Испани дугуйчдын хоёр дахь түрүү

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Испани дугуйчдын хоёр дахь түрүү

Испанийн уралдаан буюу Ла Вуэлта дугуйн олон өдрийн уралдааны ес дэх гараа Калпегээс Алкой хүртэл 187,7 км зайд болж өнгөрлөө. Энэ гараа нь хоёр, гуравдугаар зэрэглэлийн уулсыг дайран өнгөрсөн нь нийлбэр дүнгээр тэргүүлэгчдэд хүндрэл учруулжээ. Гараанаас 40 км өнгөрөхөд 15 дугуйчин үндсэн хэсгээс тасарч чадсан байна. Эдгээр дугуйчид дунд нийлбэр дүнгээр тэргүүлэгчдээс хэн нь ч байсангүй. Гэхдээ тэргүүлэгч 15 дугуйчин нийлбэр дүнгийн өрсөлдөөнөөс дор хаяж есөн минутаар хоцроод байсан учраас нийлбэр дүнгийн өрсөлдөөнд төдийлөн нөлөөлөөгүй юм. Уралдааны ялагчийн хувь заяа сүүлчийн ууланд шийдэгдэж, Кайс д’Эпарнэ багийн дугуйчин Давид Лопез сүүлийн таван км-т өрсөлдөгчгүй барианд орж иржээ. Түүний амжилт таван цаг, 21 минут, 51 секунд байсан бол арын дугуйчин Чехийн Роман Кройзигэр зургаа, Италийн Жиампаоло Каросо 13 секундээр тус тус хоцорсон байна. Харин нийт дүнгээр тэргүүлэгч Испанийн Игор Антон 16-р байрт орж ,улаан цамцыг өөртөө хадгалж үлдлээ. Түүнээс нэг секунд хоцорч, мөн Испанийн дугуйчин Хоакин Родригэз удаалж байгаа бол Италийн Винчензо Нибали хоёр секундын алдагдалтай гуравдугаар байрт орж иржээ.

Ла Вуэлта уралдаан өнөөдөр амраад тамирчид маргааш Тарагонагаас Виланова хүртэл 175,7 км зайд өрсөлдөнө.

Score studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж