Монголын цахилгаан холбоо ХК-ийн орлого 46 хувиар өсчээ

Монголын цахилгаан холбоо ХК-ийн орлого 46 хувиар өсчээ

Монголын цахилгаан холбоо ХК-ийн орлого 46 хувиар өсчээ

Төр оролцвол бүтэхгүй ээ гэх шүүмжлэл сүүлийн үед их гарч байна. Энэ нь оргүй үг биш юм. Учир нь өнгөрсөн онд төрийн өмчит 122 компанийн 41 нь 150 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Нэг цэцэрлэг барих өртгийг 5.5 тэрбум гэж тооцвол, 150 тэрбум төгрөг гэдэг бол 150 ортой хүүхдийн цэцэрлэгээс 27 ширхэгийг барих хэмжээний их мөнгө юм. Тиймээс төрийн өмчит компаниудыг нэгтгэхийг нь нэгтгэж, татан буулгахыг нь татан буулгаж, ашигтай ажиллуулна хэмээн ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдэгдсэн билээ.

Тэгвэл уулын мод урттай, богинотой гэдгийн адилаар алдагдалтай ажилладаг компаниудын хажууд ашигтай ажиллаж, Монголын өнцөг булан бүрд хүрч ажиллаж буй нэгэн компани бол Монголын цахилгаан холбоо ХК. Тус компанийн 94.7 хувийг төр эзэмшдэг ч үлдсэн 5.3 хувийг Монгол Улсын 4006 иргэн эзэмшиж байна. Иргэдийн хяналт энэ компанид байдаг учир тус компани сүүлийн дөрвөн жил алдагдалгүй ажиллажээ.

Монголын цахилгаан холбоо ХК-ийн сүүлийн 4 жилийн санхүүгийн тайланг харвал, компанийн орлого 2021 онд 17.9 тэрбум, 2022 онд 18.8 тэрбум, 2023 онд 20.7 тэрбум, 2024 онд 26.1 тэрбум төгрөг болж өсчээ. Мөн цэвэр ашгийг харвал, 2021 онд 5 сая, 2022 онд 11 сая, 2023 онд 29 сая, 2024 онд 33 сая төгрөг байна.

Үүнийг шинжвэл, уг компани алдагдалгүй ажилласан боловч тийм ч сайн ашиг гаргаагүй гэж хэлж болохоор. Гэвч сүүлийн жилүүдэд хийсэн хөрөнгө оруулалт, техник технологийн шинэчлэл, шинээр нэвтрүүлсэн бүтээгдэхүүн үйлчилгээ, ажилчдын дундаж цалингийн өсөлтийг харвал, ашиг нь хаашаа орсон нь харагдаж байна.

Сүүлийн жилүүдэд хийсэн оновчтой хөрөнгө оруулалтын үр дүнд компанийн орлого цаашид ч тогтвортой өсөх төлөвтөй байна.

Ажилчдын дундаж цалин 78 хувь өссөн

Монголын цахилгаан холбоо ХК 2020 онд 764 ажилтантай байсан бол 2024 онд нийт ажилтны тоо 530 болж буурч, нэг ажилтны дундаж цалингийн хэмжээ 78 хувиар нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, компанийг алдагдалгүй ажиллуулахын тулд хүний нөөцийг зөв зохион байгуулж, данхар бүтцээс бага багаар салсаар байгаа нь харагдаж буй юм.

IPTV-д суурилсан гуравласан үйлчилгээний хэрэглэгч нэмэгдсээр

Монголын цахилгаан холбоо ХК нь суурин утас, интернэт, кабелийн телевизийн үйлчилгээг ч мөн хүргэдэг. Тус компанийн суурин утас, интернэт, кабелийн телевизийн хэрэглэгчид жил ирэх тусам багасаж байна. Тодруулбал, суурин утас хэрэглэгч 2020 онд 58.9 мянга байсан бол 2024 онд 45 мянга болж буурчээ. Үүнийг дэлхий дахинд өрнөж буй техник, технологийн үсрэнгүй дэвшилтэй холбон үзэж болох юм.

Хэдийгээр суурин утас, интернэт үйлчилгээний хэрэглэгчийн тоо буурч байгаа боловч 2021 оноос FTTH /Fiber to the home/ хэмээх шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Энэхүү технологи нь өндөр хурдны шилэн кабель бүхий суурин утас, интернэт, IPTV гэсэн гурвалсан үйлчилгээ юм. Уг үйлчилгээ нь 21 аймгийн төвөөс гадна 50 суманд 400 км шилэн кабель татаж, өрх бүр лүү 740 км кабель татсан нь орон нутгийн иргэдийг дэлхийн технологитой хөл нийлүүлэх, өндөр хурдны шилэн кабелийн дэд бүтцийг алслагдсан аймаг сумдад хүргэсэн нь стратегийн чухал ач холбогдолтой хөрөнгө оруулалт юм. Үйлчилгээ анх гарч байсан он буюу 2021 онд нийтдээ 209 хэрэглэгчтэй байсан бол 2024 онд 4314 болж нэмэгдсэн байна. Энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээр Монгол Улсын засгийн газрын “ Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын “Цахим монгол”-ын 5.3.4 заасны дагуу буюу Мэдээллийн технологи, харилцаа холбооны хамрах хүрээг өргөтгөж, орон нутагт өндөр хурдны сүлжээг нэвтрүүлж, хэрэглээг нэмэгдүүлнэ гэснийг дэмжиж байгаа болно.

Автомашины парк шинэчлэв

“Харилцаа бүрийг холбоно” хэмээх зорилготой Монголын цахилгаан холбооныхон Монгол орны өнцөг булан бүрд хүрч ажилладаг билээ. Энэ хүрээнд автомашины парк шинэчлэлийг "Ford Ranger" автомашинаар бүрэн хийсэн байна. Ингэснээр 21 аймаг, дөрвөн дүүргийн холбооны газар дахь ажилчдын ажиллах нөхцөл сайжирч, хэрэглэгчдийн гомдлын дагуу түргэн шуурхай үйлчлэх боломж бүрджээ. Уг ажилд нийтдээ 2.8 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Сургуулийн хүүхдүүд гэр бүлтэйгээ үнэгүй холбогддог боллоо

Монголын цахилгаан холбоо компани нь сурагчдыг аливаа болзошгүй эрсдэлээс хамгаалах, аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглахаа больсон хуучин таксафоны үйлчилгээг ребрэндинг хийж эцэг, эх, асран хамгаалагчруугаа 2 минут үнэгүй ярих боломжтой ИТГЭЛТЭЙ УТАС үйлчилгээг санаачлан амжилттай нэвтрүүлжээ. 2022 оноос нийгмийн хариуцлагын хүрээнд анхлан "Итгэлтэй утас”-ны үйлчилгээг Улаанбаатар хотын ерөнхий боловсролын таван сургуульд байршуулсан нь эцэг, эхчүүдийн талархлыг хүлээж, үйлчилгээг авах хүсэлт тасралтгүй ирсэн. Одоогийн байдлаар улсын хэмжээнд нийт 457 сургуульд итгэлтэй утас байршуулан ажиллаж байна.

Амжилттай хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд

Зуун жилийн түүхт Монголын цахилгаан холбоо ХК үйл ажиллагаа сайжруулан, Камерын хяналтын үйлчилгээ, ЕБС-ийн хичээлийн болон дотуур байранд утасгүй дотоод сүлжээний орчин бүрдүүлэх төсөл, Алслагдсан сум, суурин газруудад өндөр хурдны интернэтийг үнэгүй хүргэх бүх нийтийн үүргийн сангийн төсөл, Сумдын соёлын төвийг өндөр хурдны интернэт үйлчилгээнд холбох төсөл, суурин утасны үнэ цэнийн илэрхийлэл 7070-хххх зэрэг олон төслийг амжилттай хэрэгжүүлжээ. Компанийн санхүүгийн төлөвлөгөөг харвал, ирэх таван жилд орлогыг 38.3 тэрбумд, цэвэр ашгийг 1.6 тэрбум төгрөгт хүргэж хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараахаар тусгасан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ммм 2 цагийн өмнө 202.179.26.175

ш** биз цалин 78 хувиар өссөн гэж ямар худалч гөлөг нь ингэж хэлж өгвөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж