Хууль бус уурхайчид цэргийнхэнтэй мөргөлдөж, 8 хүн нас барав

Хууль бус уурхайчид цэргийнхэнтэй мөргөлдөж, 8 хүн нас барав

Хууль бус уурхайчид цэргийнхэнтэй мөргөлдөж, 8 хүн нас барав

Гана улсын Ашанти мужид хууль бус уурхайчид цэргүүдтэй мөргөлдсөний улмаас дор хаяж найман хүн амь үрэгдээд байна. Тус улсын зэвсэгт хүчний мэдээлснээр буугаар зэвсэглэсэн 60 орчим хууль бус уурхайчин "AngloGold" уурхай руу нэвтрэхийг завдахад нь цэргийнхэн саатуулжээ. Уурхайчид хариуд нь цэргүүд рүү гал нээжээ. Улмаар цэргүүд өөрийгөө хамгаалахын тулд хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон гэж мэдэгдэлд дурдсан байна.

Зэвсэглэсэн байсан гэдэг мэдээллийг уурхайчдын төлөөлөл үгүйсгэж байна.

Амиа алдсан хүмүүсийн тухай мэдээ гарсны дараа Обуаси хотод эсэргүүцлийн жагсаал болж, хэд хэдэн автобус шатжээ. Уурласан оршин суугчид уурхайн талбай руу нэвтрэн орж, компанийн гурван машин болон бусад техник хэрэгслийг шатаасан байна.

Ерөнхийлөгч Жон Махама уг хэргийг мөрдөн шалгах тушаал гаргаж, хууль бус үйлдэл хийсэн нь тогтоогдсон хэнийг ч шүүхэд шилжүүлнэ гэж мэдэгджээ. Мөн тус улсын засгийн газар шархадсан хүмүүсийн эмчилгээний зардал, оршуулгын зардлыг хариуцахыг "AngloGold" компаниас шаардаж байна.

Одоогоор нөхцөл байдал харьцангуй тайвширсан бөгөөд эрх баригчид "AngloGold" компанитай хамтран ажиллаж байна.

Гана улсын жижиг уурхайчдын үндэсний нийгэмлэгийн орон нутгийн дарга Кофи Адамс энэ үйл явдлыг урьд өмнө байгаагүй хүчирхийлэл гэжээ. Түүний хэлснээр есөн хүн нас барсан гэв. Мөн 14 хүн хүнд шархадсан гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж