Өмнөд Солонгосын зоогийн газар, хүргэлтийн хоолны бизнес эрхлэгчид бүтээгдэхүүний хэмжээгээ багасгаж эхэлжээ. Энэ нь ганцаараа хооллох хүмүүсийн тоо өсч буйтай холбоотой. Цаашилбал, ганц хүнтэй өрхүүдийн тоо Өмнөд Солонгост өсч буйтай холбогдоно.
Шинэ зах зээлд зориулж бизнес эрхлэгчид "YONO" буюу "you only need for one" гэх чиг хандлагыг эхлүүлжээ. Энэ нь "Танд ганц л байхад хангалттай" гэсэн утгатай. Шинэ чиг хандлагын хүрээнд хоолны хэмжээ болон үнийг мэдэгдэхүйцээр бууруулж байна. Тухайлбал, "Kyochon F&B" ресторан өнгөрсөн долоо хоногт "Single Series" цэсээ гаргажээ. Шарсан тахианы бусад ресторанууд ч ганцаараа үйлчлүүлж буй хүмүүст зориулж шинэ цэс танилцуулсаар байна.
Солонгос хоолны газруудаас гадна "Domino’s Pizza", "Pizza Hut", "Papa Johns" ч шинэ чиг хандлагад нэгдэж, 5-7 мянга хүртэлх воны м үнээр жижиг хэмжээтэй бүтээгдэхүүнээ гаргаж эхэлжээ.
Дашрамд дурдахад, Өмнөд Солонгост 2023 онд ганцаараа амьдардаг хүмүүсийн тоо 7.82 сая давж, нийт өрхийн 35.5 хувийг эзэлж байна. Энэ нь түүхэн дээд үзүүлэлт гэдгийг статистикаас харж болно. 2022 онд ганцаараа амьдардаг хүмүүсийн тоо 7.38 сая гаруй байжээ.
Зочин 2025-01-21 103.10.22.139
тэнд яах нь маньд ямар хамаа бн бид л олуулаа болох нь чухал
з 2025-01-21 202.126.91.208
порц гэдэг утга нь юу вэ нэг хүнд ноогдох хоолны хэмжээ юм уу эсвэл олон хүнд ноогдох хэмжээ юм уу
олон хүнд биш нэг хүнд ноогдох хэмжээгээр хоолоо тараадаг болсон юм уу
Нэргүй 2025-01-21 122.201.31.48
ганц бие амьдрал нь жендэрийн хэр мэдрэмжтэй байгааг илэрхийлж байна эмэгтэй хүн эрх чөлөөтэй байвал улс орон ямар бх нь огт хамаагүй ямар улс орны боол биш гэх үзэл хавтгайрсан хоосон орон сайд терорристууд үүрлэнэ
Өвгөн Балдан 2025-01-21 139.5.219.33
Ганцаардмал амьдрал буюу Зожиг амьдрал бол гай шүү. Ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй гэдэг үг сургаал их учиртай байх. Судалдаг хүмүүс байвал санал дүгнэлтээ өргөнөөр хуваалцаарай. Нэг л биш болоод явчихлаа шүү. Хүн төрөлхтөн…
Нэргүй 2025-01-21 103.57.93.85
manaid xeregjuulmeer.
Нэргүй 2025-01-21 103.212.119.109
Ямар хачин мэдээ тавьдаг юм бэ?
Нэргүй 2025-01-21 202.126.88.98
зөв.бага багаар хооллож зөв амьдарч сурахад тустай
Ард 2025-01-21 192.184.209.39
Манай хүнсний үйлдвэрүүд өрхийн хүн ам цөөрчихөөд байхад дээр үеийнхээрээ том томоор. Маш их хаягдал гаргаж, таргалалтад нөлөөлж, шинэ хүнсний хэрэглээг хааж байна. Судлаасай.
Нэргүй 2025-01-21 70.54.71.56
Пөөx нөгөө мууxай тосонд өнxрүүлсэн гурил xальс.!!! Ер нь энэ Зүүн өмнөд азийн зүг чиггүй хогийн сав шиг зоxисон зоxиогүй юмнууд xодоодруугаа чиxдэг соёлоос салж байж эрүүл Монгол xүний туxай ярина. Ширээ дүүрэн. Шөл xуурга нь ч мэдэгдэxгүй. Xүүxдүүд ч гаxай болж дууслаа, Xуучин бөxчүүд маань ч гуалиг байж !
Нэргүй 2025-01-21 139.5.219.213
Нэгд, наадуул чинь мануусаас туранхай, эрүүл урт настай байна. Тайлбарла
Хоёрт, дээр үеийн бөхчүүд чинь идэх хоолгүй байсан тул гуалиг байсныг илүү сайн сайхан байсан мэтээр бичсэнээ тайлбарла
Нэргүй 2025-01-21 202.126.90.9
single амьдрал дэлхий даяар түгж бна даа ураа