“Пуужин” Шанхайд өрсөлдөхгүй

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

“Пуужин” Шанхайд өрсөлдөхгүй

Снукер бильярдын супер од Ронни О’Салливан өнгөрсөн дэлхийн аваргад амжилтгүй оролцсоны дараа дэлхийн номер нэг чансаагаа Шотландын Жон Хиггинст алдсан билээ. Түүнээс хойш элдэв том тэмцээнд оролцоогүй “пуужин” энэ жилийн Шанхайн нээлттэй тэмцээнийг ч мөн өнжихөөр шийдсэнээ зарлалаа. Шанхай Мастерс тэмцээнд өнгөрсөн жил түрүүлсэн 34 настай Салливан энэ жилийн тэмцээнд оролцохгүй болсон шалтгаанаа “Гэр бүлдээ илүү их цаг зав гаргахын тулд” хэмээн тайлбарлажээ. Дашрамд сануулахад, Ронни О’Салливан нь дөрвөн настай Лилли нэртэй охин болон гурван настай Ронни хүүтэй юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж