Газ дэлбэрэлтэд өртсөн иргэд зул өргөнө

Газ дэлбэрэлтэд өртсөн иргэд зул өргөнө

Газ дэлбэрэлтэд өртсөн иргэд зул өргөнө

Газ тээвэрлэж явсан ачааны машин 2024 оны нэгдүгээр сарын 24-нд шилжих шөнө дэлбэрч, олон хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон. Харамсалтай хэрэгт өртсөн иргэд болон ар гэрийнхэн нэгдэн энэ сарын 23-нд зул өргөх гэнэ. Энэ хэргийг прокурорын байгууллагаас өчигдөр /2025.01.21/ нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Шүүхээс хэргийн материалыг хянаж байна гэдэг мэдээллийг өгсөн юм.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны нэгдүгээр сарын 24-ний 01:00 цагийн орчимд гарсан газын дэлбэрсэн. Гал түймрийн улмаас Онцгой байдлын газрын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, таван хүн хүнд, нэг хүн хүндэвтэр, 35 хүнд хөнгөн зэргийн гэмтэл болон угаарын хийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байдаг.

Энэ хэрэгт хоёр хүнийг яллагдагчаар татан, шалгаж байгааг прокурорын байгууллагаас мэдээлсэн байдаг.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр дэлбэрэлт болсон хэргээр "Дашваанжил" ХХК-ийн захирал, том оврын машины жолоочийг яллагдагчаар татсан гэж мэдээлсэн. Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш гал түймрийн улмаас иргэн, аж ахуйн нэгжид учирсан хохирлын хэр хэмжээ, гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор зургаан төрлийн 76 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж 75 дүгнэлтийг гаргуулж, 350 гаруй хүнээс мэдүүлэг авчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-22 119.17.239.234

Харамсалтай аймар хэрэг гарсандаа

Avatar

Нэргүй 2025-01-22 66.181.191.192

207 байр шиг бариуд хашрахгүй бариад л

Avatar

Нэргүй 2025-01-22 103.212.118.98

ANUSDI80955877SEXSYGEER VANXANDI XUCHINDUULI

Avatar

Нэргүй 2025-01-22 202.9.40.227

Монголд шийдвэр гаргахад яагаад ийм удаашралтай байгаа юм? АНУ-д 3-р сард Балтиморын гүүрийг усан онгоц мөргөсөн том осол гарсан. Хөлөг онгоцны компанийн захиралд эрүү үүсгэн, 102 сая ам.долларын торгуулийг 9-р сард нь ШҮҮХ гаргасан. 8-р сард нь бүр зураг төсөл, менежментийн компаниар Kiewit Infrastructure Company тодроод ажиллаж байна. 2028 онд сэргээн засварлагдсан гүүр ашиглалтад орно. Гэтэл орон гэргүй болсон айлуудын байшинг хэн нураах? хэзээ барих нь огт тодорхойгүй.

Avatar

Нэргүй 2025-01-22 66.181.161.91

Батлан хамгаалах яамны машины жолооч юу болсон бэ? Төр үүнд ямар нэг байдлаар, гэхдээ татвар төлөгчийн мөнгөнөөс бусдаар хариуцлага хүлээх ёстой. Бүх юмнаас хуурай гардаг нэг тийм ёс бус төртэй л болж байгаан байхаа бид. Хаан шиг бүх юманд оролцох мөртөө хариуцлага хүлээхэд тийрэн шиг алга болчихдог ёс бус төр.

Avatar

Нэргүй 2025-01-22 103.57.92.17

орон сууцанд газ хэрэглэх хориотой гэдгийг оркуудад ойлгуулаад өгөөчээ!!! дэлбэрвэл бүгд үхнэ!!! Дарханд дашваанжилын тавхан литр газ дэлбэрэхэд 9 давхар байр нурах шахаа биз дээ!!;!

Avatar

Нэргүй 2025-01-22 202.21.110.94

УРАНТАЙ ДАШВААНЖИЛ ШИГ ХАРЬЦВАЛ ХЭН ГАМШИГТ ӨРТӨХ ВЭ? ……………..МОНГОЛ…………….

Avatar

Нэргүй 2025-01-22 202.21.110.94

УРАНТАЙ ДАШВААНЖИЛ ШИГ ХАРЬЦВАЛ МОНГОЛ УЛС НЭГ ӨДРИЙН ДОТОР Л ҮГҮЙ БОЛОХ НИГУУРТАЙ ШҮҮ………

Avatar

Өвгөн Балдан 2025-01-22 139.5.219.33

ум ма ни бад ми хум

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж