Израилийн армийн командлагчид огцрохоо мэдэгдлээ

Израилийн армийн командлагчид огцрохоо мэдэгдлээ

Израилийн армийн командлагчид огцрохоо мэдэгдлээ

Израилийн армийн командлагч, дэслэгч генерал Херзи Халеви 2023 оны аравдугаар сарын 7-ны халдлагын хариуцлагыг хүлээж, огцорч буйгаа мэдэгдлээ. Тэрбээр Батлан хамгаалахын сайдад илгээсэн захидалдаа "Израилийн Батлан хамгаалах хүчин иргэдийг хамгаалах үүргээ биелүүлж чадсангүй. Аймшигт бүтэлгүйтлийн төлөөх хариуцлага намайг цаг хором бүрт дагасан. Цаашид ч амьдралын минь туршид ийм байх болно. Израилийн дайны зорилго бүгд биелээгүй. Израилийн арми Хамас бүлэглэл болон түүний удирдлагын чадавхийг цаашид устгаж, барьцааны хүмүүсийг эргүүлэн авчрахын тулд тэмцлээ үргэлжлүүлнэ. Мөн зэвсэгт бүлэглэлийн дайралтаас болж дүрвэсэн израильчуудад эх орондоо буцаж ирэх боломж олгоно" гэжээ.

Херзи Халевигийн мэдэгдлийн дараа Израилийн армийн өмнөд командлалын дарга, хошууч генерал Ярон Финкельман мөн огцорч буйгаа мэдэгдлээ.

Газын зурваст гал зогсоох хэлэлцээрийг байгуулснаас хойш гурав хоногийн дараа ийнхүү Израилийн цэргийн удирдлагууд огцров. Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху армийн командлагч Херзи Халевигийн олон жилийн хүчин зүтгэлд талархал илэрхийлээд, энэ нь Израилийг томоохон амжилтад хүргэсэн гэжээ.

Сөрөг хүчний удирдагч Яир Лапид армийн командлагчийн огцрох шийдвэрийг өндрөөр үнэлсэн байна. Тэрбээр "Одоо тэд хариуцлага хүлээж, ерөнхий сайд болон түүний сүйрлийн засгийн газрыг бүхэлд нь огцруулах цаг болсон" гэжээ.

2023 оны аравдугаар сарын 7-ноос ч өмнө Хамасын зэвсэгт этгээдүүдэд халдлага үйлдэх шинж тэмдэг илэрч байжээ. Гэвч энэхүү шинж тэмдэг, анхааруулгыг Израилийн цэрэг, тагнуулынхан үл тоомсорлосон гэж үздэг. Ийнхүү Газын зурвасын дайн эхэлснээр 47100 гаруй палестин хүн амь үрэгдээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-22 202.9.46.183

энэ google харанхуй орчуулагч яагаад эднийг түрэмгийлэгч фашист гэж бичихгүй байна. израйль 1 жил хүрэхгүй хугацаанд 47 мянга гаруй энгийн иргэдийн аминд хүрсэн! 17500 орчим хүүхдийн аминд хүрсэн!

Avatar

Del 2025-01-22 202.55.188.38

хүний нутаг эзлээд суучихад иймэрхүү партизаны дайн байнга болно

Avatar

Нэргүй 2025-01-22 66.181.185.66

моссад халдлагыг мэдээгүй гэвэл түүн шиг худал зүйл үгүй, тэгэхээр палестинчуудыг хамас бүлэглэлийг дарж авах шалтаг хайж байсан гэсэн үг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж