Нарны зайгаар ажиллах үүргэвч шинэ үеийг гэрэлтүүлнэ

FASHION

Нарны зайгаар ажиллах үүргэвч шинэ үеийг гэрэлтүүлнэ

Нарны зайгаар ажиллах үүргэвч шинэ үеийг гэрэлтүүлнэ

Жеймс хичээлээ тараад гэртээ харьсныхаа дараа гэрийн ажлаа хийж дуусгана. Улмаар түүнд хичээлээ хийх цаг гарч, керосин чийдэн асаан суудаг байлаа. Түүний амьдардаг Танзани улсын хойд бүс дэх Арушад цахилгаан эрчим хүч хомс. Тиймээс эцэг эх нь Жеймсийг орой хичээлээ хийхэд нь туслахын тулд үнэтэй тос шатаан гэрэл гаргах шаардлага тулгардаг байв. Өдгөө Жеймс 33 настай бөгөөд Танзанигийн хөдөө бүс нутгийн гэр бүлүүдэд тохирол гайхалтай санааг олжээ. Уг санааг "FASHION" буландаа онцолж байна.


Танзанигийн хөдөө бүс нутагт голдуу 19:00 цагт нар бууж, харанхуй болсон байдаг. Улмаар маш олон гэр бүл үнэтэй тос агуулсан гэрэл асаах шаардлагатай болдог.

Зарим гэр бүлийн хувьд мөнгөө хадгалах уу? Эсвэл хүүхдүүдээ хичээлийг нь хийлгэх боломжийг нь олгож өгөх үү гэх шийдвэрийг гаргах шаардлагатай тулгардаг байна.

Гэхдээ энэ замыг туулсны хувьд Жеймсийн байгуулсан "Сома Цүнх"  компани нарны гэрлээр цэнэглэгддэг үүрдэг цүнх бүтээжээ.

Хаягдсан цементийн уут, оёдлын машин, нарны зай хураагуур зэргээс эхэлсэн жижиг хэмжээний төсөл нь өдгөө хүрээгээ тэлж, дэлхийн өнцөг булан бүрээс сайн үйлсийн байгууллага, загварын брэндүүдийг татах бизнес болжээ. Өнгөрсөн жил л гэхэд "Сома Цүнх" (Суахили хэлээр Унших уут) нь нар жаргах үед үнэлж баршгүй эрчим хүчний эх үүсвэр болж, Африк даяар 36 мянган үүрдэг цүнх худалдаалагдсан юм.

ХӨДӨӨ НУТАГТ БОЛОМЖИЙН ХЭРЭГЛЭЭ

Ээж, эмээ болон бага сургуулийн багш нарынхаа дэмжлэгтэйгээр унших эрдэмд дурласан Жеймс Мванза дахь их сургуульд суралцаж байхдаа гудамжинд гуйлга гуйх хүүхдүүдийг хараад гайхдаг байжээ. Учир нь тухайн хүүхдүүд видео тоглоом тоглох мөнгө гуйдаг байсан аж. Жеймсийн хувьд эдгээр хүүхдүүдийг тоглоом биш ном уншдаг байсан бол гэж халаглах болов. Улмаар Жеймс төгсөх жилдээ сургуулиасаа гарч, эцсийн сургалтын тэтгэлгээрээ зөөврийн жижиг тэрэг худалдан авч зөөврийн номын сан байгуулсан байна.

Гэвч түүний шаргуу хөдөлмөр талаар болж байлаа. Учир нь хүүхдүүд номыг сонирхон авах ч уншиж чадалгүй буцааж өгдөг байв.

Тиймээс гол асуудал нь хүүхдүүд унших эрмэлзэлтэй байсан ч нар буух үед боломжгүй болдог гэдгийг Жеймс санасан байна. эх газрын Танзани дахь айл өрхийн талаас бага хувь нь цахилгаанд холбогдсон байдаг. Энэ нь хөдөө орон нутагт гуравны нэг гаруй хувь нь тогтой байдаг гэсэн үг. Тиймээс олон гэр бүл харанхуй болсны дараа гэрэлтэй байхын тулд керосин чийдэнг ашигладаг. Эдгээр чийдэн нь бүдэг гэрэл үүсгэдэг бөгөөд дахин дүүргэхэд үнэтэй байдаг. Мөн агаарыг бохирдуулж, түлэгдэх эрсдэлтэй. Улмаар эцэг эхчүүд хүүхдүүдээ дэнлүү ашиглан уншихыг зөвшөөрөхийн оронд оронд нь оруулахыг илүүд үздэг гэж Жеймс тайлбарлав.

Энэ асуудалд Жеймсийн олсон шийдэл нь цэвэр эрчим хүч байлаа. Тэрбээр утсаа цэнэглэхийн тулд нарнаас цэнэгээ авдаг цэнэглэгч биедээ авч явдаг их сургуулийн профессороосоо санаа авч, уутны гадна талд нарны зайн хураагууртай хавтанг оёж өгчээ. Уг санааг хэрэгжүүлж эхлэхдээ Жеймс "Миний хүссэн зүйл биелэх болно гэх итгэл төрж байсан" гэж дурсжээ.

Тэрбээр 2016 онд сард 80 үүргэвч урлаж, Хятадаас авсан нарны зайн хавтангаа оёж өгчээ.

Дараа нь тухайн цүнхнүүдээ сурагчдад өгөв. Мэдээж хэрэг өдрийн наранд үүргэвчинд оёж өгсөн хураагуур хавтан нь нарны эрчим хүчийг цуглуулсан тул орой ажиллаж чаджээ. Нэг өдөрт л амжилттай болсон уг арга үүлэрхэг цаг агаартай байсан ч олон шөнө ном унших боломжийг олгосон юм. Жеймс нарны үүргэвч нь тосон чийдэн ашиглахаас хамаагүй хямд гэж хэлэв. Нарны уут 12 мянгаас 22,500 Танзанийн шиллинг (ойролцоогоор 4-8 ам.доллар) үнэтэй бөгөөд энэ нь ширээний керосин чийдэнг 12-22.5 хоног хэрэглэсэнтэй ижил үнэ юм.

БИЗНЕС БОСГОСОН НЬ

Голчлон зөөврийн номын сангийн тэргэнцрээс зарагдах цүнх нь эрэлттэй болж, Жеймс үйлдвэрлэлээ нэмэгдүүлсэн. Тэрбээр 2019 онд Сома Цүнхийг үүсгэн байгуулж, 2020 онд Мванза мужийн Булале тосгонд үйлдвэрээ барьжээ. Тус компани өдгөө 65 ажилтантай. Жеймсийн амьдардаг Мванза хотын гудамжнаас олдох зориулалтын цементийн уутаар хийсэн үүргэвчний материал нь удаан эдэлгээтэй, хөнгөн жинтэй, хог хаягдалгүй бөгөөд ямар ч үнэ төлбөргүй байдаг. Үүргэвч мөн хүүхдийн сонирхол татахуйц, хээнцэр хийцтэй. Тухайлбал тод шар эсвэл ногоон өнгийн судалтай анаашны цагаан дүрс харагдана. 2023 оноос хойш НҮБ-ын Хөгжлийн сан Сома Цүнхийг дэмжин ажиллах болж, уг сангийн Хөгжлийн хөтөлбөрийн ахлах Жозеф Маниракиза "Энэ бол шинэлэг зүйл. Би хаягдал цементийн уутыг хэрэгтэй зүйл болгон хувиргана гэж төсөөлж байгаагүй" гэсэн юм.

Жеймсийн үйлчлүүлэгчид нь гол төлөв Танзанийн хөдөө нутгийн оршин суугч, сургууль байдаг төдийгүй түүнийг тэргэнцэртэй номын сан ажиллуулдаг байх үеэс л таних хувь хүн, албан байгууллагууд байдаг.

Одоо ч Жеймсийн компани өргөжиж байна. Өнгөрсөн хугацаанд 200 гаруй сайн үйлсийн байгууллага түүнээс цүнх худалдан авч, тусламж хэрэгтэй байгаа хүүхдүүдэд тараасан байдаг. Мөн Сома Цүнхийг хот суурин газарт олж харах нь олширсон.

Сомагийн үүргэвчний дотор батарейгаар ажилладаг унших гэрэл байдаг бол том цүнхнүүд нь илүү их нарны эрчим хүч хураах системтэй болж, утасны цэнэглэгч зэрэг бусад электрон төхөөрөмжийг цахилгаанаар хангах хэмжээнд хүрчээ. Сома Цүнх компани нь бусад нарны эрчим хүчээр ажилладаггүй аялал, спорт, гоо сайхны цүнх үйлдвэрлэдэг. Жеймс Нигери, Руанда, Мадагаскар, Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын сайн дурын байгууллага болон Польш, Герман, Нидерланд, Кени зэрэг орнуудын загварын брэндүүдэд үүргэвчээ зарж байжээ.

ӨСӨН НЭМЭГДЭЖ БУЙ САЛБАР

Африкийн 600 сая орчим хүн цахилгаан эрчим хүчгүй байна. Тус тивд нарны эрчим хүчээр ажилладаг чийдэн үйлдвэрлэдэг компани элбэг байдаг бөгөөд НҮБ-ын нарны гэрлийг түгээх хөтөлбөр нь хөдөө орон нутгийг хямд, тогтвортой эрчим хүчээр гэрэлтүүлэх дэлхийн хэмжээний ажил юм.

Жеймсээс гадна "Угандагийн ухаалаг охидын нийгэмлэг"  Африкийн хүүхдүүдэд 12 мянга гаруй нарны уут үйлдвэрлэн тараажээ.

"Олон компани тив даяар нарны эрчим хүчээр ажилладаг уут үйлдвэрлэх нь чухал" гэж тус компанийн гүйцэтгэх захирал Жамила Маянжа хэлэв. “Энэ бол зүгээр л гэрэлтүүлгээс илүү зүйл. Энэ нь тэдэнд боловсрол, ирээдүйгээ хянах боломжийг олгож, эцэст нь нийгэм дэх ядуурлын тойргийг арилгахад туслах явдал юм" гэж тэрбээр онцлон тайлбарлаж байна.

Сома Цүнх компани өнгөрсөн хугацаанд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Их Британийн засгийн газар зэрэг газруудаас шагнуулж, хүлээн зөвшөөрөгдсөн.

Маниракиза “Танзанид залуу үе гарч ирж байгаа бөгөөд тэд ирээдүйгээ гартаа авах ёстой гэдгээ ойлгосон. Жеймс бол ямар нэгэн утга учиртай зүйл хийхэд авьяас чадвараа ашигладаг хэсэг залуусыг төлөөлөл юм" гэжээ. Түүний компани өргөжин тэлэхийн хэрээр Жеймс улам бүр завгүй болж байгаа. Гэсэн хэдий ч тэрбээр долоо хоногт хоёр удаа тэргэнцэр дээрх зөөврийн номын сангаа ажиллуулж, хүүхдүүдэд ном унших дадал зуршлыг суулгахад тусалдаг байна. Одоо хүүхдүүд ном уншихаар түүн дээр ирэхдээ Сома цүнхээ үүрээд ирдэг.

Жеймс "Заримдаа би Сома цүнхтэй хүүхэд ирэхэд маш их баярладаг. Хөөе гээд л баярладаг" гэж хэлээд инээж байлаа. Мөн "Би үнэхээр итгэж чаддаггүй" гэж өөрийнхөө санаачилсан ажлаа бодит болгож чадсан тухайгаа хэлжээ.

 

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж