Оросын хөлбөмбөгийн шигшээ баг Ази, Африкаар аялан тоглоно

Оросын хөлбөмбөгийн шигшээ баг Ази, Африкаар аялан тоглоно

Оросын хөлбөмбөгийн шигшээ баг Ази, Африкаар аялан тоглоно

Оросын хөлбөмбөгийн холбооны зүгээс шигшээ багийнхаа 2025 онд хийх нөхөрсөг тоглолтуудын хуваарийг танилцуулжээ. Тэд ирэх хавар болон намар Ази, Африкаар аялан тоглох аж.

Одоогоор Оросын хөлбөмбөгийн шигшээ багийн эсрэг тоглох багууд тодроогүй байгаа ч Азийн тоглолтуудаа гуравдугаар сарын 21 болон 25-ны өдрүүдэд хийхээр товложээ. Харин Африкийн тоглолтуудаа арваннэгдүгээр сарын 14 болон 18-ны өдрүүдэд хийх гэнэ.

Оросын хөлбөмбөгийн шигшээ баг энэ жил нийт арван нөхөрсөг тоглолт хийх бөгөөд наймыг нь эх орондоо хийх товтой.

Өнгөрсөн жил Оросын шигшээ баг нийт таван нөхөрсөг тоглолт хийснээс гурвыг нь эх орондоо хүлээн авсан. Тэд Серби, Беларусь, Вьетнам, Бруней, Сиритэй тоглож, бүгдийг нь хожсон билээ.

Уг нь Тайландын эсрэг Вьетнамд тоглох байсан ч цаг агаарын таагүй байдлын улмаас цуцалсан юм.

FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоо 2022 онд Оросын хөлбөмбөгийн шигшээ баг болон тус улсын клубуудыг FIFA-ийн тэмцээнүүдэд оролцохыг нь хориглосон. Европын хөлбөмбөгийн холбоо ч адилхан арга хэмжээг авсан түүхтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-21 174.114.218.139

orosyydiig ingej xandiig hi darah xeregtei

Avatar

Нэргүй 2025-01-21 66.181.186.181

Ганц гайгүй учраа нь Серби байж.

Avatar

Нэргүй 2025-01-21 202.21.109.7

югославын Eвропод алдартай Урвeна звeзда багийн угшилтай баг шүү

Avatar

Нэргүй 2025-01-21 66.181.184.56

Гях,,,гяхх,,,гяхх,,,,,,тэгээд ,,,яах гэж байгаам,,,,,украиыг 3 хоног гэдэг шиг балайрч байгаамууу,,,,,

Avatar

Лай 2025-01-21 202.21.109.7

газар нутгийн дайныг Нэргүй ойлгохгүй

Avatar

Түн 2025-01-21 202.21.109.7

хөөрхий Нэргүй спорт ярьж бөйхад спирт гээд байх юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж