Туркийн баруун хойд бүс нутагт байрлах цанын баазад гал гарсны улмаас 10 хүн нас бару, 32 хүн гэмтсэн талаар тус улсын дотоод хэргийн сайд мэдэгдэв. Тодруулбал, Болу мужийн Карталкая амралтын газарт байрлах цанын баазын зочид буудалд гал гарсан тухай дотоод хэргийн сайд Али Йерликая "X" хуудаснаа мэдэгджээ. Тус амралтын газар нь өвлийн улиралд, ялангуяа нэгдүгээр сараас хоёрдугаар сарын эхний долоо хоног хүртэл үргэлжилдэг сурагчдын амралтын үеэр олон нийтийн зорих дуртай газар юм.
Карталкая дахь зочид буудалд нийт 234 хүн амарч байсан. Амиа алдагсдын хоёр нь гал гарах үед сандарсны улмаас цонхоор үсэрсэн байсныг Амбан захирагч Абдулазиз Айдин мэдээлэв.
Гал түймрийг унтраахаар 267 гал сөнөөгчийг тус газар руу яаралтайгаар илгээгээд байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тус зочид буудлын дээд давхраас гал оволзож буй зураг, видео бичлэг нийтлэгджээ. Туркийн Дотоод хэрэг, аялал жуулчлал, эрүүл мэндийн сайд нар Карталкая яг одоо тус амралтын газар руу явж байгаа бөгөөд нөхцөл байдалтай танилцсаныхаа дараа хэвлэлийн бага хурал хийхээ мэдэгдсэн байна.
Холбоотой мэдээ