Путин, Ши Жиньпин нар цахим уулзалт хийв

Путин, Ши Жиньпин нар цахим уулзалт хийв

Путин, Ши Жиньпин нар цахим уулзалт хийв

АНУ-ын 47-дох ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп тангараг өргөснөөс ганц өдрийн дараа Оросын ерөнхийлөгч Владимир Путин холбоотон Хятадын удирдагч Ши Жиньпинтэй цахимаар холбогджээ. Орос, Хятадын удирдагч нар уг цахим уулзалтынхаа хүрээнд хоёр орны хамтын ажиллагаа өргөжин тэлж буйг магтан сайшаасан гэж эх сурвалж мэдээлэв.

Трамп өнгөрсөн хугацаанд Хятадын импортод өндөр татвар ногдуулах тухай удаа дараа мэдэгдэж, Путиныг түрэмгийллээ зогсоохгүй бол "төлөөс төлнө" хэмээн эелдгээр сүрдүүлж байв.

Улмаар тангараг өргөснийх нь дараа Путин, Ши Жиньпин нар цахимаар уулзаж буй нь ирэх дөрвөн жилд хэрхэн бэлтгэлтэй байх талаараа хэлэлцсэн бололтой. Эх сурвалжийн мэдээлснээр, Путин цахим уулзалтын дараа "Орос болон Хятад улс олон улсын харилцаанд тогтвортой байдлыг бий болгохын тулд хамтрах болсон" гэж хэлсэн байна.

Харин Хятадын төрийн мэдлийн агентлагийн мэдээлснээр, Ши Жиньпин 2025 онд хоёр орны харилцаа шинэ өндөрлөгт хүрэх болно гэж хэлсэн байна. Түүний хэлсэн үгнээс "CCTV" агентлаг иш татан, "Манай хоёр орон стратегийн зохицуулалтаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, бие биеэ тууштай дэмжиж, хоёр орны хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ёстой. Практик хамтын ажиллагааг сайжруулах ёстой" гэж хэлсэн байна.

Москва 2022 онд Украин руу түрэмгийлснээс хойш Путин, Ши Жиньпин хоёрын харилцаа сайжирсан байдаг. Энэ нь АНУ-ын санаа зовнилыг нэмэгдүүлсэн билээ. Улмаар өнгөрсөн хугацаанд хүчтэй байр сууриа илэрхийлж байсан Трампийн шинэ шийдвэрүүдээс урьтаж Москва, Бээжин хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхээр зэхэж байгаа бололтой.

 

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 28 минутын өмнө 202.126.90.242

Орос агаатай оркууд бөан баяр болж байгаа биздээ,,,,”””трамп сонгуульд яллаа,,,,,бид ялав,,,,,одоо украиныг орос агаа будаа болгоно”””гээд л улин гуцаж солиорон балайраад байсан,,,,яасан,,,,одоо,,,,””””орос хятад агаа нарын мөнхийн найрамдал”””” гээд л гуцацгаах уу,,,,,хятад танк ороод ирэхээр орос агаа чинь хамгаалах уу,,,айиинн,,,манийг хятадаар айлгаад л,,,,өөрсдөө болохоор хятадыг долоогоод л,,,орос монгол оркууд,,,,сонин ш дээ,,,,гях,,,гяхх,,,гяхх,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж