3×3: А.Ананд, О.Энхбаатар ДАШТ-д бэлдэж, Улаанбаатар ММС Энержи багт нэгдэв

3×3: А.Ананд, О.Энхбаатар ДАШТ-д бэлдэж, Улаанбаатар ММС Энержи багт нэгдэв

3×3: А.Ананд, О.Энхбаатар ДАШТ-д бэлдэж, Улаанбаатар ММС Энержи багт нэгдэв

Олон улсын 3х3 сагсан бөмбөгийн холбоо шинэ улирлынхаа хуваарийг танилцууллаа. Энэ жил Их дуулгын нийт 15 тэмцээн дэлхийн өнцөг булан бүрт болно. Үүнд Улаанбаатарын Их дуулга багтаж байна. Уг тэмцээн нь зургадугаар сарын 20-21-ний өдрүүдэд болох тов гарчээ.

Харин шинэ улирал гуравдугаар сард Азийн аваргаар эхэлнэ. Сингапурт гуравдугаар сарын 26-30-ны өдрүүдэд болох тус тэмцээний хэсгийн шатны оноолт хэдийнэ гарсан. Монголын эрэгтэй баг тэмцээнийг чансаагаараа тэргүүлж, үндсэн А хэсэгт эзэн орон Сингапуртай багтжээ. А хэсгийн үлдсэн нэг баг нь урьдчилсан шатанд өрсөлдөх Малайз, Индонези, Хонг Конг, Хятад, Бахрайн, Гуамын нэг нь байх болно.

Харин Монголын эмэгтэй шигшээ баг чансаагаараа Хятадын ард бичигдэж, В хэсгийг толгойлжээ. Тус хэсэгт Тайланд багтсан. Харин үлдсэн нэг баг нь Тайвань, Энэтхэг, Хонг Конг, Хятад, Гуамын нэг нь аж.

Энэ жил Монгол Улсад 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга болох учиртай. Тиймээс Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо ч үүнд ач холбогдол ялангуяа эрэгтэй шигшээ багаа эртнээс бэлдэж буй. Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, А.Ананд, О.Энхбаатар, Ц.Отгонжаргал нар бэлтгэлдээ ороод зогсохгүй ирэх мэргэжлийн улиралд ч нэг багт тоглохоор болжээ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар ММС Энержи багийн бүрэлдэхүүнд А.Ананд, О.Энхбаатар нар нэгдсэн гэсэн үг. Өмнө нь тус хоёр тамирчин нь Сансар ММС Энержи багийн бүрэлдэхүүнд тоглож байсан билээ.

Өнгөрсөн жил Монголын эрэгтэй, эмэгтэй багууд хос хүрэл медаль хүртсэн билээ. Ингэхдээ олимпийн жил байсан учир эрэгтэй шигшээ баг бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийж, залуучуудаа явуулсан. Тэгвэл энэ жил 2023 оны Азийн аварга болсон бүрэлдэхүүн дахин явах төлөвтэй байна.

Шигшээ баг болон мэргэжлийн багийн түвшинд тамирчид хамт тоглоно гэдэг нь багийн уур амьсгал, ойлголцол, хувилбар тактикийг улам сайжруулна гэж холбоо үзжээ. Улаанбаатар ММС Энержи багийн тоглогч асан Марко Дугосияа ч багтайгаа салах ёс гүйцэтгэж, өөрийн цахим хуудсаараа дамжуулан талархсан сэтгэлээ илэрхийлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

U 2025-01-22 50.147.160.114

UNGUT

Avatar

Нэргүй 2025-01-22 66.181.181.205

гар нийлдэг хэд үзүүлээд өгөх байхаа. гэхдээ нас нь явжээ.

Avatar

Нэргүй 2025-01-22 202.126.88.132

Ананд-д тамирчин хүний ёс зүй, тэсвэр тэвчээр байхгүй. Багаа олимпид тоглох боломжыг үгүй хийсэн, хортон!

Avatar

зочин 2025-01-22 185.216.231.34

битгий солиор. атаархуу тэнэг ээ. чи дут

Avatar

wakaran 2025-01-22 45.117.34.122

мэдээний агуулга ойлгомжгүй – хэн хаана тоглохоо больсон, толгох гэж байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж