"Хөгжлийн банкны үйл ажиллагаа сайжирсан"

"Хөгжлийн банкны үйл ажиллагаа сайжирсан"

"Хөгжлийн банкны үйл ажиллагаа сайжирсан"

Хөгжлийн банкны захирал З.Нарантуяагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.


-Хөгжлийн банкны нөхцөл байдал ямар байгаа вэ?

Хөгжлийн банкны үйл ажиллагаа сайжирч байна. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд хөгжлийн банкны тэнцэл дээр байгаа чанаргүй зээлийг төлүүлэх ажиллагааг нэлээд эрчимтэй явууллаа. Өнгөрсөн 2024 онд 180 гаруй тэрбум төгрөгийн зээл төлөгдсөн байна. 2022 оноос хойш Хөгжлийн банкийг тойрсон асуудлууд нэлээд байлаа. Гадаадын хоёр том бондын 1,8 их наяд төгрөгийн зээлийг төлж барагдуулсан байна. Цаашид төрийн болон орон нутгийн өмчит компани болон яамдуудын захиалгаар санхүүжүүлсэн төслийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж үе шаттай төлбөрийг шийдэхээр боллоо.

-Төрийн болон төрийн өмчит компаниуд  дээр хэчнээн төгрөгийн өр байсан бэ?

-480 гаруй тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл байсан. Өнөөдөр энэ асуудлыг  Засгийн газар хэлэлцэж холбогдох төрийн байгууллагууд 2028 он хүртэл үе шаттай төлөх Засгийн газрын тогтоол гарлаа. Цаана нь  600-700 тэрбум төгрөгийн ААН-үүдийн зээл байна.  Уг зээлүүдийг барьцаа хөрөнгийг нь шүүхийн журмаар худалдан борлуулах, төслүүдийг дахин санхүүжүүлж эдийн засгийн хувьд үр ашигтай болгох зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байна. Тухайлбал, Засгийн газраас нэлээд дэмжиж байгаа. Хөгжлийн банк эх үүсвэр  татна, бонд гаргана. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон байгаа эдийн засгийн хөгжлийг дэмжих томоохон төслийг санхүүжүүлнэ гэсэн. Энэ хүрээнд төслүүдийнхээ судалгааг хийж эхэлсэн.

-Чанаргүй зээлийн төлөлтийг богино хугацаанд төлүүлэх тал дээр ямар ажил хийж байгаа вэ?

-Хөгжлийн банк чанаргүй зээлийг төлүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна. Нийт байгаа зээлээ дөрөв ангилсан. Нэгдүгээрт шүүх дээр худалдан борлуулах шатандаа явж байгаа зээлийн барьцаа хөрөнгийг борлуулж өрийг барагдуулна. Төрийн өмчийн байгууллагуудтай холбоотой зээлийг дээр хэлсэн гацсан төслүүдийг дахин санхүүжүүлж эдийн засгийн эргэлтэд оруулж шийднэ. Үлдсэн иргэдийн зээлд тухайлсан төлөвлөгөө гарган ажиллаж байна.

-Хөгжлийн банкны зүгээс Монгол Улсын эдийн засагт нөлөө болохуйц том төслүүдийг санхүүжүүлнэ гэлээ. Үүн дээр хэрхэн ажиллах вэ?

Хөгжлийн банкны төлбөрийн тэнцлийг сайжруулснаар олон улсын аудитын байгууллагаас өгөх үнэлэмж нэмэгдэнэ. Энэ хэрээр гадаад зах зээлээс бонд босгох, олон улсын санхүүгийн байгууллагаас хөрөнгийг эх үүсвэр татах боложмтой болно. Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслөөс ирээдүйд эдийн засагт үр өгөөжтэй төслийг судалж санхүүжүүлнэ.

Хөгжлийн банкны хуулийг шинэчилж байна. Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад Хууль зүйн яаманд өгсөн байгаа. Ирэх хаврын чуулганаар батална. Ингэснээр зээл, санхүүжилтийн бодлогыг олон улсын стандартад нийцүүлнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 49 минутын өмнө 203.91.119.147

гол нь олгож байгаа зээлийн хугацаагаа 10 жил болгооч ээ. яаж амжих юм их дүнтэй богино хугацаатай зээл олгохоор чинь

Avatar

зочин 1 цагийн өмнө 202.131.232.156

10 хоног өмнө дампуухчихсан байна гээд мэдээ гаргуулаад байсан юм болсон бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж