Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2025.01.22/ танилцууллаа.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:
-Засгийн газрын 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт, Ганцмод, Шивээхүрэн, Сэхээ, Хангимандал, Бичигт, Зүүнхатавчийн боомтын төмөр замын хил холболтын асуудал шийдэгдэх нөхцөл үүсч байна. Монгол Улс экспортоо нэмэгдүүлж, эдийн засгаа тэлэх том төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаагийн нэлээд чухал ач холбогдолтой төсөл хөдлөх боломжтой болж байна. Энэ төслийн хэлэлцээрийн явцад Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэлийг УИХ-аас баталж өгсөн. Энэ чиглэлийн дагуу хэлэлцээрээ тохирч чадлаа. Хэлэлцээр нийт 12 заалттай. Үүн дунд хил холболтоос гадна сэргээгдэх эрчим хүчний экспорт, барилгын салбар болон бусад салбарт хийх төслүүдэд гараа болж чадна.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-"Монголын төмөр зам" ТӨХК, "Тавантолгой төмөр зам" ХХК-ийг нэгтгэснээрээ чиг үүргийн давхардлыг бууруулж, орон тоог 30 хувь хүртэл цомхотгоно. Цаашдаа ийм бодитой тооцооллыг хийнэ. Сая "Эрчист Монгол" дээр уул уурхайн бус компаниудыг нэгтгэснээр одоо ТУЗ байгуулагдаж, олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулалтыг хийгээд эхлэхээр цалин дээр гэхэд 11 тэрбум төгрөгийг хэмнэнэ. Цаашдаа тодорхой хэмнэлтийг тоогоор харуулж, танилцуулна. Цалин хөлс, урамшууллын тогтолцоог бид Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулиар 74 мэдээлэл ил болно. Энэ хүрээнд цалин хөлс нь ил болно. Дээрээс нь Баялгийн санд 270 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлээд байгаа компанийн захирлын цалин, гурван жил алдагдалтай ажилласан компанийн захиралтай адил цалин авч байна. Урамшуулал ашигт ажиллагаанд суурилна. Тэр нь олон нийтэд ил байна. Компаниуд жил бүр алдагдлаа бууруулж, хэмнэлт хийж байх ёстой.
Сайн жишигт тулгуурласан бизнес нөхөрлөлийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Зөвшөөрөл нэртэй бичиг баримтуудыг цуцлах арга хэмжээг долоо хоног бүр шийдвэрлэнэ. Нийт 360 зөвшөөрөл батлагдсан боловч хууль нэмж баталсантай холбоотойгоор 400 гаруй болж нэмэгдсэн байна. Зарим бизнесийн үйл ажиллагааг зөвхөн мэдэгдэж, үйл ажиллагаа явуулдаг болно. Монголд бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлнэ.
Ажлын хэсгийн ахлагчийн хувиар МҮХАҮТ болон худалдаа эрхлэгчидтэй хамтран ажиллах саналыг хүргүүлж байна. Энэ талаарх гомдол саналыг нээлттэй авч эхэлнэ.
Мөн Ерөнхийлөгч асан, Чингис хаан одонт П.Очирбат таалал төгссөнтэй холбоотойгоор орон даяар гашуудал зарлах зарлиг гарсан. Үүний хүрээнд гүн хүндэтгэлтэйгээр сүүлчийн замд нь үдэх ёслолын комиссыг миний бие ахалж байна. Тухайн цаг үед хамтран зүтгэж явсан нөхөд нь оролцож, Монгол Улсынхаа анхны Ерөнхийлөгчийг Баасан гаригт эцсийн замд нь үднэ. УИХ, Засгийн газрын түвшинд энэ үйл ажиллагаанд хамтран ажиллаж байна.
Миний хувьд хамтарсан Засгийн газар байгуулагдаж, ЗГХЭГ-ын даргаар томилогдон "Орано Майнинг" группийн хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсгийг ахалж ажилласан. Дэд таван ажлын хэсэг дээр таван сайд ажилласан. Би өнгөрсөн цаг хугацааны бүх түүх, архивын баримттай танилцсан. Энэ төсөл 28 жил болсон. Алдагдсан боломжийг ярьвал асар том тоо яригдана. Хэрвээ 10 жилийн өмнө энэ төсөл хэрэгжсэн бол бид 2.5 тэрбум ам.доллар олох байсан. Өнгөрсөн 2013-2017 оны үйл явц юм билээ. Энэ мэдээлэл хаанаас ирсэн бэ гэхээр Энержи ньюс, Францын маш олон сайтаар нээлттэй байсан мэдээлэл. Монгол Улсын хэвлэл мэдээллээр 2018 оноос энэ талаар мэдээлж байсан. Энэ нууц биш. Тухайн компани 2013-2017 онд үйл ажиллагаагаа явуулахдаа зуучлагч компаниар дамжуулан гүйлгээ хийж, ашиглалтын гурван тусгай зөвшөөрлийг авахад Монголын төрийн албан тушаалтнуудад нөлөөлсөн гэдэг асуудлаар Францын прокурорын байгууллага шалгасан юм билээ. Түүний дараа 2019 онд Монголын АТГ-руу Францын Санхүүгийн прокурорын газраас хамтран ажиллах хүсэлтээ ирүүлсэн. Тэгээд хэргийг шалгасаар байгаад 2024 оны арванхоёрдугаар сард Францын Санхүүгийн прокурор дээрх хэрэг нь CJIP олон улсад Парисын гэрээгээр баталгаажуулдаг хэлбэрээр тухайн компанид торгууль ногдуулдаг. Тэр компанид ажиллаж байсан хоёр хүн нь Монгол Улсын төрийн албан тушаалтнуудад авлига өгч, лиценз авсан байж болзошгүй гэх 4.8 сая еврогоор торгож, хэргийг хаасан. Харин би үүнтэй холбогдуулан ажлын хэсгийн ахлагчийн хувиар АТГ болон Улсын ерөнхий прокурор руу энэ талаарх нээлттэй мэдээлэл өгөх хүсэлтийг явуулсан. Бусад хаалттай мэдээллийг нь мэдэхгүй. Гэхдээ энэ хэрэг бол ил тод асуудал.
Тухайн үед Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байсан хүн болон Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан хүн хамтран гурван тусгай зөвшөөрлийг олгосон гэдэг.
Үүнд нь "Евро трейд" гэдэг зуучлагч компаниар Францын хоёр иргэн авлига өгсөн байж болзошгүй гэх хэрэг үүссэн. Тэгэхээр Монголын хуулийн байгууллага ажлаа хийх ёстой байх. Францын шүүх бол эцэслэсэн. Бид хөрөнгө оруулалтын гэрээг хийхдээ авлигатай тэмцэх бүлэг оруулж өгсөн. Энэ гэрээн дээр хориглох заалт буюу урамшуулал, бэлэг авах, зуучлах, давуу байдлыг хориглосон. Би ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 2015 онд ажиллаж байсан нэг ч хүнийг хэлэлцээрт оруулаагүй. Авлигаас ил тод хариуцлагатай хийх зарчмаар ажилласан. Тийм учраас нуух зүйл байхгүй. Ардчилсан намын бүлгийн хурлыг хаалттай гэж ойлгодог. Тийм учраас гишүүд нээлттэй ярьж байна гэж бодсон. Би асуудлыг ярьсан. Хэн нэгнийг гүтгээгүй. Надад хуулийн байгууллагаас ирүүлсэн бичгүүд нь байна. Францын дипломат харилцааны хүрээнд авсан бичиг нь байна. 2012-2016 онд хэний Засгийн газар ажиллаж байсан бэ. Тухайн үед Ашигт малтмал эрхлэх газрын дарга нь хэн байсан бэ. Надаас асуухаар нь би хариултаа хэлсэн. Хаалттай хурал гэж бодоод чөлөөтэй ярьтал Н.Алтанхуяг бичлэг хийж, өөрийн фэйж дээрээ нээлттэй тавьсан байна лээ. Би хэн нэгнийг гүтгээгүй. Нэр дурдагдсан хүмүүс хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа гэв.
"АВЛИГЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЖ, ХЭЛЭЛЦҮҮЛНЭ"
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:
-Засгийн газраас түүхэн шийдвэр гаргалаа. Үндсэн хуульд зааснаар Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх ёстой. Энэ дунд авлигын гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг нь багтдаг. Өнгөрсөн жилүүдэд иргэдийн бухимдлыг хамгийн ихээр төрүүлж байсан баялгийн шударга бус хуваарилалт, төрийн өндөр албан тушаал хашиж буй этгээд баяжиж хөрөнгөждөг асуудал дээр бухимдаж ирсэн. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт Монгол Улсын иргэн шударгаар өмчтэй байх тухай заасан байдаг. Харамсалтай нь шударгаар гэдэг үгийн утга гажуудаж, албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүд хөлждөг ч хуулийн хариуцлага тооцдоггүй.
Өнгөрсөн жилүүдэд Монгол Улс гурван ч удаа Өршөөлийн тухай хуулийг баталж, хоёрт нь албан тушаалын гэмт хэргийг бүхэлд нь хамруулж, нэгт нь хэсэгчилсэн. Мөн 2015 онд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль баталж, 35.4 их наяд төгрөгийн хөрөнгө багтсан. Тухайн үед улсын төсөв зургаан их наяд төгрөг байсан.
Байнгын энэ асуудал бэрхшээлтэй явж ирж, хууль эрх зүйн зохицуулалтгүй байсан. Бид энэ асуудлыг зохицуулахаар Монголд шударга бусаар хэн ч хөлжих ёсгүй. Ялангуяа нийтийн албан тушаалтан буюу төрийн өндөр албан тушаалтан хууль бусаар хөрөнгөжих ёсгүй. Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай анхдагч хууль, бусад 17 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах авлигын багц хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Би хувь хүнтэй холбоотой мэдээллийг өгмөөргүй байна. Олон албан тушаалтан Өршөөлийн хуульд хамрагдаж, ял шийтгэлгүй гарч, хулгайлсан мөнгө нь өөрсдийн өмчид үлдэж байсан. Тэгэхээр одоо авлигын гэмт хэрэгт гэм буруутай эсэх нь тогтоогдсоноос үл шалтгаалан нийтийн албан тушаалтан өөрийнхөө хөрөнгийг тайлбарлаж чадахгүй бол хурааж авна. Анх энэ үүргээ Монгол Улс 2003 онд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэн орсноороо хүлээсэн ч 20 гаруй жил биелүүлсэнгүй. Хэрвээ энэ багц хууль батлагдвал эхлээд өнгөрсөн жилүүдэд төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг шалгана. Та авлигын талаар мэдэж байгаа бол мэдээллээ хуулийн байгууллагад өгвөл урамшуулна. Үнэхээр авлига авсан бол эрүүгийн хариуцлага хүлээнэ. Гэхдээ хамгийн зөв шийтгэл бол хууль бус хөрөнгийг нь хураах юм. Төрийн эрх мэдэлтэй алба хашиж байгаа бол хувьдаа хөрөнгөжиж чадахгүй, орлогоо тайлбарлаж чадахгүй бол хураана. Энэ зарчим тогтох ёстой. Одоо улс төрд нөлөө бүхий албан тушаалтны ял шийтгэл хамгийн багадаа 12 жил байгаа. Бид авлигын зарим нэг зохицуулаагүй гэмт хэргийг боловсронгуй болгох хуулийн өөрчлөлтийг оруулж өгсөн. Нийгмийн гэмт үзэгдэл гэдгийг харах цаг болсон.
Орон нутагт авлигын хэрэг их байгаа учраас орон нутгийн авлигын хэргийг цагдаагийн байгууллага давхар шалгах хуулийн өөрчлөлтийг оруулна.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдож шалгах бол УИХ-аас бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ. Ингэхдээ прокурорын санал болгосноор. Ингэж үзвэл гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ. Уул гишүүн гэм буруутай нь тооцогдвол эгүүлэн татна. Энэ процесс ерөөсөө УИХ дээр явагдаагүй. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй. Тэгэхээр уул гишүүн гэхээр түдгэлзүүлсэн гишүүнийг ярьж байгаа. Хуулийн зөрчил үүсч байна. Яаманд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатартай холбоотой процесс байхгүй. Дээрээс нь УДШ-ийн хэвлэлийн мэдээтэй байгаагаас албан ёсны шийдвэрийг хараагүй.
"Шувуу" ажиллагаа үргэлжилж, өнгөрсөн онд 10 гаруй этгээдийг авч ирсэн. Эдгээр нь хүний наймаа, хар тамхи, залилан гэсэн хэрэгт шалгагдаж байсан. Гадаадаас авч ирж байгаа ажиллагаа үргэлжилж байгаа. Албан тушаалтантай холбоотой хэргийн мэдээллийг АТГ-аас өгнө.
Засгийн газраас Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж байгаа. Иргэн хүн жагсаал хийх эрхтэй. Ямар ч асуудлаар үзэл бодлоо илэрхийлэх ёстой. Гагцхүү Үндэсний аюулгүй байдлаас бусдаар эрх чөлөөгөө эдлэх ёстой. Өнгөрсөн хугацаанд гарсан жагсаал дээр цагдаагийн байгууллагууд хүний эрхийг хангах чиглэлээр ажилласан. Харамсалтай нь энэ дунд хүний эрх чөлөөнд халдаж, бие махбодид халдсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Энэ дунд Монгол Улсын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөртэй холбоотой зүйлүүд дээр гадаадын оролцоо байж болзошгүй гэсэн сэжиг илэрч, хуулийн байгууллага шалгаж байна. Монгол Улс бие даасан тусгаар улс. Өөрийнхөө хил хязгаар дотор Засгийн газар, УИХ хууль тогтоомжийн дагуу бодлогоо явуулна. Улсын эрх ашиг өөр улсын эрх ашигтай нийцэхгүй байж магадгүй. Гэхдээ тэр ашиг нь энд байгаа монгол хүний барьсан лоозон, санхүүжүүлэгчийн үгээр хууль ёсны үйл ажиллагаанд саад учруулж болохгүй. Хөгжлийн төсөл хөтөлбөрт саад учруулах гэдэг асуудал дээр Засгийн газар хууль зүйн хүрээнд авч үзэхээр ирэх долоо хоногт хэлэлцэнэ. Дотоодын цэргийн штабын даргаар ажиллаж байсан Р.Чингис генералыг шалгаж байгаа.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Нэргүй 2025-01-22 192.82.65.88
Уул уурхай, хими технологийн эрдэм мэдлэгтэй, эх орноо гэсэн залуучууд гарч иртэл УРАН олбордох, булшлах асуудлаа зогсоомоор юм. Манайд АЦС байгуулагдахгүйгээс хойш УРАН олборлоод ёстой дэмий санагдаж байна. Өсөхийн өлсгөлөн өнхдүүдээр төр удирдуулж байгаа тохиолдолд газар шороогоо ухуулаад бүр ч дэмий. Тэрний оронд хэдэн малаа өсгөөд, бага сага өлссөн ч хамаагүй хэдэн хүүхдүүддээ зөв хүмүүжүүлээд сйан ирээдүйгээ хүлээвэл дээр байна.
зочин 2025-01-22 202.131.232.156
бүх хөрөнгийг нь хураа. тэгвэл хэн ч цэвэр хөдөлмөрөө эрсдүүлэн байж ийм юм хийхийг бодохгүй.
Нэргүй 2025-01-22 202.131.234.123
бүгдээрээ там руу зайлцгаа.
Нэргүй 2025-01-22 103.212.117.164
Пээ энүүг үхлээ гэж орон даяар гашуудах уу? Зарлиг гэсэн болохоор Еоөнхийлөгчийн суудал дахь хүн л зарлиг гаргаж ард түмэндээ дунд хуруу өгч байгаам байна. Гашуудах дуртай хулгайчууд нь гашуудаж ыүр дагаад үхсэн ч болыштэ, ард түмэн нь баяраа тамдаглэх нь ээ!
ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Манай 2 дунд шатны дарга өгөөшийг нь үмхжээ. 2025-01-22 103.212.117.27
Загасчин хүн ямар загасыг ямар улиралд , өдрийн ямар цагт ямар өгөөшөөр барих вэ гэдгээ сайн мэдэж байж л загас барина. Барууны үндэстэн дамнасан компаниуд хөгжиж буй орнуудын уул уурхайгаас яаж ашиг олох вэ гэдэг асуудал бүр ШИНЖЛЭХ УХААН, ТОГТОЛЦОО маягтай болсон. ХЭНИЙГ УРХИДАХАВ гэдгээ сайн мэднэ Манай 2 дунд шатны дарга өгөөшийг нь үмхжээ.
Нэргүй 2025-01-22 158.59.146.30
uchral guai, uran olborloh gazra ger barrad, baishin house barrad, av+gai, huuhed, aah, eejteigee niileed tendee amidar. tegeed yamriig ni bieeeree meder
Эгэл 2025-01-22 66.181.191.120
Авилгачдын нэрийг ингэж ил тод зарлаж байх хэрэгтэй.Бас Хохирогчдын тухай мэдээлж болдог,харин гэмт хэрэгтнүүдийн тухай мэдээлэх нь хориотой энэ гажуудлаа өөрчил,хуулийн сайд аа..Зүй нь гэмт этгээдүүдийн эрх,хохирогчидын эрхээс дээгүүр тавигдах ёс байхгүй!
Нэргүй 2025-01-22 103.212.118.137
Үхээрийн газраас босож ирсэн чөтгөр
сэлэнгэ 2025-01-22 66.181.176.117
нутгийн нэр баастсан шар шулам. ҮҮРИЙНТУЯА чи шоронд хурдан орж УИХ-д дэвшихээ зогсоо. нийгмийн даатгалын хулгай чинь бас байгаа шүү. хуулийнхан энэ шуламыг маш сайн шалгаарай
Нэргүй 2025-01-22 202.131.234.123
үхүүлээ. хуульчид худлаа шүү.
Нэргүй 2025-01-22 66.181.179.115
Маш зөв Монголын төмөр зам, Тавантолгой төмөр зам гээд 2 өөр байгууллага улсын мөнгөөр хувийн оффис түрээслээд, гарааш хэдэн арваар нь түрээслэсэн гарууд байна. Тэр хотын захад байгаа улсын мэдлийн үнэгүй байранд ядаж суулгах хэрэгтэй
Нэргүй 2025-01-22 66.181.185.66
сайн ажиллаарай, амжиль
дорж 2025-01-22 202.131.251.130
засгийн газар маш муу ажиллаж бна. оюунэрдэнэ дэндүү олон удаа худлаа ярьж бна, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт ядуурч бна. улсын эдийн засаг жилээс жилд өсөн томорч, санхүүгийн боломж сайжирсаар бна. гэтэл ард түмний амьдрал улам ядарч доройтсоор байдаг.Бүх алдаа өмнөх 30 жилд болсон гэдэг үлгэр ярисаар удаж бна.тиймээс энэ засгийг нэн дариу огцруулах хэрэгтэй.
иргэн 2025-01-22 62.55.205.86
Хүмүүс ажил хийх дургүй, амар хялбар аргаар хөнгөхөн амьдрах боломж хайдаг болсон байна, 2 сая төгрөгний цалин гэдэг бол муу цалин биш, Тийм цалин өгөхөд ажиллах хүн ховор болж, бас чадвар бүтээмж алга. Хүн ажиллуулаад 2 төгрөг олж байж, нэг төгрөгийг нь тэр хүнд зарцуулна биз дээ, гэтэл тэр ажиллаж байгаа хүний бүтээмж, чадвар нь 1 төгрөгтөө ч хүрэхгүй байна, Үүнээс бол аж ахуйн нэгжүүдийн хүсэл нь хятад ажилчин оруулж ирэх болжээ. Хулгай, халамжийн л сэтгэлгээтэй болж.
Нэргүй 2025-01-22 103.212.117.164
Ардчилал импортлож байгаад ард түмний бүх боломжийг хулгайлж боловсрол эрүүл мэндийн садбарыг санаатайгаар унагасан болохоор ажил мэддэг хүнгүй болсон. Дараа нь ийм болонгуут нь х***а ажилчдаар дүүргэн хужаад эзлүүлэх ажлыг Хэнтийн 2 буриад сүүлийн 4 жилд маш амжилттайгаар хийлээ. Гараад хар Улаанбаатар дүүрэн х***а.
Нэргүй 2025-01-22 66.181.160.61
хуцаад бай ажил хийцгээ
Зочин 2025-01-22 37.166.153.62
засгийн газар сайн ажиллаж байгаа.
баяр хүргэе.
хэцүү хэцүү олон жилийн бугшмал муу бүхнийг засахад .
амжилт
Зочин 2025-01-22 202.126.90.60
Шал худлаа хэмнэлт гэж ш*** юм МИАТ компанид 2 захирал нэмж дээрээс томилсон үүнийгээ тайлварла 2 лаа машин унана асар өндөр цалин,хангамж эдлэнэ зардлыг нь ил болго п минь
Иргэн 2025-01-22 103.212.117.119
Энэ үнэн шүү дээ. Учралд муу болохоороо хийсэн ажил болгоныг нь үгүйсгэж болохгүй байх. Аливаад ухаантай хандах хэрэгтэй. Цаад шалгагдаж байгаа хүмүүс нь Учралын алдааг сэвээд байж болох ш дээ. Авлига авсан хүмүүсийг олон нийтэд хэлж шалгах нь зөв.
зочин 2025-01-22 202.21.100.210
Төр хүндэтгэл үзүүлж болно. Орон даяр гашуудна гэдэг чинь ард түмэний дургүйцэл эсэргүйцэлийг улам төрүүлээд байна. Монгол заншлаар хүндэтгэх нь зөв байх. Төрийн удирдлагуудын түвшинд хүндэтгэнэ гэсэн бол бурхан болсон хүнийг муу хэлэх нь бага байсан болов уу гэж бодож байна.УМ МА НИ БАД МИ ХУМ
Нэргүй 2025-01-22 202.126.89.162
Үүрийнтуяа ч төрмөл мэрэгшсэн хулгаыч даа
Нэргүй 2025-01-22 122.201.23.83
Өмнө тэгээд Таагүй орчин бүрдүүлнэ гэсэн бодлоготой байсан юм уу?