АНУ Парисын хэлэлцээрээс гарна

АНУ Парисын хэлэлцээрээс гарна

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
АНУ Парисын хэлэлцээрээс гарна

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ээс Вашингтон гарна гэдгийг дахин амлалаа. Түүний анхны бүрэн эрхийн хугацаанд АНУ тус хэлэлцээрээс гарч байсан ч Жо Байден 2021 онд албан тушаалаа хүлээж авсан эхний өдрөө л хэлэлцээрт эргэн нэгдсэн юм.

Гэрээнээс албан ёсоор гарахын тулд АНУ нэг жил хүлээх шаардлагатай.

Парисын хэлэлцээр нь температурын өсөлттэй тэмцэх дэлхийн хамгийн чухал хүчин чармайлт бөгөөд  НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Конвенцын хүрээнд батлагджээ. Энэ нь хууль ёсны хүчин төгөлдөр гэрээ биш ч дэлхийн дулаарлын шалтгааныг хязгаарлах хамтын ажиллагааг удирдан чиглүүлдэг баримт бичиг юм.

10 жилийн өмнө Францын нийслэл хотноо гарын үсэг зурсан Парисын хэлэлцээрт Иран, Йемен, Ливи улс нэгдээгүй байдаг. Өдгөө АНУ тэдэнтэй нэгдэж байна.

Шинэхэн ерөнхийлөгч Трамп Даваа гаригт  Байдены үеийн байгаль орчны олон зохицуулалтыг өөрчлөхийн тулд "Үндэсний эрчим хүчний онцгой байдал" зарлаж буйгаа мэдэгдлээ. Энэ хүрээнд АНУ Трампийн "drill, baby, drill" зарчимаар газрын тос, байгалийн хийн хайгуулын цоо шинэ эрин үеийг эхлүүлж байна. Тэрбээр "Бид үнийг буулгаж, стратегийн нөөцөө дахин дүүргэн, Америкийн эрчим хүчийг дэлхий даяар экспортлох болно. Бид дахин баян үндэстэн болно. Үүнийг хийхэд туслах зүйл нь газар доорх шингэн алт байх болно" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.181.202

амжилт хүсье нефть хийн үнийг талд нь хүртэл буулгаж чадвал орк улс юун дайн манатай элгээрээ хэвтэх болно Drill Baby Drill

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж