Украинд антибиотикт тэсвэртэй халдварын тохиолдол ихэсчээ

Украинд антибиотикт тэсвэртэй халдварын тохиолдол ихэсчээ

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Украинд антибиотикт тэсвэртэй халдварын тохиолдол ихэсчээ

Антибиотикт тэсвэртэй халдварын тохиолдол дэлхийн олон улсад гардаг. Тухайлбал, 2021 онд дэлхий даяар 1.4 сая орчим хүн ийм халдвараас болж нас баржээ.

Тэгвэл сүүлийн үед Украин антибиотикт тэсвэртэй халдварт нэрвэгдээд байна. Дайн байлдаан халдварын тархалтыг улам түргэсгэсэн бололтой. Гэмтэж, шархадсан цэргүүдийг эмчилж буй эмнэлгүүд антибиотикт тэсвэртэй халдварын тохиолдол огцом өсч буйг мэдээлж байна. Тухайлбал, Киев хотын Феофания эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй нийт өвчтнүүдийн 80 гаруй хувь нь антибиотикт тэсвэртэй бичил биетнээс үүдэлтэй халдвартай байна гэдгийг ерөнхий эмчийн орлогч доктор Андрий Строкан мэдэгджээ.

Хачирхалтай нь, энэ төрлийн халдвар ихэвчлэн эмнэлгийн орчинд үүсдэг. Эмнэлгийн ажилтнууд эрүүл ахуйн хатуу дүрэм журмыг дагаж мөрдөж, халдварын тархалтыг багасгахын тулд хамгаалалтын хэрэгсэл ашигладаг ч шархадсан хүмүүсээр дүүрсэн байгууламжуудад шинэ тохиолдол гарсаар байгаа аж.

Мечниковын нэрэмжит эмнэлгийн эрчимт эмчилгээний тасаг Оросын түрэмгийллээс хойш орныхоо тоог хэд дахин нэмэгдүүлжээ. Шархадсан цэргүүд олноор ирэхтэй зэрэгцээд эмнэлгийн ажилтнууд дайнаас зугтах юм уу зарим нь цэрэгт элссэнээр өвчтөн, эмч хоорондын харьцаа тэнцвэргүй болжээ. Энэ нөхцөл байдал нь халдварын тархалт нэмэгдэхэд нөлөөлж байна. Мэс заслын тасагт нэг сувилагчид 15-20 өвчтөн ногдож байна. Сувилагч халдвар тараахгүйн тулд шаардлагатай олон давтамжаар гараа угаах боломжгүй байдгийг албаны хүн мэдээлжээ.

Эндээс харвал өвчтөнүүд энх тайван цаг үеэс хамаагүй ихээр халдварт өртөж байгаа аж. Цэргүүдийн биеийн байдлаас нь шалтгаалаад эмнэлэг хооронд шилжүүлэх үед тархалт улам ихэсдэг. Мөн дайны цаг үе учраас халдвартай өвчтөнүүдийг тусгаарах боломж хомс юм.

Нэгэнт халдвар авсан тохиолдолд нөөц жагсаалтаас тусгай антибиотик бичиж өгч эмчилдэг. Гэхдээ тухайн антибиотикийг олон удаа хэрэглэх тусам бактери хурдан дасан зохицож, эмийн үйлчилгээ багасдаг ажээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж