.66

mongo bhgui bol mashin unah yamar hereg bn joloochiin erhiig ni hasasd bai

Avatar

иргэн 2025-01-23 59.153.84.210

нийслэл буюу их хотод амьдарч буй иргэд хууль журам болон замын дүрмээ дагаж мөрдөн зохицож амьдрах ёстой чадахгүй бол бусдад саад түвэг бололгүй хотоос гарч амьдрах хэрэгтэй,

Avatar

Нэргүй 2025-01-23 202.126.90.146

шууд ачаад журамла

Avatar

Нэргүй 2025-01-23 66.181.186.59

Монголчууд хууль дүрэмд захирагддаг биелүүлдэг настан буурал ахмадын үгийг сонсдог хүлээж авдаг үе өнгөрсөн одоо ямарч соёлгүй зан харьцаа ааш хэл яриа бүдүүлэг хэрцгий дүрэм журам үл тоосон хууль үйлчилдэггүй мөнгөөр шийддэг шудрага ёс ардчилалын суурийг Элбэгдоржтон тавьж гөлөгнүүд даган баяссан үе,,

Avatar

Зочин 2025-01-23 202.126.91.129

соц нийгмийн үлдэгдэл сэтгэхүй юм даа. бас хөдөөний оркуудын иддэг, баадаг бүдүүлэг сэтгэхүй.

Avatar

Нэргүй 2025-01-23 202.55.188.34

тэр муу хэлээд байгаа соц нийгмийн үед чинь харин ингэж эрхээ хэтрүүлж, анархи царайлдаг, одооны та нарын хэлдгээр бол орк царайлдаг амьтад тун цөөхөн байсан юм шүү

Avatar

Мазаалай 2025-01-23 66.181.190.189

шууд ачаад торгууль төлүүл даварчихсан бн

Avatar

Нэргүй 2025-01-23 202.131.228.66

alert("test")

Avatar

ЗочинЗочин 2025-01-23 103.168.34.160

Өөрсдөө журам зөрччихөөд торгуулиа төлөх нь зөв шүүдээ.Хүний төлөө амьдарч байгаа бишдээ.Оюуны хоосролтой хүмүүс их болжээ. маш бүдүүлэг .Ажлаа хийж байгаа хүний ажлыг хүндрүүлээд маш тэнэг

Avatar

Монгол 2025-01-23 103.57.94.109

Яагаад зүгээр л хууль дүрмээ дагачихаж болдоггүй юм бол. Тэгвэл торгууль төлөхгүй шүү дээ. Улаан гэрлээр явна гэдэг бол санаатайгаар тээврийн хэрэгсэл ашиглан бусдыг гэмтээж байгаатай адил үйлдэл шүү. Монголчууд ихэнх нь маш их бүдүүлэг байдаг нь үнэн шүү.

Avatar

19*9 2025-01-23 50.147.160.114

LXJP nTentet beijem Opugs;?

Avatar

ylcuin 2025-01-23 50.147.160.114

-Zmx # #;

Avatar

ИРГЭН 2025-01-23 66.181.180.158

Монгол улсыг дүрэмгүй хуульгүй улс болгож дампууруулсан МАХН- мафиууд буруутай!!! Хуульгүй дүрэмгүй замбраагүй доор улсаа цөлмөх аянаа МАХН- өгөр комнистууд хийсэн шүү ард иргэдэд буруу байхгүй!!!

Avatar

Зочин 2025-01-23 66.181.161.169

хүзүүгүй,жонхуу,зи нарт хэлээч

Avatar

Ззз 2025-01-23 103.168.34.160

Үүнд нам ямар буруутай юм.Хүүхдээ зөв өсгөж хүмүүжүүлсэн үйл эцэг эхийн буруу шүү дээ.Дандаа буруугаа хүлээж сураагүй хэн нэгнээс бурууг хайдаг муухай зантай

Avatar

Нэргүй 2025-01-23 202.9.40.143

ёстой ёстой, зэрлэг бүдүүлгүүдийн үйлдэл, үрсэд нь дамжина….Ухаарахгүй юм чинь хүчлэхээс яахав дээ…..нийтийн дэг ёс, аюулгүй амар амгалангийн төлөө зөв ажил шүү

Avatar

Жолооч биш иргэн 2025-01-23 203.169.48.150

Олон жилийн өмнө бол зөрчлийн талонтай, тэрийг 3 удаа цоолуулбал эрх хасагддаг байсан. Олон зөрчил гаргасан ч явуулаад байгаа дүрэм, журам нь буруутай. Бага дээр нь журамлаад, төлүүлээд байвал хэвшчихэнэ.

Avatar

ИРГЭН 2025-01-23 66.181.191.209

Мөнгө байхгүй гэж Хэнд эрхлээд байгаа,,,,,,шууд Торго,,,,,,үгүй бол Эрхийн нь хас тэгээд л болоо__

Avatar

Зөв 2025-01-23 202.55.188.91

торго

Avatar

зочин 2025-01-23 66.181.180.24

машиныг хураагаад журамлах. ядаж хөдөлгөөн сийрэг болно

Avatar

Нэргүй 2025-01-23 73.132.11.36

arcvhaagui hulgaichuud zurchil gargasan l bol tuluh yostoi, tuluhgui bol bayan ailiin zarst bopklogoj, ulniih gedgiig ni medruul

Avatar

Зочин 2025-01-23 59.153.115.229

Мөнгө байна уу байхгүй юу ямар хамаатай юм бэ
Дүрэм журмаа л барь. Жолооч нарын тал хувь нь мал юм бна лээ. Улаан гэрлээр гарна, урсгал сөрнө, 1-р эгнээгээр явна. Дүрэм журмаа харин ч улам чангал. Мөнгө байхгүй бол машиныг нь тэр дор нь ачуул.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж