Тангараг өргөх ёслолыг “хулгайлагч”

ХҮМҮҮС

Тангараг өргөх ёслолыг “хулгайлагч”

Тангараг өргөх ёслолыг “хулгайлагч”

АНУ-ын 47 дахь ерөнхийлөгч Дональд Трамп Даваа гаригт тангаргаа өргөсөн. Тангараг өргөх ёслолын үеэр Трампаас дутахааргүй анхаарал татсан хүмүүс бол түүний эхнэр Меланиа болон бага хүү Бэррон нар байлаа. Ньюс агентлаг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа тангараг өргөх ёслолыг эцгээсээ “хулгайлсан” гэж хэвлэлээр яригдаад буй Бэррон Трампийг онцолж байна.


Бэррон Трамп 2006 оны гуравдугаар сарын 20-нд төржээ. Түүнийг хоёр сартай нялх байхад Флорида мужийн Палм Бич дэх Эпископийн сүмд баптисм хүртээжээ. Тэрбээр Манхэттэн дэх Колумбын дүрмийн болон бэлтгэлийн сургууль, Флоридагийн Вест Палм Бич дэх Оксбрижийн академид тус тус суралцсан.

Аавыгаа анх удаа ерөнхийлөгчийн тангараг өргөхөд 10-хан настай жаалхүү байсан Бэррон өнөөдөр 201 см өндөр залуу болжээ. Өдгөө Бэррон Нью-Йоркийн их сургуулийн Стерн бизнесийн сургуульд суралцаж байна.

Дээдсийн хүрээлэлд хүүхэд насаа өнгөрөөсөн Бэрроны хүмүүжил төлөвшилд ээж нь голлох үүрэг гүйцэтгэжээ. Ээж Меланиа нь словен гаралтай учир Бэррон англи хэлнээс гадна словен хэлээр чөлөөтэй ярьдаг. Мөн гэрийн үйлчлэгчээс татгалзаж, өглөөний цай бэлдэх, гэрийн даалгаварт нь туслах, словен хэл заах зэргээр ээж нь өөрөө хүүдээ санаа тавьдаг байжээ. Нийгэм дэх гэр бүлийнхээ байр сууринаас болоод Бэррон хэвлэлийн анхааралд өртөмтгий байсан ч эцэг эх нь түүнийг олны хэл амны бай болгохгүйг хичээсээр ирсэн.

Тэр хөгжимд дуртай, бөмбөр тоглодог. Мөн хөлбөмбөг сонирхдог бөгөөд Лондонгийн "Арсенал" багийн өмсгөлтэй олны өмнө гарч ирж, анхаарал татаж байсан удаатай.

Түүний талаарх бусад нарийн мэдээлэл цахим сүлжээнд хомс. Гэвч энэ удаад тангараг өргөх ёслолын үеэр ааваасаа дутахгүй ихээр олны анхаарлыг татсан тул сүүлийн өдрүүдэд дэлхийн хэвлэлүүд Бэрроныг онцолсоор байна. Иймд түүнтэй холбоотой хамгийн сонирхолтой, хөгжилтэй, хайр хүргэм баримтуудыг нэгтгэн хүргэе.

ЭЦГИЙН ШИЙРИЙГ ХАТААХ ХҮҮ

Тангараг өргөх ёслолын үеэр Трампийн гэр бүлийнхэн тайзнаа гарч ирэхэд цугласан хүмүүс Бэрроны нэрийг дуудан хашгиралдаж, шуугиан тарьжээ. Энэ талаар “Sky News”-ийн хөтлөгч Габриелла Пауэр ярихдаа “Бэррон шоуг хулгайлсан гэсэн нийтлэлүүд хэдийнэ гараад эхэлжээ. Эцэг эхээсээ өндөр Бэррон хүү тайзнаа гарч ирэхдээ олны хариу үйлдэлд бага зэрэг гайхсан шинжтэй харагдсан. Гэхдээ тэр хэзээ нэгэн цагт эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж магадгүй гэх яриа ч бас гараад байна” гэжээ.

 

Бичлэг харвал Бэррон ерөнхийлөгчийн индэрийн ард тун ойрхон зогссон байв. Энэ нь Бэррон ч бас хэзээ нэгэн цагт ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг зөгнөж буй үйлдэл гэж консерватив шинжээч Ник Сотор таамаглажээ.

“Х” платформд олон нийт “Тэр хэдийнэ бэлэн болсон харагдаж байна”, “Тэр ч бас ирээдүйд ерөнхийлөгч болно, энэ бол баталгаа. Хэдийнэ манифестээ хийгээд эхэлсэн байна”, “Ирээдүйн ерөнхийлөгчийг хараач ээ. Бэррон хүчирхэг юм аа. Тэр ирээдүй рүүгээ чиглэн явж байна” гэх зэргээр эерэг сэтгэгдлээ илэрхийлжээ.

Тэрбээр тангараг өргөж дууссаных нь дараа Трамптай гар барьсан. Мөн суудлаасаа бууж буй ерөнхийлөгч Жо Байден, дэд ерөнхийлөгч Камала Харрис нартай ч гар барьсан нь түүнийг америкчуудын хайрыг татсан хүү болгосон юм.

Бэррон ерөнхийлөгч болохгүй байж магадгүй ч эцгийнхээ нэгэн адил тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө сонирхдог бололтой. Түүнийг энэ чиглэлийн бизнес хэдийнэ эхлүүлснийг зарим хэвлэлд мэдээлжээ. Тэрбээр өнгөрсөн долдугаар сард Вайомин мужид “Трамп, Фулчер & Роксбург Капитал” компаниа богино хугацаанд байгуулсан юм. Гэхдээ энэ компани нь ердөө дөрвөн сарын дараа буюу Трампийг сонгуульд ялсны дараахан татан буугджээ. Сонгуультай холбоотойгоор хэвлэлийн анхааралд өртөхгүйн тулд ийнхүү Бэрроны бизнесийг зогсоосон боловч энэ оны хавар дахин нээх төлөвтэй байна.

ЗАЛУУ ҮЕИЙН ТӨЛӨӨЛӨЛ

Дональд Трамп сонгуулийн кампанит ажлаа амжилттай зохион байгуулахад бага хүү нь ихээхэн нөлөөлснийг ээж Меланиа Трамп нь нэгэнтээ хуваалцжээ. Тодруулбал, Трампийг “FOX & Friends” шоунд оролцоход Бэррон үе тэнгийнхээ маш олон залуусыг дагуулан ирсэн байна. Ээж нь энэ талаар ярихдаа “Тэр маш олон залуусыг дагуулж ирсэн. Орчин үеийн залуус зурагтны өмнө суухгүй гэдгийг тэр сайн мэдэж байна. Тэд чинь бүгдээрээ л таблет, гар утас ширтэж, подкаст сонсдог болсон” гэжээ.

“FOX & Friends”-ээс гадна Трамп залууст чиглэсэн хэд хэдэн нэвтрүүлэг, подкастад оролцсон. Эдгээрийн цаана үргэлж хүү нь байсныг Трамп хуваалцжээ.

Цаашилбал, Бэррон аавдаа зөвлөгөө өгөхдөө гаргууд гэдгийг Меланиа онцолсон байна. “Тэр эцгийнхээ хэнтэй холбоо барьж, хэнтэй ярилцах хэрэгтэйг сайн мэддэг. Тийм учраас ийм амжилтыг авчирсан нь үнэхээр гайхалтай” гэж Меланиа хэлжээ.

Бэрронд Бүгд найрамдах намын үндэсний чуулганд Флорида мужийг төлөөлөн оролцох боломж өнгөрсөн тавдугаар сард олдсон боловч тэр татгалзжээ. Хэрвээ энэ саналыг хүлээж авсан бол Бэррон улс төрд анх удаагаа хөл тавих байв.

ХЭТ УХААЛАГ ХҮҮХЭД

Олны өмнө төдийлөн гарч ирдэггүй Бэррон тангараг өргөх ёслолын өдөр сонгодог загварын хөх костюм өмсөж дэгжин дүр төрхийг бүрдүүлжээ. Энэ дүр төрхийг бүрдүүлэхийн тулд тэрбээр “Pearce Bespoke” брэндтэй хамтран ажилласан байна.

“Pearce Bespoke”-ийн гүйцэтгэх захирал Пирстэй Бэррон найзаараа дамжуулан анх танилцаж байв. Тэднийг танилцуулснаас хойш ердөө долоо хоногийн дараа Пирс Бэрронтой уулзахаар Мар-а-Лаго руу нисчээ. Ингээд тэд ярилцсанаар костюм, гадуур хүрэм зэрэг хувцаснуудаа сонгосон байна.

Пирс Бэрроныг “хэт ухаалаг хүүхэд” гэж тодорхойлжээ. “Түүний туршлага, мэдлэг наснаасаа хамаагүй давсан. Түүнтэй ярихад үнэхээр сэтгэл татам юм. Бас тэр их эелдэг, зочломтгой юм. Түүнтэй танилцсандаа маш баяртай байдаг. Дээрээс нь тэр хошин мэдрэмж сайтай. Их инээдтэй хүүхэд. Гэхдээ өмнө хэлсэнчлэн тэр их хурц ухаантай. Мундаг бизнес эрхлэгчидтэй түүнийг нэг өрөөнд оруулаад үзээрэй, тэр өөрийнхөөрөө л байх болно. Сэргэлэн, ухаалаг, хошин мэдрэмжтэй болохоор тэдэнтэй өдөржин ярилцсан ч чадна” гэж Пирс ярьжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

y 15 минутын өмнө 50.147.160.114

– ##;

Avatar

Нэргүй 17 минутын өмнө 203.98.77.237

Хүн бүрийн алганы хээ адилгүй шиг хүн бүр өөр өөр байдаг Нэгэн эцэг эхийн хүүхдүүд бүгдл алганы хээ луугаа өөр хувь тавилан амьдралтай байдаг даа

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 103.212.117.41

Хүн нэгэн төрлийн хөхтөн амьтан тул сайн, муу үүлдэр гэж бас бий!! Харахад адилхан л хүн атлаа газар, тэнгэр шиг ялгаатай хүмүүс байдаг: нэг нь усан тэнэг, эсвэл аймаар муу, нөгөө нь бурхан мэт сайн, ухаалаг г.м.

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.126.90.242

Чиний бичвэрээс Нацизм нэвт үнэртэж байна,,,,,ийм үзэл бодолтой хүнийг,,,,, “”””хүний адаг,,,,хүн хог”””хэмээн тооцож тоолдог юмшүүдээ,,,,

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 73.132.11.36

GRAMMAR SCHOOL = TUSGAI SURGALTTAI DUND SURGUULIIG HELDEG YUMAA, ERDIIN DUND SURGUULIAS HUTULBUR GEH METEEEREE YALGAATAI

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.70.43.34

Сайхан юмаа Хэн нэгний Ижий болохсондоо Бурхан минь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж