Ж.Хатанбаатарт өмч хувьчлах гэрээ цуцлагдсан ч нийслэлийн 9 өмчийг буцаасангүй

Ж.Хатанбаатарт өмч хувьчлах гэрээ цуцлагдсан ч нийслэлийн 9 өмчийг буцаасангүй

Ж.Хатанбаатарт өмч хувьчлах гэрээ цуцлагдсан ч нийслэлийн 9 өмчийг буцаасангүй

Монгол Улсад элэгний өвчлөл, тэр дундаа элэгний хорт хавдар зонхилон тохиолддог. Өвчлөл их байгаатай холбоотойгоор элэгний чиглэлээр төрөлжсөн эмнэлэг, клиникийн хүрэлцээ хомс хэвээр байна. Тэгвэл нийслэлд элэгний чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг цөөн хэдэн эмнэлгийн нэг нь “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв” юм. Уг эмнэлэг анх 1989 онд байгуулагдсан ч 2008 оноос хойш эмнэлэгтэй холбоотой маргаантай асуудлууд үүсэж эхэлсэн. Маргааны гол зангилаа нь Элэг судлалын клиник төвөөр зогсохгүй тус төвийн харъяа 9 барилга, 10 га газрыг өөрийн болгохоор улайран зүтгэж буй Монгол Улсын ардын эмч, эмнэлгийн дарга Ж.Хатанбаатартай холбогддог.

Тодруулбал, тус эмнэлгийн дарга Ж.Хатанбаатар нь 2008 оны есдүгээр сарын 8-нд менежментийн үр дүнг харгалзан эмнэлгийг хувьчлах гэрээг нийслэлтэй 3 жилийн хугацаатай байгуулж, хувьчлан авах үнийн дүнг 876 сая төгрөг байхаар тогтож байжээ. 876 сая төгрөгт нийт 9 барилга, байгууламж, газрыг хамруулжээ. Тухайлбал, аж ахуйн барилга, аж ахуйн хашаа, хоёр гараашийн барилга,  хоёр сувилал, эмчилгээний төв, нийтийн эзэмшлийн хөрөнгө, тухайн клиник төвийн өөрийн барилга, эмийн үйлдвэрийн барилга гэх мэт 9 барилга, байгууламж, газрыг 876 сая төгрөгөөр хувьчлан авахаар менежментийн гэрээ байгуулсан.

Менежментийн гэрээ байгуулсан хэдий ч удаагүй гэрээний үүргээ биелүүлээгүй, эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулаагүй гэсэн үндэслэлээр Нийслэлийн Өмч хувьчлах комиссын хуралдааны 2014 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор менежментийн гэрээг хаахаар шийдвэрлэсэн. Гэтэл менежментийн гэрээний багийн ахлах Ж.Хатанбаатар нь одоог хүртэл нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Эмнэлгийн барилгыг нийслэлд буцаан шилжүүлэхгүй байна.

Эмнэлгийг аль 2000 онд Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв” болгон өөрчилж, дүрмийг баталсан ч “Менежментийн гэрээ” нэрийн дор хувьдаа авч, эмнэлгийн харъяаллын 9 барилга, байгууламж, газарт Ж.Хатанбаатар шунасан хэвээр. Менежментийн гэрээний үүрэг даалгавраа биелүүлээгүй цуцлагдсан гэрээгээр түрий барьж, 17 жилийн турш албан тушаалаа ч, нийслэлийн барилга, байгууламжуудыг ч хувьдаа ашигласаар байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 24 минутын өмнө 103.242.47.254

бушуу түргэн хурааж аваад хүүхдийн юмуу уушигны эмнэлэг байгуул, Нямбаатар гуай элдэв дээдийн хурдны зам, дүүжин зам метроны үлгэр ярьж мунхарч байхаар хамар доорх өмчийг зөв ашигла, буурлын буяныг энэ мэт луйварчингуудын олз болгоод байх шаардлага байхгүй. бөхчүүдийн шээсээр мөнгө хийнэ энэ сахалтай чөтгөр ямар гээч шуналын бирд болсон оролцохгүй юмгүй хүн бэ

Avatar

Зочин 58 минутын өмнө 64.119.29.46

За хурдан өмчөө аваад зайлуулаа ч ингэж дураарай байж болдог юм уу

Avatar

хот өмчөө авах ёстой 1 цагийн өмнө 66.181.179.208

Хүүхдийн эмнэлэг байгуулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.191.64

Чөлөөт эдийн засаг, зах зээлийн хөгжлийн зүй тогтол, төрийн хуулийн дагуу нэгэнт хувьчилсан хөрөнгийг буцаа ж төрд хурааж аваад байх нь буруу шүү дээ !!!
Монгол Улс социалист эдийн засагруу том том ухралт хийж бна шүү !!!

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.57.93.72

Улс шиг улс бол шоронд хийж байгаад авна

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 103.212.119.142

ийм юмнуудыг цаазаар авбал таарна.

Avatar

зочин 2 цагийн өмнө 66.181.182.212

Ийм зүйлүүдийг шүүх яагаад шуурхай шийдвэрлээд хэрэгжүүлээд явж болдоггүй байна аа, Манай хувьчлал иймэрхүү байдалтай, нийгмийн өмчийг энгэж үнэгүйдүүлж, идэж уугаад дуусгасан

Avatar

зочин 2 цагийн өмнө 66.181.182.212

Одоо шинээр ийм эмнэлэг баривал хэдэн арван тэрбум төгрөг орно, Тэгээд ажил сайжраагүй гээд аль дээр үед гэрээ цуцлагдсан байхад,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж