“25 хувийн хүүтэй босгосон эх үүсвэрээ апликейшны зээл рүү хийж байна”

“25 хувийн хүүтэй босгосон эх үүсвэрээ апликейшны зээл рүү хийж байна”

“25 хувийн хүүтэй босгосон эх үүсвэрээ апликейшны зээл рүү хийж байна”

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025..01.22/хуралдаанаар  Санхүүгийн зохицуулах хороо/СЗХ/-ны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцлээ.

Сангийн сайд бүрэн эрхийнхээ хүрээнд СЗХ-ны орон тооны бус гишүүнд Ц.Бархасыг нэр дэвшүүлсэн байна. Ц.Бархас нь 1989 онд төрсөн 36 настай. Санхүү, эдийн засгийн их сургуулийг эдийн засгийн бакалавр, Виржиниагийн Олон улсын их сургуулийн бизнесийн удирдлагын магистр, бизнесийн эдийн засагч мэргэжилтэй. 2015-2016 онд Голомт банканд менежер, нарийн бичгийн дарга, 2016-2020 онд “Таван богд” ХХК-д ахлах менежер, албаны дарга, ерөнхий менежер, 2021 онд “Ард санхүүгийн нэгдэл” ХК-д маркетинг хариуцсан захирал, 2022-2024 онд “Ард секюритиз” үнэт цаасны компанид гүйцэтгэх захирал, 2024 оноос “Сентрал коммерс” ХХК-д захирлаар ажиллаж байгаа аж.

Нэр дэвшигчид гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан:

-Зээлийн апликейшнууд олноор гарснаар иргэдийг санхүүгийн өндөр дарамтад оруулж байна.  Зээл авч байгаа хүнд тавих шалгуур нь бага учраас олноороо ханддаг, гэтэл хүү нь асар өндөр.  Энэ чиглэлээр хэрхэн анхаарч ажиллах вэ?

Нэр дэвшигч Ц.Бархас:

-Санхүүжилтийн өртөг өөрөө өндөр байгаа. Намайг үнэт цаасны компанид ажиллаж байхад үйлдвэр эрхэлдэг, бизнес хийдэг айлууд хөрөнгө босгуулах гэсэн юм аа гээд хөрөнгийн зах зээл дээр орж ирдэг. Хөрөнгийн зах зээлд хаалттай бонд босгоход нэрлэсэн хүү нь 20 хувь байгаа. Бонд босгохтой холбоотой бусад нэмэлт зардлуудаа төлөөд явахаар бизнесийн байгууллагад 25 хувийн хүүтэй, нэгхэн жилийн хугацаатай санхүүжилт босгохоор бизнес хийх боломжгүй.

Одоогийн энэ эдийн засгийн өгөгдөл дээр ямар зүйл боломжтой байгаа вэ гэхээр 25 хувийн хүүтэй өртөгтэй санхүүжилт босгосныгоо буцаагаад 30 хувийн юм уу 35 хувийн хүүтэй жижиглэн зээл болгож гаргах ганц боломж нь байгаа учраас IPO хийж байгаа айлууд юм уу, хаалттай бонд босгож байгаа айл ихэвчлэн санхүүгийн зах зээлтэй холбоотой болж таарч байгаа.

Сүүлийн 10 гаруй жилийг харахаар өрхийн дундаж зардал орлогоо давсан байдаг. Банкнаас зээл авдаг, банкнаас зээл авах шаардлага хангахгүй байгаа айлуд аппликейшний зээл авдаг. Энэ нь буцаад эдийн засгийн суурь асуудлууд руугаа орно. Яаж иргэдийнхээ өрхийн орлогыг нэмэгдүүлэх вэ гэдэг асуудал руугаа орж байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Давасүрэн:

-Санхүүгийн зах зээл дээрх далд эдийн засгийн гол мөнгө нь хар мөнгө. Мөнгө угаалтын болон авлигын мөнгө бэлнээр санхүүгийн зах зээл дээр эргэлдэж байна. Валютын зах зээл бэлнээр явж байна, бэлэн мөнгөний төлбөр тооцоог хязгаарлах тал дээр ямар бодолтой байдаг вэ?

Нэр дэвшигч Ц.Бархас:

-Би бол чөлөөт эдийн засагт итгэдэг. Ямар нэгэн байдлаар хүчээр журмаар бэлэн мөнгийг хязгаарлах дүрэм журам гаргах нь буруу гэж бодож байна. Иргэдийнхээ эдийн засаг санхүүгийн мэдлэг боловсрол руу илүү чиглэсэн ажлуудаа сайн хийх ёстой. Тэгэж байж дараагийн зөв хувилбар луугаа орно гэж харж байна.

УИХ-ын гишүүн Ц.Давасүрэн:

-Энэ их бэлэн мөнгө эргэлдүүлээд байгаа хүмүүс боловсролтой хүмүүс. Нийт хадгаламжийн 90 хувь хүн амын 3 хувьд байна. Дийлэнх нь боловсролтой байгаа. Ёс зүйтэй холбоотой асуудал. Зах зээл зохицуулна гэдэг байдлаар чөлөөтэй хаяж болохгүй. Шунал гэдэг зүйл ёс зүйтэй шууд холбоотой байдаг учраас төр зохицуулахгүй бол болохгүй. Цахим ертөнцөд өнөөдөр бэлнээр төлбөр тооцоо явж байна гэдэг татварыг ч хянаж чадахгүй, санхүүгийн зах зээлээ тодорхойлж ч чадахгүй. Бэлэн бус төлбөр тооцоог хязгаарласны дараа хэн ямар орлого олж байна гэдэг нь тодорхой болно. Тэгж байж санхүүгийн зах зээлийг цэвэр тунгалаг болгоно уу гэхээс биш хар мөнгө бэлнээр эргэлдэж байгаа тохиолдолд  хяналт тавьж чадахгүй. Ёс зүйгээр арилгана гэвэл худлаа. Шунал гэдэг ёс зүйг идэж байдаг, тийм учраас анхааралтай хандаж байх ёстой.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 223.118.51.75

hutsan biz uuriin shalgaval zeeliin appnii ezen bnldaa ene nuhur

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.131.225.197

Хуцна биз. Хэн хэдэн төгрөг зарахыг хянах юм гэнэ ээ. Тэрний оронд мөнгө хэвлэхээ больчих. Тэгвэл ханш унахгүй, хүү буурна. 10%-ийн хүн бүү попор.

Avatar

Нэргүй 55 минутын өмнө 202.21.109.20

uur shigee ym yridag erguu har l** ve

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж