Чөлөөт бөхийн УАШТ: Аваргууд онцгойрч, залуучууд цойлов

Чөлөөт бөхийн УАШТ: Аваргууд онцгойрч, залуучууд цойлов

Чөлөөт бөхийн УАШТ: Аваргууд онцгойрч, залуучууд цойлов

Гавьяат тамирчин Дугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2025 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 74, 79, 86 кг, эмэгтэйчүүдийн 50, 55, 57, 68 кг-ын жингийн барилдаанууд боллоо.


Б.МӨНХНАР АНХ УДАА УЛСЫН АВАРГА БОЛЛОО

“Алдар” спорт хорооны тамирчин Б.Мөнхнар насанд хүрэгчдийн УАШТ-ээс 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртээд байв. Харин энэ жил зорьсноо гүйцээж, УАШТ-д анх удаа түрүүллээ. Тэрбээр эмэгтэйчүүдийн 50 кг-ын финалд “Оргил” клубийн М.Мөнхгэрэлийг ширүүн өрсөлдөөний эцэст 4:2-оор буулгаж авсан юм.

Харин Г.Оюундарь хүрэл медалийн эзэн болсон. Энэ нь түүний насанд хүрэгчдийн УАШТ-ий анхны медаль байв. Нөгөө хүрэл медалийг өсвөрийн УАШТ-ий 2 алт, залуучуудын УАШТ-ий 1 алтан медальт, U-17 насны Азийн аваргын мөнгөн медальт Ч.Номин хүртлээ. Түүний хувьд насанд хүрэгчдийн УАШТ-ээс мөн л анхны медалиа авчээ.
Б.ОТГОНТУЯА УАШТ-Д АНХ УДААГАА ТҮРҮҮЛЛЭЭ
Эмэгтэйчүүдийн 55 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Б.Отгонтуяа түрүүллээ. Тэрбээр насанд хүрэгчдийн УАШТ-ээс мөнгө, хүрэл медалийг хүртэж байсан бол өчигдөр энэ тэмцээний анхны түрүүгээ хүртэв. Энэ жинд “Алдар” спорт хорооны бөх М.Дөлгөөн үзүүрлэсэн бол хүрэл медалийг Баянхонгор аймгийн тамирчин Э.Буман-Аюуш гардлаа.
Х.БОЛОРТУЯА ГУРВАН ЖИЛ ДАРААЛАН УЛСЫН АВАРГАД ТҮРҮҮЛЭВ
“Токио-2020” олимпийн оролцогч Х.Болортуяа улсын аварга цолыг дөрөв дэх удаагаа хүртлээ. Ялангуяа сүүлийн гурван жил дараалан түрүүлсэн гэдгээрээ онцлог болж байна. Тэрбээр финалд “Аврагч” спорт хорооны Б.Энхтүвшинг 15:3 буюу оноогоор цэвэр ялсан юм.

Хүрэл медалийг насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа оролцож буй 18 настай тамирчин Ү.Мөнхчимэг хүртсэн. Нөгөө хүрэл медалийг М.Рэнцэнханд хүртлээ. Тэрбээр өмнө нь насанд хүрэгчдийн улсын аваргаас нэг хүрэл медаль аваад байв.

Э.ДЭЛГЭРМАА УАШТ-Д ГУРАВ ДАХИА ТҮРҮҮЛЛЭЭ
68 кг-ын жинд “Хүч” спорт хорооны бөх Э.Дэлгэрмаа түрүүллээ. Түүний хувьд Монгол Улсын аваргаар гурав дахиа тодорсон нь энэ. Харин “Дархан Хасу Fohow” клубийн тамирчин Б.Ганцэцэг насанд хүрэгчдийн УАШТ-д хоёр дахиа үзүүрлэв.
Налайх дүүргийн тамирчин А.Даваажаргал насанд хүрэгчдийн УАШТ-ээс дөрөв дэх хүрэл медалиа гардлаа.
О.СҮЛДХҮҮ СҮҮЛИЙН ДӨРВӨН ЖИЛ УЛСЫН АВАРГАД БОСОО БАЙЛАА

2025 оны УАШТ-ий эрэгтэйчүүдийн 79 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин О.Сүлдхүү итгэл төгс түрүүллээ. Энэ нь түүний улсын аваргын дөрөв дэх түрүү бөгөөд сүүлийн дөрвөн жил дараалан түрүүлээд байна.

Мөнгөн медалийг улсын аваргад анх удаа оролцож буй 17 настай тамирчин Ж.Далайцэрэн хүртэв. Хоёр хүрэл медалийг улсын аваргад анх удаа орж буй залуу тамирчид болох Я.Ерөөлт, С.Бямбабаяр нар хүртсэн.

Б.БАТБАЯР УЛСЫН АВАРГАД АНХ УДААГАА ТҮРҮҮЛЛЭЭ
74 кг-ын жинд “Дархан Хасу Fohow” клубийн бөхчүүд болох Б.Батбаяр, Э.Төгсжаргал нар үзүүр, түрүүнд шалгарлаа. Б.Батбаярын хувьд насанд хүрэгчдийн УАШТ-ий 74 кг-д хоёр жил дараалан финалдаж, энэ удаад анхны түрүүгээ авав. Хүрэл медалийг “Тэх Мөнх” клубийн бөх М.Толуй, “Хилчин” спорт хорооны тамирчин Ш.Дэлэг нар гардав.
Н.БАТБИЛГҮҮН УАШТ-ИЙ ИЖ БҮРЭН МЕДАЛЬТАН БОЛЛОО
86 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин Н.Батбилгүүн түрүүлж, насанд хүрэгчдийн УАШТ-ий иж медальтан болов. Тэрбээр энэ жинд хоёр жил дараалан финалдаж, өнөө жил анхны түрүүгээ хүртсэн нь энэ.
Харин Баянхонгор аймгийн бөх Э.Бямбадорж өнгөрсөн оны УАШТ-ий 79 кг-д түрүүлж байсан бол өнөө жил жин өгсөж барилдаад үзүүрлэлээ. Хүрэл медаль хүртсэн “Сүлд” спорт хорооны бөх Б.Бямбадорж, БГД Аваргууд академийн тамирчин Г.Даянбилэг нар УАШТ-ээс зургаа дахь медалиа гардсан юм.

ЭХ СУРВАЛЖ: Монголын чөлөөт бөхийн холбоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж