Монголын циркчид "олимп"-иос хос цом хүртжээ

Монголын циркчид "олимп"-иос хос цом хүртжээ

Монголын циркчид "олимп"-иос хос цом хүртжээ
Монакогийн вант улсын Монте-Карло хотод зохион байгуулдаг олон улсын "А" зэрэглэлийн циркчдийн  тэмцээнээс Монголын циркчид хос цом хүртжээ. Олон улсын тэмцээнд Монгол Улсын уран бүтээлчид өсвөр насны ангилалд хоёр үзүүлбэрээр оролцсон бөгөөд тэмцээний алтан цомыг Т.Буд багштай "Х-Roses" уран нугараачид хүртсэн бол хүрэл цомыг нь "Монгол циркийн хөгжлийн төв" ТББ-ын продюсер Н.Эрдэнэ, Н.Энхболд багштай акробатын залуу жүжигчид хүртсэн байна.
Тэмцээн 2025 оны нэгдүгээр сарын 17-21-ний өдрүүдэд Монакогийн вант улсын Монте-Карло хотод болж, дэлхийн 20 орны 231 циркийн жүжигчин авьяас чадвараараа өрсөлджээ.
Циркийн урлагийн дээд зэрэглэлийн олон улсын тэмцээн буюу олимп гэгддэг тус тэмцээнд Монгол Улсаас энэ жил гурван баг гурван өөр төрөлд оролцсон байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-22 66.181.181.205

сүүлийн үед улсаас тэтгэмж хүртчих санаатай. юм болгоныг олимпын аварга гэх. гэдэг болжээ. хэвшэхдэж төр түмэн нүдтэй. ялгаж салгах байлгүйдээ

Avatar

Нэргүй 2025-01-22 103.212.162.92

Юм болгоныг харлууж харж боддог өрөвдөлтэй ч юмдаа баяр хүргэж чадахгүй бол дуугай л бай хэн ч хаанаас ч юу ч горьдоогүй бгаа шүү атаархаж үхэх гэж байж харваж үхэх вий дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж