"Ард түмнээ зургаан жил хордуулж аллаа, уучлал гуй"
Хэлэлцүүлгийн үеэр шахмал түлшинд эцэг, эхээ алдсан оролцогч байр сууриа илэрхийлэв.
Хэлэлцүүлэгт оролцогч н.Оюунжаргал:
-Та нарын ярьж байгаа тоо ард түмний амьдралд нөлөөлөхгүй. Хортой утаагаар аав, ээжийгээ нэг өдөр алдсан хүн байна. Гэр бүлээрээ угаартаад 18 настай охин газар дээрээ нас бараад, хоёр хүн нь тав хоног ухаангүй байж байгаад эмч нарын хүчинд сэхсэн гэр бүл хүртэл байлаа. Гурван сарын 1-нээс шахмал түлшийг болих болсонд би өнөөдөр үнэхээр их баярлаж байна. 7000 хүн угаараар нас барсан гэж байгаа, та нар нууж байгаа.
Олон хүний амь насаар наадсан эрхэм дээдсүүдээ та нар ард түмэндээ нөхөн төлбөр өгөх ёстой.
Хордуулж чадсан юм өгч сурах хэрэгтэй. Түлшний цаад талд өөрсдөө хувааж иддэг том бизнес явж байгаа учраас ард түмнээ та бүхэн зургаан жил хордуулж аллаа, ард түмнээсээ уучлал гуй.
Х.Нямбаатар гуай та Монголын ард түмний хатиг болсон.
Шүүхийг баахан самарсан өнөөдөр нийслэлийг самарч байна. Та үтэр түргэн огцор, битгий ард түмнийг бухимдуулаад бай. Та бол намын тролл.
Та нар бол хулгайч нар ш дээ. Мөнгөний хулгайчууд аа, ард түмнээ геноцидоор алж байгаа.
Хэлэлцүүлэг даргалагч УИХ-ын гишүүн З.Мэндсайхан:
-Дэгээ барина шүү.
Хэлэлцүүлэгт оролцогч н.Мөнгөнхишиг:
-Нүүдэлчин зуухыг Өмнөговь аймагт 2023 онд 2.6 тэрбум төгрөгөөр тараахдаа агаарын бохирдлыг 30 орчим хувиар бууруулах зорилготой байсан, түүндээ хүрсэн үү?
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам:
-Даланзадгадад 2022, 2023 оны хүхрийн давхар ислийг харьцуулж харахад хүхрийн давхар исэл нэг дахин буурсан. Зуух гэхээс илүүтэй бусад зохион байгуулалтын арга хэмжээ хэрэгжүүлсний үр дүн гэж харж байгаа гэлээ.
Нийт 20 гаруй иргэн хэлэлцүүлэгт оролцож, асуулт асууж, саналаа хэлсний дараа УИХ-ын гишүүд мөн албаныхнаас асуулт асууж, саналаа хэллээ. Үүний дараа хэлэлцүүлгийг өндөрлүүлсэн юм.
Хэлэлцүүлгийг удирдсан УИХ-ын гишүүн З.Мэндсайхан нийслэлээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр оруулж ирэх төслүүдийг дэмжиж ажиллахыг гишүүдэд уриалав.
Н.Даваа: 90 тэрбумаар хоёр сарын дотор цахилгаан халаагуур хийж, тарааж чадна
Хэлэлцүүлэг асуулт хариултаар үргэлжилж байна.
Хэлэлцүүлэгт оролцогч Н.Даваа:
-2016 онд Ерөнхий сайдын захиалгаар бид нийслэлийн 4 цэцэрлэгийг цахилгаанаар халаасан. Хариуцаж байсан мэргэжилтэн н.Мөнхбат өнөөдөр энд сууж байна. Хоёр зуухтай ч халж өгдөггүй цэцэрлэгийг хот өгсөн. Бид халаалтыг нь цахилгаан халаагуураар шийдээд жилийн 48 сая төгрөгийн зардалтай байсан цэцэрлэгийг 17 сая болгож бууруулж чадсан. Цахилгааны төлбөр нь жилдээ 17 сая төгрөг гардаг. Есөн жил тасралтгүй гал түлээгүй. Н.Цэрэнбат сайд сууж байна, 30 гаруй сургууль цэцэрлэгийг цахилгаанаар халаалгасан, одоо ажиллаж байгаа. Н.Цэрэнбат сайд ажлаа өгсөнөөс хойших хүн нь би “физик мэдэхгүй, газаар халаахыг л мэддэг” гээд зогсоосон. Үнэхээр та нар утаанаасаа салъя гэж байгаа юм уу. Салъя гэж байгаа бол энэ ондоо багтаад салчихая, маш амархан.
Одоо надад Германаас 10 сая халаагуур хийгээд өгөөч гэдэг захиалга ирж байгаа. Би яаж ганцыг хийе дээ гээд ярилцаад байна. 220 мянга бол 10 саяын дэргэд тийм их тоо биш.
Энэ халаагуур Герман, Япон, Америкийнхтай харьцуулшгүй. Бид тийм өндөр түвшинд оччихсон. Эрчим хүчний эх үүсвэрээ бид шийдэж чадна. Тесла орж ирье гэсэн татгалзсан, Мацушита орж ирье гэсэн татгалзсан. НҮБ шийдээд өгье, устөрөгчөөр гэсэн.
90 тэрбум төгрөгөөр хоёр сарын дотор л цахилгаан халаагуурыг хийж, тарааж чадна. Энэ халаагуур маш хөнгөхөн, хүчин чадал өндөртэй. Та бүхэн янз бүрийн юмтай харьцуулах шаардлагагүй. Эрчим хүчний эх үүсвэр дээр Япон тусална.
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх:
-Цахилгаан халаагуурын хувьд Монгол Улсын стандартын шаардлага хангасан эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авбал хэрэглэгч нар хэрэглэхэд бэлэн байгаа. Дотоодын үйлдвэрлэгч нарын худалдааны зориулалтаар гаргасан халаагуур дээр Эрчим хүчний яам ямар нэг хориг саад тавиагүй. Энэ бүтээгдэхүүний талаар бидэнд мэдээлэл ирээгүй.
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбатар:
-Эрчим хүчний яам эрчим хүчний эх үүсвэр нэмэгдүүлье гэж орж ирж байгаа нэг ч байгууллагыг хориглохгүй байгаа биздээ, Н.Тавинбэхээ .Бид нар 8.4 центийг санал болгоод гэрээ хийе гэсэн аж ахуй нэгж болгонтой гэрээ хийж байгаа. Н.Даваа гуай таны ярьж байгаа Японы корпораци батерей станц байгуулъя гэж байгаа бол манайтай гэрээ хийгээд ороход бэлэн. Батерей станц гэдэг бол эх үүсвэр биш шүү дээ, Н.Даваа гуай. Эх үүсвэрээс шөнийн цагаар хураагаад оргил ачааллын үед зөвхөн хуваалцана.Та энэ хүмүүсийг төөрөгдүүлж болохгүй. Батерей станцаар 24 цагийн турш хангах боломжгүй.
Устөрөгч дээр өнөөдрийн байдлаар цэвэр устөрөгчийн масс хэрэглээ гараагүй байгаа. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 10-нд Хятадад хамгийн анхны 30 МвТ-ын устөрөгчийн станцыг туршилтын байдлаар анх ашигласан. Олон нийтэд зөв мэдээлэл өгөхгүй бол. НҮБ ус төрөгчийг манайд нэвтрүүлэхэд нь хориглоод байга юм шиг ярьж болохгүй шүү.
Та үнэхээр 10 сая халаалтын төхөөрөмжийн захиалга авсан бол Монголын бүх банкныхан шаагилдаж гүйж очоод хөрөнгө оруулна биз дээ. Тэрийгээ та хийгээд Европыг хангах хэрэгтэй ш дээ.
Ирэх долоо хоногт -40 хүрэхээр яаж хэрэглэгчээ хөлдөөхгүй авч гарах вэ, яаж хязгаарлалт хийхгүй давах вэ гэж байхад та шууд 220 мянган халаагуурыг тараагаад 90 хоногийн дотор шийднэ гэж байна, боломжгүй.
2027 оны зургаан сарын сүүлээс эхлээд эрчим хүч хязгаарлалтаас гарна. Төв аймгийн Баян, Бөөрөлжүүтийн станцуудын дараагийн блокууд ашиглалтад орно. Тэр хүртэл сургууль, цэцэрлэгүүдийн үнэтэй цахилгааны системийг таны төхөөрөмжөөр солих боломжтой эсэхийг үзэх ажлын хэсгийг н.Мөнхбаатараар ахлуулаад судлуулъя.
Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа:
-Н.Даваа гуай их олон жил явж байгаа. Үндэсний хорооны дэргэдэх эрдэмтдийн зөвлөл дээр ирээд энэ асуудлаа танилцуулаарай. Шийдэл нь байна, санхүүжилт нь байхгүй учраас төртэй хамтрах гээд байгаа гэж ойлгосон. Таныг сонсоё. Эрчим хүчний хэмнэлттэй бол хэсэг, хэсэг газруудад ашиглах гэж оролдъё.
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх:
-Өнгөрсөн хугацаанд олон улсад сүүлийн үед сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилготой системд нэмэлт үйлчилгээ үзүүлдэг батерейн цэнэгт хураагуурыг Засгийн газар хоёр удаагийн худалдан авалт хийсэн. Хоёр удаагийн худалдан авалт хийхдээ олон улсын нээлттэй тендер зарласан. Нэгийг нь Эрчим хүчний яам, нөгөөг нь нийслэл захилга өгч зарласан. Яам зарласан батерейн цэнэгт хураагуурыг Улаанбаатар хотын ойролцоо байдаг Сонгино станцад байгуулсан. 80 Мвт- ын чадалтай 232 Мвт цагийн багтаамжтай хураагуур.
Олон улсын нэр хүнд бүхий үйлдвэрлэл явуулдаг 18 компани оролцсон. Тэр үед Н.Даваа гуай болон хамтрагч нарт оролцох боломж байсан. Албан ёсоор баримт бичиг ирүүлээгүй.
Өнөөдрийн энэ өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангахад хоёр батерейн цэнэгт хураагуур маш сайн үүрэг гүйцэтгэж байна.
Цаашдаа бид говийн бүсэд бас ийм батерей цэнэгт хураагуур оруулахаар ажиллаж байна. Үүнд Н.Даава гуай оролцох боломж бий. Хувийн хэвшлийнхний хувьд батерейн цэнэгт хураагуур нэвтрүүлэхээр олон санал яаманд ирүүлж байгаа. Бид ирсэн ТЭЗҮ болгоныг дэмжиж байгаа. Нэг хүндрэл бий. Маш бага үнээр худалдан авч, өндөр үнээр худалдах сонирхол илэрхийлж байгаа. Н.Даваа гуайд сайн төсөл байвал хамтарч ажиллахад бэлэн байна.
Н.Тавинбэх: Түлш стандартын шаардлага бүрэн хангаж байгаа
Мэдээллийн дараа сонсголд оролцогчид асуулт тавьж, албаныхан хариулт өгч байна. Нийт 22 хүн асуулт асуухаар саналаа өгчээ.
Хэлэлцүүлэгт оролцогч Д.Өлзийбат:
-Утаа ихсээд байгаа шалтгаан юу вэ. Стандарт алдаагүй юм бол юунаас болж утаа ихсээд байна вэ. Улаанбаатар руу түлшний үйлдвэр шилжсэн, хариуцлагын тогтолцоонд анхаарч байгаа юу. Энэ үйлдвэрийг зоригтой шийдвэр гаргах түвшний хүн удирдах ёстой?
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх:
-Өнөөдрийг хүртэл үйлдвэрлэгдсэн түлшний чанар Монгол Улсын сайжруулсан түлшинд тавигддаг стандартыг бүрэн хангаж байгаа. Түлшний чанараас хамаарч утааны хэмжээ нэмэгдээгүй. Утаа нэмэгдэхэд нөлөөлсөн олон хүчин зүйл бий. Энэний нэг нь хэрэглээ 30-40 хувиар нэмэгдсэнтэй холбоотой.
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:
-Улаанбаатар хотод өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нээс эхлээд “Тавантолгой түлш” компанийн менежтмэнтийг авч явах тогтоол хэрэгжиж байна. Нийслэлд ирээд 40 гаруй хонож байна. Монгол Улсын ерөнхий аудиторын тушаалаар баталсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Тавантолгой түлш” компанийн санхүүд хийсэн дүгнэлтэд үндэслэн арга хэмжээ авч байна.
Нэг шуудай нүүрсийг үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэхэд 20800 төгрөг, хэрэглэгчид түлшийг 3700 төгрөгөөр худалддаг. Нэг шуудай түлш бүр дээр 17 мянган төгрөгийн алдагдал хүлээж байна.
Иймээс бид зардлыг бууруулах зорилгоор “Тавантолгой түлш” компанийн захиргааны албан тушаалыг цөөлөх, үйлдвэрлэлийн шат дамжлагыг богиносгох зэрэг арга хэмжээ авч ажиллана.
Ирэх гуравдугаар сарын 1-нээс шахмал түлш үйлдвэрлэлийг зогсооно. Баяжуулсан нүүрсийг Улаанбаатар хот руу тээвэрлэж, 60 хувийг шигшиж, үлдсэн 40 орчим хувийг нунтаглаж барьцалдуулагчтай нийлүүлэн түлш үйлдвэрлэнэ. Үйлдвэрлэлийн өртөг 30 орчим хувиар буурна.
Баяжуулсан нүүрс мидлинг, түүхий нүүрс, хөх нүүрс зэрэг дээр гарсан химийн хүрээлэнгийн судалгаа байгаа.Үнслэг, дэгдэмхий буурч, илчлэг нэмэгдэж байгаа.
Хэлэлцүүлэгт оролцогч Ч.Пүрэвзана:
-30 гаруй жил яндан зуух ярилаа. Х.Нямбаатар дарга шинэ эх үүсвэр хайж байгаа юм байна, сайшаалтай асуудал. Шинэ эх үүсвэр хайх хэрэгтэй. 30 жил зуух яндан ярилаа. Монгол инженерүүдийнхээ бүтээсэн бүтээцийг судалж үзсэн үү. Бусад орны технологитой зэрэгцэхүйц бүтээгдэхүүн бий болоод байна. Жишээлбэл, 160 вт-аар 300 м2 талбайг халаагаад байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа:
-Үндэсний хороо арванхоёрдугаар сарын 25-нд байгуулагдаад анхдугаар хуралдаанаа хийсэн. Урт хугацаанд юу хийх вэ гэдэг дээр эх үүсвэрээ хайхаар орсон. Орон сууцжуулалт, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд багтаж байгаа. Ойрын хугацаанд асуудлаа шийдэх гэсэн арга нь зуух яндан. Үндэсний хороо дэргэдээ эрдэмтэдийн зөвлөл байгуулсан. Монгол эрдэмтэдийн бүтээл мөн гадны технологи энэ бүхнээ танилцуулаад, судлаад явж байна.
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:
– Дотоодын аж ахуй нэгжүүдийн халаалтын чиглэлээр хийсэн 6 Квт-аар монгол гэрийг халаах системийг үзсэн.
Эрчим хүч хязгаарлаад байгаа хотод эрчим хүчний хэрэглээ бүхий халаалтыг бөөнд нь худалдан авалт хийж болохгүй.
Бөөрөлжүүлт ажилласнаар тог хязгаарлахаа больж байна. Ирэх 7 хоногт Сибирийн хүйтэн урсгал орж ирнэ, энийг яаж хязгаарлалтгүй давах вэ гэдэг дээр толгой гашилгаад явж байна. Өндөр инноваци шингэсэн бол хөрөнгө оруулалт хийх орон зай бүрэн байгаа. Эрчим хүчний эх үүсвэр дутагдалтай байгаа гэдгийг бодох хэрэгтэй. Цахилгаанаар халдаг зуухыг олноор тараавал бүр ихэрчим хүчний хязгаарлалт руу явахаар байгаа.2027 оны долдугаар сар гэхэд эрчим хүчний гүн дутагдлаас гарна.
Х.Нямбаатар: 2025 онд 5620 айлыг орон сууцанд шилжүүлнэ
УИХ-аас агаарын бохирдлоор хяналтын сонсгол зохион байгуулахаар болсонтой холбогдуулж, УИХ-ын Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнөөдөр “Зуух түлшний технологи” сэдвээр хэлэлцүүлэг зарласан нь эхлээд байна.
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар агаарын бохирдол үүсгэж байгаа хүчин зүйл, мөн агаарын бохирдлыг бууруулах чилэлээр энэ онд хийх ажлаа танилцууллаа.
Улаанбаатар хотын агаарын бохирдлын 56 орчим хувийг гэр хорооллын 198.840 айлын яндангаас гарах утаа, 28.9 хувь буюу 804.656 тээврийн хэрэгслээс ялгарах утаа, 15.5 хувь нь бусад эх үүсвэрээс гарч буй бохирдол эзэлж байгаа аж. Энэхүү судалгааг ЖАЙКА олон улсын байгууллагаас хийжээ.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2011 оноос хойш 340 тэрбум төгрөг зарцуулсан.
Үүнээс гадна “Тавантолгой түлш” компанийн түлшний үйлдвэрт 1 их наяд 450 гаруй тэрбум төгрөгийг татаас хэлбэрээр олгосон.
Үүний 1.3 их наядыг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас татаас байдлаар олгосон бол нийслэлийн төсвөөс 146,2 тэрбум төгрөгийг олгосон. Нийслэлээс олгосон татаасыг сайжруулсан түлшийг дүүргүүдэд нөөцлөх агуулахын түрээс болон гэрээт ажилчдын цалинд зарцуулжээ.
Ойролцоогоор жилд 50 орчим тэрбум төгрөг зарцуулж ирсэн.
2025 онд 5620 айлыг орон сууц руу шилжүүлжүүлнэ. 15 мянган айлыг байгалийн хийн түлшний системд холбоно. 5700 айлыг газад шилжүүлнэ.
Гуравдугаар сарын 1-нээс мидлингийг зогсооно. “Эрдэнэс Тавантолгой” компанийн баяжуулсан нүүрсээр түүхий эд хийж, нүүрс шуудайлж савлахаар төлөвлөж байна.
2026 онд LNG 30 мянга, LPG 22 мянга болно, 2027 онд LPG 40 мянга, LNG, 42700, 2028 онд 50 мянга нь LPG, 62700 нь LNG болж, 68 мянган айл нь баяжуулсан нүүрс түлнэ.
2029 онд 40 мянган айлыг орон сууцжуулна, 60 мянган айлыг элпинжи, 82 мянган айлыг LNG, 30 мянган айл нүүрс түлж үлдэнэ.
2030 оноос хатуу түлшний хэрэглээнээс бүр мөсөн татгалзана.
LNG дээр эхний үйлдвэрлэгч нартай уулзалт хийсэн. Наушик дээр Улаанбаатар хотын нөөцийг бүрдүүлэхэд бэлэн байна гэдгээ илэрхийлсэн. 2024-2032 он хүртэл шилжилтийг ингэж хийх бол энэ дунд давхар сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлнэ. НҮБ -ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтраад Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлээд явж байна. Төслийг цааш үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Амралтын өдөр Ерөнхий сайд энэ төсөл хэрэгжээд хоёр жил болсон айлуудаар орж танилцсан. Цаашдаа өртгийг яаж бууруулах вэ, төвийн эрчим хүчний системээс хамаарлыг нь хэрхэн бууруулах вэ гээд ажиллаж байна.
2032 он гэхэд нийслэлд 34,987 айл уламжлалт сууц байдлаар байна, үлдсэн 60 мянга гаруй айлыг орон сууц руу шилжүүлэхээр төлөвлөж байна.
10 газар тархмал эх үүсвэр барих шаардлага байгаа.
Тавдугаар цахилгаан станцыг хамгийн хурдан хугацаанд эхлүүлэх ёстой ажил. Санхүүжилтээ яаж шийдэх вэ гэдэг дээр шийдэл гаргах шаардлага байгаа.
Улаанбаатар хотын хэмжээнд 10 газар тархмал эх үүсвэр барих шаарпдлага байгаа.
Шинэ зүйл эхлүүлэхээр ажиллаж байна. Улаанбаатар хотын хоёр байршил дээр газрын дулааны гүний хайгуулыг гурав, дөрөвдүгээр сард эхлүүлнэ. Нэг нь Сэлбэ дээр, нөгөө нь Шинэ Зуун мод хот дээр эхлэх юм.
Хайгуул амжилттай болбол Монгол Улсын эрчим хүч, тэр дундаа дулааны салбарт цоо шинэ хувьсал болно.
Том станц барина гэхээс илүүтэй геотермо нэг цооног дэлхийн дунджаар 80 мянган м2 -ыг халаах чадалтай олборлолтууд хийгдэж байна. Энэ нь ойролцоогоор 3000 м гүнээс доош байгаа халуун булгийг барьж авч геотермо гэдэг станцыг Ази, Европын орнууд нэвтрүүлж байна. Бид хайгуул дээрээ мөнгө тавиад тендер зарлахаар явж байна.
Сэлбэ орон сууцны тендерийг ирэх хоёрдугаар сард дөрвөн багц байдлаар зарлана. Энэ төслийг эхлүүлэхэд нийт 2000 айл газраа чөлөөлөхөөс 1700 нь чөлөөлсөн. 300 гаруй айл нь бичиг баримтын зөрчил болон үнэ зөвшөөрөхгүй гэж байгаа, энийг дуусгана. Баянхошуу, Шар хад дэд төвүүд дээр орон сууцжуулах төсөл дээр энэ төсөл хэрэгжээд явж байна, Ханын материал дээр энэ төслийг эхлүүлнэ.
Анхаарах бас нэг асуудал нь эх үүсвэр барьж болно, дамжуулах шугам дээд цэгтээ тулсан.
Төв аймгийн Баян сум, Баянжаргалан суманд дулааны эх үүсвэр баригдаж байна, гэтэл дамжуулах шугам тулсан. Хотыг тойрсон кольцоо 510-аар явж байгаа. Цаашдаа өсөн нэмэгдэх хэрэглээгээ хангая гэвэл 110 -ын шугамыг 510 болгоно, дэд станцуудаа өргөтгөж явна. Гэтэл энэний ТЭЗҮ урьдчилсан байдлаар 2 тэрбум ам.доллар. Бидний өнөөдрийн энэ бүх асуудал санхүү, улс орны эдийн засагтай шууд холбоотой байгаа гэлээ.
Г.ХОРОЛ
зочин 2025-01-22 202.9.40.118
ш****г даваа… байна. арван сая халаагуур Герман захиалсан юм бол б үйлдвэрлэх бүх мөнгийг нь өгье.
Нэргүй 2025-01-22 66.181.160.69
өөрсдөө гал түлж утаа гаргаж байна уу дарга утаа гаргаад байна уу.
Зочин 2025-01-22 76.32.162.139
Утааг хотын захиргаа гаргаагүй 200 мянган айл өрхүүд гаргасан биздээ. Энэ айлуудад 600 мянган хүн амьдарч байгаагаас сүүлийн жилүүдэд 7000 хүн / 1500 айлд/ харамсалтайгаар нас баржээ .Гэтэл нийт айлын 99.99 % нь осол , эрсдэлгүй галлаад байхад яагаад 0,075 % нь зарим тохиолдолд түлшээ зөв түлэх горимийг зөрчиж алдаа гаргасны бурууг төрийг , хотын захиргааг буруутгаад байж болох уу." Бид утаагаа гаргаад байя та нар утаагаа арилга" гэж байж болохгүй биздээ.
ИРГЭН 2025-01-22 66.181.191.209
Утааны талаар ганц ч ажил хийгээгүй ,,,,,,Дунд голын Бургасыг тайрч байгаль орчин сүйтгэсэн Нүгэлтэн,,,,Туул голын Бургасыг огтолж тайрахаас нь өмнө Нямбаатарыг огцоруулах хэрэгтэй,
Нэргүй 2025-01-22 66.181.183.18
Дэлхийн улс орнууд "Хашаандаа сайхан амьдарцгаах" тал дээр буюу сэргээгдэх эрчим хүчээр ганцаарчилсан айл өрхийг хангаж амьдарсаар 40-50 жил болчихсон байхад бид өнөөдөр 28к зуухыг өөрийнхөө ах дүүгээр тараалгаж дундаас нь мөнгө цавчих гээд хэрүүл хийж суух ч гэж дээ!!!!!! Айл өрхүүдийг орон сууцжуулна гэж барилгын компанитай "ТОМЧУУДАД" тал,засч, ард иргэдээ мөлжиж, элгээрээ нь хэвтүүлэх тактик барьж байхаар цэвэр бохирын дэд бүтцийг нь шийдээд өгчихвөл 3-20 квт-ийн нарны эрчим хүчээр шийдчи
Нэргүй 2025-01-22 66.181.183.18
боломж дүүрэн байна ЭРГҮҮ ДАГЗНУУД АА!!!!! Үнийн хувьд 1-15 сая төг хавьцаа юм билээ.
-ylcuin Emrt bytneer # ? drx kpim 2025-01-22 50.147.160.114
-zzxylgailj+ gyilagchlyylax zopilgotoi
bainguin xylgaich NZBMdim; 2025-01-22 50.147.160.114
-oydOS Parkingbrking yanding, Ereg cyllajasgyi, gapuin yseg zyrxnui bichlegzln
Нэргүй 2025-01-22 158.59.146.30
hogiin muu hatig, ulaanbaatariin hatig, ard tumnii hatig,
hogiin muu hatig, ulaanbaatariin hatig, ard tumnii hatig,
hogiin muu hatig, ulaanbaatariin hatig, ard tumnii hatig,
зочин 2025-01-22 66.181.182.212
Хотын агаар хөрсний бохирдол бол хүний эрх гэж солиорч хөдөөгийн иргэдийг хот рүү билчээсний гай , Үүнийг ардчилагч гэх бүлэг этгээдүүд хийсэн, Үймээн самуун болгоныг эд нар үүсгэж нийгмийн дэг журмыг эд нар л алдагдуулдаг, Одоо ч энэ байдал хэвээр байна, Гэр хороолол тэлсээр байна,Яаж засрах юм, Үүнийг хэн засч чадах байна Хотод иргэшил нэмэхийг зогсоо, Дагуул хотуудад байршуул, Хийн түлш хэрэглэх явдлыг аль болохоор эрчимжүүл, Улаанбаатараас өөр утаа баагуйлдаг хот хаана ч бараг алга
зочин 2025-01-22 66.181.182.212
Манайхан ч бүтэлгүй дээ, Болохгүй юм бүхнийг өөрсдөө хийнэ Тэгээд бурууг бусад рүү түлхэнэ, Хийн түлш хэрэглээд эхлэмэгц хариуцлага алдаж тэсэрч дэлбэрээд, тэгээд төрөөс амь насаа нэхээд салахгүй юм болов уу, Уг нь бусад оронд шатдаг хий хэрэглэж байж л утаа бохирдлоос салсан байдаг,Тухайлбал, Москва, подмосквагийн тэр их уудам нутагт нүүрс түлж утаа баагуулж байгаа ганц байшин байхгүй
Нэргүй 2025-01-22 103.57.94.89
Энэ даваа гэдэг нөхөр худлаа ярьж байнаа,,,,,,цахилгаанаар халааснаас түүхий нүүрсээ түлэх нь бага зардал гарнаа,,,,,хэнд ч ойлгомжтой юмшүүдээ,,,,,одоо цахилгаан халаагуур тавьсан айлууд цахилгааны үнээ дийлэхээ болиод,,,бүгд эргэж,,,,,нүүрсээ түлдэг болсоон,,,,цахилгаан халаагуурын систем суурьлуулдаг бүх хувь хүн компаниуд бүгд худлаа ярьдаг,,,сурталчилдаг юмаа,,,,сайн дулаалагатай таван ханатай гэрт л цахилгаан халаалт тавибал ашигтай,,,нүүрс түлснээс арай их ч үнс тоостой зууралдахгүй амар,
Нэргүй 2025-01-22 103.57.94.89
Таван ханатай гэрээс том гэрт болон байшинд ямарч цахилгаан халаалтын систем тавиад ашиггүйээ,,,,цахилгааны зардал нь өндөр гардаг юмаа,,,,байшингаа МАШ САЙН дулаалах хэрэгтэй,,,маш чанартай дор хаяж 3 давхар шилтэй цонх,,,,дулаалгатай Сайн хаалга суулгаж,,,,ямар ч дулааны алдагдалгүй байж цахилгаан халаагуурын шидийг үзнээ,,,өөр зам үгүй,,,,,эхлээд гэр байшингаа л дулааны алдагдалгүй болгоо,,,,
Нэргүй 2025-01-22 103.212.118.137
Малаас уучлал гуйгаад яахав дээ. Хөж зайл гээд л болоо
Нэргүй 2025-01-22 172.91.182.247
Даваа гэдэг чинь Анод банкны луйварчин шүү. Бас нэг 90 саяын Гансүх шиг 90 тэрбумын Даваа болох нээ.Монголчууд ёстой хулхидуулж ханахгүй юмаа
Үнэн 2025-01-22 103.57.94.137
Нямбаатар даргын ярьж байгаанууд зөв шүү. Гааз орон сууц 2ийг зэрэг явья гэж байгаан байна. ашгүй ашгүй аж ахуй мэддэг зав хүн хотыг удирдах ийм тустай. худалчуудыг ялгаж байна.
Нэргүй 2025-01-22 66.181.188.147
ДАВАА БОЛ ДАЛАН ХУДАЛЧ ШҮҮ
Сэтгүүлч нэртэн 2025-01-22 66.181.183.113
бичиж байгаа юмаа мэдэхгүй сэтгүүлч нэртэй юмнуудыг яана даа, Liquid Propane Gas- LPG, Liquid Natural Gas -LNG. Монголчилбол харгалзан Шингэрүүлсэн пропан хий, Шингэрүүлсэн байгалийн хий
Нэргүй 2025-01-22 45.117.35.19
Liquified petroleum gas shuu hugshuun. dan propane bish butane ethane bas bdag yum
Нэргүй 2025-01-22 66.181.184.127
энэ даваа гэдэг хүн худлаа шүү. хэдэн тэнэг авгай нарыг мункруулсаар байгад хэдэн цаасынэ салгацан одоо давраад төрөөс луйвар хийх нь. Харин нямбаатар чинь энэ нөхрийн худлаа шаагаад байгааг мэдсэн бололтой
Нэргүй 2025-01-22 124.158.108.230
Энэ Даваа гэгч худалч эрд 90 тэрбум төгрөг өгч тэнэгтэж болохгүй шүү. Үнэхээр алтан панаал гэдэг нөхөр шүү. Битгий
хүмүүсийг төөрөгдүүлээд бай гэж Нямбаатар зөв хэллээ. Германаас захиалга ирсэн, Японтой тохирчихсон, Францууд гуйгаад байна гэх мэт ш****г гар шүү.
Иргэн 2025-01-22 66.181.178.154
Энэ сайт Н.Даваагуай, Эленжи, Элпижи ч гэх шиг юу бичээд байна аа?! Хүмүүс яриандаа " … Н.Даваа гуай, LNG, LPG … " гэж хэлснийг яаж ч бичээд байгаа юм?!
Зочин 2025-01-22 66.181.161.91
Нөхөр Н.Даваагуай яг яах гээд байна? Үнэхээр санаа байгаа юм бол давай, хамтры л гээд байгаан бишүү? Эсвэл цаадуул чинь өөрсдийн нусыг наах гээд байна уу?
Нэргүй 2025-01-22 103.168.34.119
Нөгөө л биелэгдэшгүй мөрөөдлийн жагсаалтаа ярьсаар энэ жилийн утааны улирал дуусах нээ. Энэ н**ш хэзээ суудлаасаа буухын бол гэж олон иргэд хүлээж байна даа
зочин 2025-01-22 66.181.182.212
Нямбаатар саяхан сонгогдсон Сайн ажиллаж байгаа Юм бүтээх ,асуудлыг шийдэх гэж бололцоо чадлаараа зүтгэж байна, Ажлуул Ажлыг нь дэмж, Хүн бүрийг огцруулах солиоролд донтсон хэсэг бүлэг хүмүүсийн нөлөөнд автаж ,хүмүүсийг халж сольж хотын чухал ажлуудыг нурааж болохгүй,
,
Зочин 2025-01-22 202.55.188.93
тийм хэмжээний яндан бууж байвал болоошд
Нэргүй 2025-01-22 202.131.225.53
ярьсаар байтал өвөл дууслаа ажил хийдэг хүн алга иргэд хордсоор , чадваргүй хотын дарга юм энэ
Нэргүй 2025-01-22 87.249.132.134
huukiin tosoluud huur bolj bna daa
Нэргүй 2025-01-22 138.199.21.212
утаагүй түлшний үйлдвэрийн татаас 1 их наяд илүү хөрөнгө нохойн замаар орсон талаар ерөнхий аудитор чуулган дээр хэлчээд байхад яагаад таг дараад байгаа талаараа тайлбарлахыг шаардаж байна
Нэргүй 2025-01-22 192.82.65.172
Алтанхуягийн гашуун туршлагыг давтах бий дээ
Нэргүй 2025-01-22 192.82.64.214
нэг хороолол, нэг хорооноос нүүлгэх хэрэгтэй тэгээд газрыг нь суллаж аваад бүтээн байгуулалтаа хийвэл