Хамас барьцаалсан хүмүүсээ суллахдаа бэлгийн багц өгчээ

Хамас барьцаалсан хүмүүсээ суллахдаа бэлгийн багц өгчээ

Хамас барьцаалсан хүмүүсээ суллахдаа бэлгийн багц өгчээ

Хамас бүлэглэлийн зүүн жигүүр Кассам Бригадаас нийтэлсэн пропаганда бичлэгт барьцаалсан гурван израилийн иргэнд бэлгийн багц өгч байгаа харагдана. Дайныг дэгдээж, 471 хоногийн турш хорьсон атлаа суллах үедээ бэлгийн багц өгч буй явдал нь хачирхалтай байгааг эх сурвалжууд онцлов. Тодруулбал, энэ долоо хоногийн эхээр Газын зурвас гал зогсоох хэлэлцээрийн дагуу эхний ээлжийн Израилийн барьцаалагдсан иргэдийг сулласан.

Тухайн барьцааны хүмүүсийг хүлээлгэн өгөхдөө хүн бүрт гэрчилгээ, зүүлт, тэднийг Хамасын мэдэлд байсан үеийнх нь зураг бүхий ууттай бэлэг өгсөн байна.

Үүнийг Израилийн Аюулгүй байдлын алба дараа нь хураан авч, Хамасын бэлгийн багц өгч буй үйлдэл нь өөрсдийгөө хууль ёсны удирдах байгууллага гэж харуулах гэсэн оролдлого гэж шүүмжилжээ. Аюулгүй байдлын албаны мэдээлснээр, Хамас Газын зурваст хяналтаа тогтоож, протокол хөтөлдөг гэдгээ харуулахын тулд барьцаалсан хүмүүстээ тухайн бэлгийн уутыг өгсөн гэв. Мөн израиль болон газачуудыг олон улсын хамтын нийгэмлэгт эелдэг харилцаа тогтоож чадсан гэж харуулсан гэсэн санаа агуулсан гэж шүүмжилжээ.

Харин Хамасын өндөр албан тушаалтан бэлгийн багц тараасан талаар тайлбарлахдаа, "Барьцаалагдсан хүмүүсийг 471 хоногийн дараа сулласан нь бүлэглэлийн хувьд чухал мөч байсан" гэжээ.

Зарим ажиглагчдын үзэж буйгаар, Хамасын нийтэлсэн видео бичлэг нь Хамас бүлэглэлийн тэсвэр тэвчээрийг харуулж, Израилийг хий хоосон зүйлээс болж түрэмгийлж байсан гэж харуулах зорилготой гэв. Мөн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен тэргүүтэй хэд хэдэн хүн "Хамас уг видео бичлэгээр дамжуулан өөрсдийгөө найрсаг бүлэглэл гэж сурталчилж, алдсан дайчдынхаа тоог нөхөх гэж оролдож байна" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-21 103.212.119.109

Эмэгтэй хүн эмгтэй хүнээ хайрлаж байгаа юм байлгүй.Энэ том сэдэв дээр болгоомжтой хандаарай даа, чамайг алчихаж магадгүй шүү. Чи үхлээс айхгүй юу? Үхэхгүй байсаар дасчихсан юмуу?

Avatar

Нэргүй 2025-01-21 192.82.65.168

Yu h*****d bganbee

Avatar

Нэргүй 2025-01-21 103.212.119.109

Нэмж хэлэхэд уучлаарай зургийг чинь анзаарсангүй. Би чамайг бараг 10 жилийн өмнөөс харж байлаа.

Avatar

Нэргүй 2025-01-21 103.212.119.109

Гадаад шар мэдээ оруулж байгаа энэ сэтгүүлч яг 30 хүрээгүй эмэгтэй байна. Төрөх насны, үржлийн цикл нь эхэлж байгаа залуу эмэгтэй сэтгүүлч. Ийм болохоор л эмэгтэй сэтгүүлчдийг битгий ажилд авч бай гэж зөвлөмөөр байдаг юм. Тэд бүгд тэнэг. Уучлаарай доромжлоогүй, бодит байдлыг хэлж байна.

Avatar

Нэргүй 2025-01-21 128.79.186.68

w

Avatar

Нэргүй 2025-01-21 66.181.181.205

Малийтлаа инээчихсэн бэлгээ авчихсан гоё байсан байноо

Avatar

Нэргүй 2025-01-21 66.181.160.39

Заа мэдкүээ юу ч болоод байгаа юм хаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж