VS: Газрын тос боловсруулах үйлдвэр ТЭЗҮ-гүй, ТЭЗҮ-тэй

VS

VS: Газрын тос боловсруулах үйлдвэр ТЭЗҮ-гүй, ТЭЗҮ-тэй

Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж дуусгахад Энэтхэг улсаас нэмэлтээр 462 сая ам.доллар авах шаардлага үүсч, Засгийн газар зээлийн хэлэлцээрийг соёрхон батлуулахаар УИХ-д өргөн мэдүүлснийг хэлэлцэж буй. УИХ-аар зээлийн хэлэлцээрийг хэлэлцэх үед газрын тос боловсруулах үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэл/ТЭЗҮ/-ийг харсан хүн байхгүй гэдэг асуудал тавигдах болсон. Иймд энэ долоо хоногийн VS буландаа УИХ-ын гишүүн С.Ганбаатар, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нарын байр суурийг онцоллоо.


УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Олон зуун сая төгрөгийг  төсөл удирдагчид нь сайхан хүмүүс байна, зураад явуулчихая гэдэг тэнэглэлээ эрх баригчид зогсоох ёстой. Энэ төслийн ТЭЗҮ –ийг үзсэн нэг ч хүн байхгүй, энэ тав зургаан жилд. ТЭЗҮ тооцоо судалгаа үндэслэлгүйгээр зээлийн хэлэлцээрийг баталбал хэрэгт орно. н.Мөнхбат гэж банкны захирлыг ТЭЗҮ-гүй төсөлд зээл өгсөн гээд таван жилээр шоронд хийсэн.

Ийм юм оруулж ирсэн Уул уурхайн яамныханд хариуцлага тооцох ёстой. ТЭЗҮ судалгаа, үндэслэл, тооцоо дүгнэлт юу ч байхгүй. Асуухаар улсын нууц. ТЭЗҮ-гүй байхад нь зээлийг соёрхон баталчихаар 126 гишүүн бүгдээрээ шоронд явна шүү дээ.

ТЭЗҮ байхгүй гэдэг нь луйвар л гэсэн үг. Бидний нефтийн үйлдвэртэй болъё гэсэн мөрөөдөл дээр тоглож байна.

Хоёрдугаарт, энэ газрын тосон дээр нөөц байхгүй, ус байхгүй. Голландчуудын тусламжтайгаар 2011 онд усны том  судалгаа хийсэн. Алтан ширээ битгий хэл тэр сав газар ус байхгүй гэдэг судалгаа гарсан.  Дэлхийн банкны 2010 оны судалгаа байгаа, говийн гурван аймагт зориулсан судалгаа мөн ус байхгүй гэж гарсан. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийсэн үү, нуугаад байдаг.

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг:

–Газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ 2018 оны сүүлээр батлагдаж, 2019 оноос инженерчлэл эхэлсэн.  Зарим гишүүд олон үндэстэн дамнасан, Энэтхэг, Монгол Улсын төр засгийн төвшинд хэрэгжүүлж байгаа нефть химийн салбарын томоохон тоглогчид технологи хөгжүүлэгчдийн оролцоотой хэрэгжиж байгаа төслийг үгүйсгэж, ТЭЗҮ байхгүй, усны дүн шинжилгээ, байгаль орчны шинжилгээ байхгүй гэж ярьж байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл.

Энэ төсөл бол хоёр орны төр засгийн өндөр хяналт дор хэрэгждэг.

ТЭЗҮ нь энэ үйлдвэр барихад хэрэгтэй юу, нийгэм эдийн засгийн ямар ач холбогдолтой вэ гэдэгт хариулт өгдөг, хамгийн анхан шатны бичиг.

2019 оны сайдын тушаалаар ТЭЗҮ-ийг албаны нууцад авсан. Өгөхдөө процессоо дагаж байгаа. 2023 оны Засгийн газрын 82 дугаар тогтоолоор “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн төрийн өмчийн хувьцаа эзэмшигч эрхийг хэрэгжүүлэгч нь “Эрдэнэс Монгол” ХХК болсон. Уул уурхайн яаманд байсан эл төсөлтэй холбоотой бичиг баримтууд “Эрдэнэс Монгол” руу явсан. Түүнийг авахын тулд “Эрдэнэс Монгол”-ын захирал руу “Нууцын журмаар нь энэ гишүүнд өгөхийг зөвшөөрнө үү” гээд албан бичиг явуулсан байгаа. Технологийн лиценз эзэмшигчидтэй бид 50, 100 жилийн нууцлалын гэрээтэй. Технологио алдахгүйн тулд ийм гэрээ байгуулдаг. ТЭЗҮ, техникийн бичиг баримт, стратегийн зэрэглэлтэй обьекттой холбоотой материалыг дуртай нь аваад засаад байдаг юм биш шүү дээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 7 минутын өмнө 66.181.161.91

За Ганбаатар минь, хамраас чинь утаа баагиж, бажийнкны чинь улнаас оч үсэрч үзэгдэнэ. Чи минь нэг өөрийн "би" -гээ түр хойш нь тавьж, ул сууртайхан, буурьтайхан байж, энэ талаар гоцлоод байлгүй бусад гишүүдтэйгээ нэгдэн, нэгдмэл байр суурьны үүднээс энэ бузар хулгайг илрүүлж өгдөө. Энэ бол Оюутолгой биш орон нутгийн хулгай. Гэхдээ арай дэндсэн.

Avatar

Монгол инженер 35 минутын өмнө 202.131.230.162

Газрын тос бололсруулах үйлдвэр ёстой МЕГА төсөл. эзгүй тал дээр цоо шинэ орчин үеийн химийн үйлдвэрийг Монгол улс байгуулж байна. Ковид 2 жил бүтээн байгуулалтын үйл ажиллагааг нь зогсоосон. Энэ зэргийн үйлдвэр байгуулж байгаа хүмүүст талархах хэрэгтэй. Мэдээж бэрхшээл их бий. Ганбаатарын шүлсээн үсчүүлэхээс дэндүү хүнд ажил. Хамгийн гол бэрхшээл нөгөө мөнгө. Бид чинь хүнээс мөнгө гүйж байж энэ үйлдвэрийг байгуулж бна. Мөдхөн өөрийн орны газрын тосоо машиндаа хийнээ. итгэж болно.:

Avatar

Нэргүй 5 минутын өмнө 66.181.161.91

Ишшш бурхан минь, ингэж бодох, бодит байдал дээр ажил хэрэг болгох хоёрын хоронд яасан их зөрүү байна вэ!

Avatar

Нэргүй 47 минутын өмнө 64.119.29.63

ЭНЭ УИХ-ын гишүүдийн дотор ингэж хэн нэгний зараалаар Монгол Улсад болж бүтэх гэж байгаа юм уруу орж өөрийгөө түүнтэй нэр холбож түүгээрээ олон нийтийн анхаарлыг татах гэдэг үзэгдэл бүүр хэмжээнээсээ хэтэрч байх шиг байна. Энэ нь даамжирхаараа ТАНК-ны үлгэр шиг л юм болж МОНГОЛ УЛС хожигдож өөр бусад улсад боломж олгодог гэдгийг монголчууд бид мэдэж эхэлж байна даа… МОНГОЛ УЛС, МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, МЭРГЭЖЛИЙН ЯАМ, ТӨСӨЛ ХАРИУЦСАН БАЙГУУЛЛАГА ЯАЛАА ГЭЖ ЭНЭ НӨХРӨӨС Л ДОР ЮМ ХИЙХЭВ ДЭЭ!!!

Avatar

Зочин 49 минутын өмнө 103.57.92.59

Ганбаатар мөнхбаясгалан хоёр жонхуугийн хасар басах ноход. Яг л төмөр зам гацаасантайгаа адилхан арга барилаар ажиллаж бна. Хойно нь орос бий Хэрсүү бх хэрэгтэй. Газрын тосны үйлдвэр баригдахгүй эсвэл чанаргүй бүтээгдэхүүн гарвал зээлээ төлөхгүй бхад л боллоо. Харин хэний буруу вэ гэдгээ л сайн баталгаажуулах хэрэгтэй. Ингээд л боллоо.

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.131.227.18

Алтанцэцэг гэж үнэхээр бүтэхгүй худалч хүн байдаг. Ард нь Хүк байгаа болохоор гишүүдийг дамталж байгаад батлуулах бодолтой байгаа. Дарханы зам шиг балай юм хийж байгаа.

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.131.225.242

С.Ганбаатар гишүүний ярьж байгааг хоёр талаас нь харах хэрэгтэй. Нэгдүгээрт үнэхээр монголчуудын хүсэл мөрөөдлийг ашиглаж хулгай хийгээд байна уу, зээлийн санхүүжилтийг УИХ аар зөвшөөрлөө гэхэд 27 онд ашиглалтад яг орох боломж бололцоо байна уу. Хоёрдугаарт монгол францтай ураны гэрээ байгуулсны хариуд энэ төслийг нь зогсоох сөрөг ажиллагаа явуулж байгаа гаднаас шидсэн чулуу юм биш биз, С.Ганбаатар гадны нөлөөнд автаагүй биз гэдэг дээр анхаарах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 37 минутын өмнө 66.181.184.194

Нефтийн хангалттай нөөц байхгүй нь үнэн

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 202.131.225.242

Иргэн хүний хувьд энэ төсөл төлөвлөсөн хугацаанаасаа удаа дараа хойшлоод санхүүжих дүн нь олон зуун сая доллараар өсөөд байгаад бухимдаж байна.Энэ улс оронд нэг ч гэсэн юм нь бүтэж урагшилаасай гэж хүсэвч бүтэлтэй зүйл маруухан байгаад бухимдаж байна. Гэвч манайх шиг хоёр их гүрний дунд оршиг улс юмыг хоёр талаас нь нухацтай харж байх хэрэгтэй. Энэ зөвхөн улс төрчид, дарга нарт ч хамаатай зүйл биш юм. Монгол улсын иргэн бүр хэрсүү, ухаалаг байж гэмээнэ гадны тоглоомын улс болохоос сэргийлнэ.

Avatar

Балт 1 цагийн өмнө 202.126.91.142

Хиншүү л***р цээжнии бангаар хуцаж бна. 2 улс тэцү хиихгүй мөнгө гаргана гэж юү байхав .

Avatar

Зочин 2 цагийн өмнө 202.126.90.2

Адгийн юм бүхэн монголын төр л нийх юмаа үхсэнийх нь нууц байхавдээ энэ үйлзвэр балгас болно шүү угаасаа бүтэхгүй усгүй газар, тамсагаа учраа олоргүй хятадад өгчөөд

Avatar

Итоо 2 цагийн өмнө 103.212.119.123

Энэ чавганц аа зайлуулаач МАНгасуудаа хүүкээ я арч чадваргүй юм байна шдэа

Avatar

зочин 2 цагийн өмнө 66.181.160.96

Арайч ингэж шааахгүй байлгүй дээ ..ТЭЗҮ гээч нь мууч сайнч нэг юм байх нь байгаал байлгүй дэ…Харин энэ хиншүү ганбаа юуч гэж шаааж мэдэх гар шүү Улс төрийн хонжоо л гарч байвал юуч гэж шаааж чадна .

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.21.125.22

Технологийн ноу хау бүх л төсөлд байдаг, оролцогч талууд нууцлалын гэрээ хийгээд явдаг энгийн процесс шүү дээ. Харин ТЭЗҮ нууцад орох шаардлага байхгүйгээр барахгүй эсрэгээрээ бүх талууд нь сайтар судалж , түүндээ ажлаа зохицуулж явах ёстой. Дээрэс нь 462 сая доллар зарцуулж дуусчихаад үйлдвэр ажиллах баталгаа алга энэ авгайд. Угаасаа бүтэхгүйг нь мэдсээр байж улс төрийн оноо авах гэж ийм сүржин төсөл эхлүүлчихээд түүнийгээ нуух гэж ТЭЗҮ нууц энээ тэрээ гэж булзааруулж байгаа байх.

Avatar

Лавлаа 3 цагийн өмнө 202.126.90.163

ТЭЗҮ байж л таараа Манайхан нууцлалтай материал байсан ч дээр дооргүй ИХ МЭДЭГЧ цариалаад зарладаг шүү дээ НУУЦЛАХ зүйл байлгүй яахав Одоо бүр дэлхийн хэмжээнд улс төрждөг болох нь Дэлхийн бусад гүрний удирдагчдыг ч шүүмжлээд л АРДЧИЛАЛ зөвхөн ярихад биш байх аа

Avatar

1 3 цагийн өмнө 202.21.115.165

uildver barih tootsoo yundni nuuts baihav dee, avilgalaa nuutsad oruulsan oilgomjtoin bishuu kk

Avatar

Нэргүй 35 минутын өмнө 66.181.184.194

ТЭЗҮ байгаа байх аа. Харин хэр үнэн, үндэслэлтэй ТЭЗҮ болсон бэ гэдэг нь асуудалтай. Нууж байхаар ил гаргаад нягтлуулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.187.106

Хүрэлсүхийн монголын ард түмний өмнө хийсэн томоохон төсөл нь нэг иймэрхүү. одоо ТЭЗҮ хийгээгүй болж таарлаа. Модигийн мөнгө угаалт уу…Энэ асуудал том нүхэнд унагана даа

Avatar

зочин 2 цагийн өмнө 66.181.182.212

Том жижиг ямар ч үйлдвэрийг ТЭЗҮ, эдийн засаг болон үр ашгийн тооцоо,зураг төслийг цахилгаан, дулаан, уур,усны хангамж зэргийн батлагаа нотлогоогүй барихгүй,Эхлээд л эдгээр материалыг бүрдүүлдэг журамтай санагдах юм, Харин технологийн лиценз эзэмшигчийн шаардлагаар нууцлалын гэрээ хийсэн юм шиг байна, Учир нь олдоно биз дээ, Усгүй газар усаар хангана гэж зөвшөөрөл өгч үйлдвэр бариулах уу,, Эрүүл л хүн юм бол,

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.191.64

Энэ Ганбаатар нтр гэсэн эргүү мал, улаан шантаажчин, хээл хахуульчинг зайлуулаад хаяач ээ !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж