Инчон нисэх буудлын ачааллын шалтгаан юу вэ?

Инчон нисэх буудлын ачааллын шалтгаан юу вэ?

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Инчон нисэх буудлын ачааллын шалтгаан юу вэ?

Инчон олон улсын нисэх онгоцны буудлын шалган нэвтрүүлэх хэсгийн ачаалал дийлдэхгүй байна. Тус нисэх буудал өнгөрсөн сард өргөтгөсөн шинэ Терминал 2-ыг амжилттай нээснээр жил бүр 100 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай дэлхийн хамгийн том гурван мега нисэх онгоцны буудлын нэг болсон. Өргөтгөлийн хүрээнд шинээр нэвтрүүлсэн скрининг тоног төхөөрөмж нь ачааллыг бууруулж дөнгөсөнгүй. "Smart Pass" гэх тус систем нь зорчигчдыг 360 градусын өнцөгөөр сканнердах чадвартай хиймэл оюун ухаан, биометрийн таних систем юм.

Иргэд ачаа тээшээ шалгуулсны дараа хилээр нэвтрэх гэж нэг цаг гаруй хүлээж байна. Хүлээх явцад ажиглагдсан гол зүйл нь боловсон хүчний дутагдал байсныг иргэд хэлж байна.

Хуучин системээр цагт 145 зорчигчийг таньдаг байсан бол "Smart Pass" нь 260 зорчигчийн мэдээллийг боловсруулах хүчин чадалтай. Ингэснээр нэг зорчигчид шаардагдах хугацаа 25 секундээс 14 секунд болж буурах юм. Гэсэн хэдий ч шинэ сканнеруудыг ажиллуулахад илүү олон ажилтан шаардлагатай. Эх сурвалжийн мэдээлснээр шинэ сканнерыг ажиллуулах явцад жижиг алдаа гарсан тохиолдолд дахин тохируулахын тулд дөрвөн минут шаардагдана. Энэ нь байнгын саатал гарахад хүргэдэг аж.

Терминал 1 нь 2022 оноос хойш шинэ тоног төхөөрөмжийг бүрэн нэвтрүүлж, бүх 33 аюулгүй байдлын хяналтын цэгийг шинэчилсэн. Харин Терминал 2-т одоогоор 35 хяналтын цэгээс дөнгөж долоод нь шинэ сканнер ашиглаж байна.

Харин Инчон нисэх онгоцны буудлын ажилтан дийлдэхгүй байгаа ачааллыг шинэ төхөөрөмжийн саатал, хүн хүчний хомсдол бус зорчигчдын зан үйлтэй холбон тайлбарлажээ. Тэрбээр "Өвлийн улирал болж байгаа тул зорчигчид олон хувцас давхарлаж өмссөн ирдэг. Шалгалтын явцад хувцасаа нимгэлэхэд багагүй цаг зарцуулж байна. Өвлийн гутал эсвэл 3.5 см-ээс өндөр өсгийтэй гутал өмссөн хүмүүс дугуй сканерт орохын өмнө тэдгээрийг тайлах шаардлагатай" гэжээ.

Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлснээр Терминал 2-т 1135 ажилтан шаардлагатай ч одоогоор ердөө 200 хүн ажиллаж байна. Удахгүй сар шинийн баяраар ачаалал улам ихсэх тул цагийн ажилтнуудыг ажиллуулах, танхимуудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах зэрэг арга хэмжээ авахаа зарлажээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж