Cruise аяллаар аялах азтанууд шагналаа гардан авлаа

Cruise аяллаар аялах азтанууд шагналаа гардан авлаа

Cruise аяллаар аялах азтанууд шагналаа гардан авлаа

Голомт банкнаас 2024 оны аравдугаар сарын 1-нээс 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд “Хадгаламжтай аялал” сугалаат аяныг амжилттай хэрэгжүүлж дууссан. Харин тус аяны азтануудыг 2025.01.14-ний өдөр Golomt Bank болон Gogo.mn фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулсан билээ.

Энэ удаа давхардаагүй тоогоор нийт 130 мянга орчим харилцагч өөрийн болон гэр бүлийнхээ ирээдүйд зориулан хуримтлалдаа хөрөнгө оруулж, аянд хамрагдсанаас хамгийн аз одтой 10 харилцагч хосоороо Cruise аялалд гарах эрхээ хүлээн авлаа.

Эдгээр харилцагчдын зургаа нь Улаанбаатар хотоос, дөрөв нь Голомт банкны салбартай орон нутгуудаас тодорчээ.

“Хадгаламжтай аялал” сугалаат аяны азтанууд нь өөрөөсөө гадна нэг хүнийг дагуулан таван одтой усан онгоцоор Катар, Бахрейн, Арабын Нэгдсэн Эмират Улc гэх мэт Ойрх Дорнодын нутгаар хил дамнан аялах юм.

Хуримтлуулах зөв дадлаа гайхалтай аяллаар урамшуулж чадсан азтанууддаа баяр хүргэе.

Мөн Голомт банкнаас хэрэгжүүлсэн “Хадгаламжтай аялал” сугалаат аянд хамрагдаж, хадгалах зуршлаа дэмжсэн нийт харилцагчдадаа баярлалаа.

Бид та бүхний хуримтлалыг үргэлжлүүлэн дэмжиж, хадгаламжийн бүтээгдэхүүнд үйлчлэх төрөл бүрийн хөнгөлөлт, урамшууллаар тасралтгүй бэлэг барих болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж