Туркийн зочид буудлын галд амиа алдагсдын тоо 76 хүрэв

Туркийн зочид буудлын галд амиа алдагсдын тоо 76 хүрэв

Туркийн зочид буудлын галд амиа алдагсдын тоо 76 хүрэв

Туркийн баруун хойд бүс нутагт байрлах цанын баазын зочид буудалд өчигдөр /2025.01.21/ гал гарч олон хүний амь эрсэдсэн талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар галын улмаас нас барагсдын тоо 76 хүрээд байна. Албаныхны таамаглаж буйгаар дор хаяж хоёр хүн барилгаас аюулгүй газар руу үсрэх гэж оролдож байгаад амиа алджээ. Мөн 51 хүн шархадсан тухай Дотоод хэргийн яам мэдэгдлээ.

Зочид буудалд байрласан хүмүүс олс, ор дэрний даавуу зэргийг ашиглан зугтахыг оролджээ. Гэмтсэн хүмүүсийн нэг нь хүнд, 17 нь хүндэвтэр байна.

Гал гарсан Гранд Картал зочид буудал нь 12 давхар бөгөөд модон хийцтэй. Тухайн үед зочид буудалд нийт 238 хүн амарч байжээ. Сургуулийн хоёр долоо хоногийн амралттай холбоотойгоор аялал жуулчлалын оргил үе тохиосон тул өдий олон тооны зочинтой байжээ.

Эрх баригчид энэ хэрэгтэй холбоотойгоор зочид буудлын эзэн зэрэг дөрвөн хүнийг баривчилсан байна. Мөрдөн байцаалтыг зургаан прокурор удирдаж, мэргэжлийн туршлагатай таван хүний ​​бүрэлдэхүүнтэй баг туслан гүйцэтгэнэ.

Галын шалтгаан тодорхойгүй байгаа ч зоогийн газраас эхэлж, хурдан тархсан гэж таамаглаж байна. Аялал жуулчлалын сайд Мехмет Нури Эрсойн хэлснээр 2021, 2024 онд зочид буудалд шалгалт хийхэд ямар нэгэн сөрөг нөхцөл байдал бүртгэгдээгүй аж. Зарим гэрчийн хэлж буйгаар зочид буудлын галын дохиоллын систем ажиллахаа больсон байжээ. Зочид буудлын арын хэсэг хадан цохиотой тулж байрладаг тул гал сөнөөгчид түймрийг унтраахад хэцүү байжээ.

Цаашид нас барагсдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байна. Түүнчлэн зочид буудлын барилга нурах өндөр эрсдэлтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-22 103.212.118.230

туркууд гэж худал хуурмагаас хэзээ ч салахгүй юм бнаа, тэр газар хөдлөлтөөр нурсан байшингууд гэж баахан хулхи юм баахан хүн дарж алсан. манайхны энэ өндөр үнэтэй шилэн барилгууд яаж баллах болдоо.

Avatar

Нэргүй 2025-01-22 202.9.47.58

76 биш 126

Avatar

Нэргүй 2025-01-22 139.5.217.129

ёстой үнэн

Avatar

Нэргүй 2025-01-22 202.21.124.29

Манай нөгөө мангар еөк ирсэн үү

Avatar

❤❤❤❤❤❤ 2025-01-22 66.181.177.140

УМ МА НИ БАД МЭ ХУМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж