Католик шашны бүлгийг хүчирхийлэл үйлдсэн хэргээр татан буулгалаа

Католик шашны бүлгийг хүчирхийлэл үйлдсэн хэргээр татан буулгалаа

Католик шашны бүлгийг хүчирхийлэл үйлдсэн хэргээр татан буулгалаа
Луис Фернандо Фигари

Пап лам Франциск Перу улсад төвтэй католик шашны нэгдэл болох "Sodalitium Christianae Vitae" бүлгийг тараах болжээ. Тодруулбал, олон жилийн турш тус бүлэглэлийн удирдлагуудтай холбогдох хүчирхийллийн хэргийн гомдол гарч байжээ. Ватикан бүлгүүдийг татан буулгах нь ховор тул пап лам Францискийн уг шийдвэр олон нийтийн анхаарлыг татаад буй.

Нэгэн цагт 20 мянган гишүүнтэй байсан "Sodalitium" пап лам Францискийн шийдвэрийг үнэн болохыг баталсан. Гэвч бүрэн мэдээлэл өгөөгүй байна. Тус бүлэглэл өнгөрсөн арван жилийн хугацаанд эрх мэдлээ ноцтойгоор урвуулан ашиглаж байсан нь 2023 онд илэрсэн байна.

Үүсгэн байгуулагч Луис Фернандо Фигариг ​​бэлгийн хүчирхийлэл, санхүүгийн буруу удирдлагад буруутгаж буй.

Үүнээс өмнө 2017 онд түүний талаар мөрдөн шалгалт явуулахад шинээр элсэгчдэд бэлгийн хүчирхийлэл үзүүлж байсан нь тогтоогджээ. Тухайн үед Фигари үүнийг эрс няцааж байсан аж. Улмаар 2024 онд Ромын Пап лам Франциск удирдагч Фигари болон бүлгийн бусад тэргүүлэх гишүүдийг хөөсөн байна. Фигаригийн хохирогчид 2011 оноос хойш хүчирхийллийн талаар мэдээлж байсан төдийгүй зарим нь шударга ёсыг хүлээж байв. Жишээлбэл, хохирогч Педро Салинасын 2015 онд гаргасан ном нь "Sodalitium"  бүлгийн үйл ажиллагаанд илүү их анхаарал хандуулж, мөрдөгчдийг хөдөлгөж чадсан юм.

"Sodalitium" нь 1971 онд Перу улсад элит гэр бүл, сургуулийн бага насны хөвгүүдийг элсүүлэх зорилготой энгийн шашны бүлгээр байгуулагдсан.

Мөн уг бүлэг эмзэг давхаргын хүмүүст туслахад чиглэсэн хөдөлгөөнийг эсэргүүцдэг байв. Бусад католик шашны бүлгүүдээс ялгаатай нь тус бүлэг итгэл үнэмшлээ улс төртэй уялдуулж, удирдагч нар нь ширүүн зан төлөвтэй гэж тодорхойлогддог байна. "Sodalitium" бүлэглэлийн үйлдлийг илчлэхэд тусалсан сэтгүүлч Паола Угаз пап ламын шийдвэрийг сайшааж,  католик шашны бүлэг анх удаа гишүүдийнхээ бусармаг үйлдэлд хариуцлага тооцсон явдал болсон гэж онцлон тэмдэглэжээ.

 

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

y 2025-01-22 50.147.160.114

in

Avatar

Empt xsgyi, 2025-01-22 50.147.160.114

keni;+?

Avatar

gadnui zailyyl,+yndesteny; 2025-01-22 50.147.160.114

baga nasnui xyyxdyyduig xychirxuildeg bainguin xylgaichid, ind XOT nyraaj, tsebrelgee,zamg,tsasig

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж