Өмнөд Солонгосын Үндэсний Ассамблей өнгөрсөн сарын 14-ний өдөр ерөнхийлөгч Юн Сук Ёлыг огцруулах хуулийн төслийг баталсан. Үүнээс хойш улс орон даяар тогтворгүй байдал үргэлжилж байна. Томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал Юныг дэмжигчид болон эсэргүүцэгчид гэсэн хоёр хэлбэрээр үргэлжилж байна. Юныг дэмжигчид түүнийг албан тушаалд нь эргүүлэн томилохыг хүсч буй бол эсэргүүцэгчид нь ерөнхийлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна.
Жагсагчдын насны тухай сонирхол татсан мэдээллийг "Korea Herald" агентлаг нийтэлжээ.
ЗАЛУУСЫН ЭСЭРГҮҮЦЭЛ
Юныг эсэргүүцсэн жагсаалд залуу эмэгтэйчүүд оролцох нь мэдэгдэхүйц нэмэгдсэн бол дэмжсэн жагсаалд 20-30 насны эрчүүд олон байгаа аж. Угтаа бол Юны дэмжигчид ихэвчлэн 50, 60 ба түүнээс дээш насны консерватив үзэлтэнгүүд байдаг. Өнгөрсөн амралтын өдрүүдээр болсон жагсаалын үеэр 20-30 насны залуус олон харагджээ. Юны цагдан хорих хугацааг сунгасан шийдвэрийг эсэргүүцэж шүүхийн байр луу хүч хэрэглэн нэвтэрсэн залуус дандаа энэ насныхан байжээ.
Үймээн самуун дэгдээгээд баривчлагдсан 90 хүн байгаагийн 46 нь 20-30 насныхан байсныг Сөүл хотын цагдаагийн газар мэдээллээ. Үлдсэн хэсэг нь янз бүрийн насны хүмүүс байжээ. Эндээс Юныг дэмжсэн жагсаалд залуусын оролцоо их байгааг харж болно.
Нэгдүгээр сарын 15-нд буюу Юныг баривчлахын өмнөх өглөө Сөүл хотын төв хэсэгт орших Ёнсан-гу дахь ерөнхийлөгчийн ордны дэргэд олон дэмжигч цугласан. Тэд "Бид ерөнхийлөгч Юн Сук Ёлтой нэгдэж нэгийгээ үзэлцэнэ", "Санаа бүү зов, ерөнхийлөгч өө. 20-30 насныхан тантай хамт" гэх мэт уриа лоозон барьсан байжээ.
30 гаруй настай Ли Тэ Кан гэх эрэгтэй жагсаалын үеэр ярихдаа "Ерөнхийлөгч дайны байдал зарласан нь намайг гайхашруулсан ч түүнийг сайн санааны үүднээс ийм мэдэгдэл хийсэн гэдэгт итгэж байсан. Өмнөд Солонгосын улс төрийг Хойдыг дэмжигч, төрийн эсрэг хүчнүүд удирдаж байна гэж хэлэхэд нь би итгэсэн. Импичмент зарлаж, түүнийг баривчлах нь манай улсыг хөгжлөөс улам л хойш татах болно" гэжээ.
"Gallup Korea" судалгааны байгууллагын санал асуулга ч бас нэгийг өгүүлэх аж. Өөрөөр хэлбэл, Юны дэмжигчид ихэвчлэн 20-30 насныхан байгааг сүүлийн үеийн санал асуулга харуулж байна. Арванхоёрдугаар сарын гурав дахь долоо хоногт Юны намыг дэмжсэн үнэлгээ 20-иод насны эрчүүдийн дунд 15 хувь, 30-аас дээш насны эрчүүдийн дунд 19 хувь байжээ. Тэгвэл нэгдүгээр сард энэ тоо 25, 29 хувь болж тус тус өссөн байна.
20-30 насны эрчүүд яагаад Юныг огцруулах, баривчлахыг эсэргүүцэж байна вэ? Энэ асуултад шинжээчид хариулжээ. Залуус гол сөрөг хүчин болох Ардчилсан намд үл итгэж буйг энэ эсэргүүцэл харуулна гэж шинжээчид үзсэн байна. Үндсэн хуулийн цэц Юныг огцруулахыг дэмжсэн тохиолдолд эрх мэдлийг Ардчилсан намд шилжүүлэх боломжтой юм.
Энэ талаар Сунгкюнкваны их сургуулийн социологийн тэнхимийн профессор Ку Жон Вүү хэлэхдээ "Өмнөд Солонгосын 20-30 насны эрэгтэйчүүд өөрсдийгөө ижил насны эмэгтэйчүүдтэй харьцуулахад сул талтай гэж үздэг. Үүний цаана эрчүүд цэргийн алба хаасны улмаас их сургуульд суралцах хугацаагаа хойшлуулдаг, үүнийг дагалдаад эмэгтэйчүүд ирээдүйн зорилгодоо эрт хүрэх боломжтой байдаг зэрэг хүчин зүйлс бий. Энэ нь тэднийг Ардчилсан намд эргэлзэхэд хрүргэдэг. Ардчилсан нам тэдний эрх ашгийг төлөөлж чадахгүй гэж үздэг. Тэд феминист үзлийг эсэргүүцдэг Ардын хүчний намтай санаа нэг байж чадна гэж боддог" гэжээ.
Түүнчлэн залуу эмэгтэйчүүд Юныг огцруулахыг шаардсан эсэргүүцлийн жагсаалд идэвхтэй нэгдэж байгаа нь эрчүүдийг өөрсдийн санаа зовнил, үзэл бодлоо илэрхийлэхэд түлхэц болсон байж магадгүй юм.
ВЛОГГЕРУУДЫН ГАЛЗУУРАЛ
Үймээн самуун, жагсаал цуглаан өрнөх нь "YouTube" суваг хөтөлдөг влоггеруудын хувьд сайхан завшаан болсон гэхэд хилсдэхгүй. Дуулиан шуугиантай контент, буруу ташаа мэдээлэл зэргээс болоод улс төрийн хуваагдал улам нэмэгдэж байна.
Нэгдүгээр сарын 15-нд Юныг баривчлах ажиллагаа явагдаж байх хооронд Сөүл дэх ерөнхийлөгчийн ордны гадна өөр төрлийн тэмцэл өрнөж байв. Тухайн цаг үед камер, ухаалаг гар утсаараа зэвсэглэсэн улс төрийн влоггерууд хувийн үзэл сурталдаа тохирсон шууд дамжуулалт хийж байлаа.
Энэ галзуурал "YouTube"-ийн зарим сувагт ихээхэн хэмжээний санхүүгийн ашиг авчирсан.
Тодруулбал, Ардчилсан намыг дэмжигч "Goyangenews" суваг 546 мянган захиалагчтай. Тус суваг "YouTube"-ийн "Super Chat" функцээр дамжуулан хоёрхон өдрийн дотор ойролцоогоор 35 сая вон цуглуулжээ. "Super Chat" гэх функц нь үзэгчдэд таалагдсан контент бүтээгч рүүгээ мөнгө илгээх, мессежээр харилцах боломж олгодог. "Ким Оу Жуны Мэдээний үйлдвэр", "Консерватив Шинуйхансу" зэрэг бусад алдартай суваг 21 сая вон, 12 сая вон гэх зэргээр олжээ.
Олон дунд үнэн бодит мэдээлэл түгээж буй сэтгүүлчид байгаа ч гэлээ үзэгчдийн төлөөх өрсөлдөөн заримдаа худал ташаа мэдээлэл, дуулиан шуугианыг бий болгодог.
"YouTube" дэх Өмнөд Солонгосын улс төрийн байдал туйлын туйлширч, хоёр тал өөрсдийн үзэмж, итгэл үнэмшлээ бататгах хандлагатай байгааг шинжээчид ч хэлжээ.
"YouTube" сувгуудыг дэлхийн хэмжээнд эрэмбэлдэг "Playboard" платформын мэдээлснээр нэгдүгээр сарын 9-15-ны хооронд Өмнөд Солонгосын сувгууд "Super Chat"-ын хандиваар ойролцоогоор 134 сая вон олсон. "Super Chat"-ын эхний тавд багтдаг консерватив үзэлтэй сувгууд мөн хугацаанд ойролцоогоор 125 сая вон олсон байна.
Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын ахмад үеийнхэн "YouTube"-ийг мэдээллийн гол эх сурвалжаараа сонгож, ихээхэн хамааралтай байдаг болжээ. Саяхан болсон нэгэн жагсаалын үеэр 70 настай эсэргүүцэгч платформд итгэл төгс байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр "Энэ бол үнэний цорын ганц эх сурвалж. Жагсагчидын хийж чадахгүйг тэд чадна. Эндээс сонгуулийн луйврын үнэнийг олж мэдээрэй" гэжээ.
Нэргүй 20 минутын өмнө 66.181.161.91
Өмнөд Солонгосчууд материаллаг хөгжлөөрөө биднээс 100 жилээр түрүүлсэн. Харин оюун санаа, нийгмийн харилцаа, улс төрийн хөгжлөөрөө биднээс даруй 30 жилээр хоцорчээ. Тэд энэ талаараа бидний араас явж байна. Монголчуудаа, бид нар шүү, өөрсдийгөө тоогоорой! Өргөөрэй! Харин хэдүүлээ энд бяцхан ажиглалт, туршилт хийцгээе! Материаллаг хөгжил нь оюун санааны хөгжлөөсөө түрүүлбэл үр дүн нь ямар байдаг вэ? Анхааралтай ажиглаж тус бүрдээ анализ хийцгээ! Золоор бидэнд үндэстний хуваагдал байхгүй юм даа.
Зочин 1 цагийн өмнө 59.153.115.119
тэнд зодолдож байхад энд манайхан бас сошиалиар дунд нь хэрэлдэх хошуу амаа билүүдэх ямар хэрэг байнаа.Орос , украйн л гэнэ . Одоо Солонгосын ерөнхийлөгч зөв буруу л гэнэ .МОНГОЛОО Л БОДОЦГООЕ Л ДОО
Балт 1 цагийн өмнө 202.126.91.142
хаа холын кимчи нар яах нь бидэнд падгүй
наад постны чинь агуулга монголд төр засгиин эсрэг залуучуудыг турхирсан далд санаа нэвт бна новшоо, Илжигдорж новшиин тэжээвэр сайт баруунаас шууд санхүүждэг, ньюс мн танайхыг эрүү үүсгэн шоронд хатаавал таарна
Нэргүй 2 цагийн өмнө 202.126.91.184
Юн буруугүй.Дэмжигч олон байна. Иргэний зөрчлөөс болгоомжлох хэрэгтэй
Өвгөн Балдан 3 цагийн өмнө 139.5.219.33
Харийн орны зодоон маньд ямар хамаа байхав дээ. хөөрхөн хошин шог үзэх сонирхол бол харин байж болноо, манай хошин шогийн жүжигчид сульдчихсан болохоор.
Нэргүй 18 минутын өмнө 66.181.161.91
Бас огт хамаагүй гэж болохгүй. Тэнд олон мянган ах дүүс маань байна. Бас энэ далимаар бид нэгдмэл байж өөрсдийгөө тоох нэг сэжүүр гарч ирж байна шүү. Бидний 34 жилийн өмнө хийснийг л өнөөдөр Өмнөдүүд давтах гээд байгаа юм бишүү?