Хариуцлага, харуусал дагуулсан НЭГ жил-НЭГ сэдэв

Хариуцлага, харуусал дагуулсан НЭГ жил-НЭГ сэдэв

Хариуцлага, харуусал дагуулсан НЭГ жил-НЭГ сэдэв

Өнөөдөр 2025 оны нэгдүгээр сарын 24. Яг нэг жилийн өмнө буюу 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө 01:00 цагийн орчимд Дүнжингаравын уулзвар дээр газ тээвэрлэж явсан "Дашваанжил" компанийн жолооч осол гарган, дэлбэрэлт болсноос долоон хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг болсон. Мөн олон хүн бэртэж гэмтэн, эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирсон. Харамсалтай нь, хэрэг явдал болсноос хойш нэг жил болоход хэргийн хохирлыг одоо болтол барагдуулж, шийдэж чадалгүй 2025 онтой золгож байна. Бүтэн нэг жилийн хугацаанд энэ харамсалтай, хариуцлагагүй хэргийг шийдвэрлэхийн төлөө хууль хяналтын байгууллагууд хэрхэн ажиллав, хохирогчид ямар нөхцөл байдалд байна вэ гэдэг мэдээллийг бэлтгэлээ.


ОСОЛД АМИА АЛДСАН ИРГЭДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ ЗУЛ ӨРГӨВ

Дэлбэрэлтэд ажил үүргээ гүйцэтгэж явсан Онцгой байдлын газрын Баязүрх дүүргийн 63 дугаар ангийн гурван албан хаагч өртөж амь насаа алдсан бол дөрвөн иргэн мөн ажил үүрэг гүйцэтгэхээр явж байхдаа амь насаа алдсан юм. Хохирогчдын ар гэрийнхэн, дэлбэрэлтэд шатсан 207 дугаар байрны оршин суугчид өчигдөр /2025.01.23/ үдэш осолд амиа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлэн 108 зул өргөлөө. Энэхүү арга хэмжээ осол болсон Дүнжингаравын уулзвар орчимд боллоо.

Хохирогчдын төлөөлөл "Хэрэг болсноос хойш бүтэн нэг жил болоход хууль хяналтын байгууллагынхан асуудлыг шийдвэрлээгүй. Анхан шатны шүүх хурал ч товлогдоогүй. "Дашваанжил" компанийн зүгээс хохирогчдын ар гэрээс уучлал ч гуйгаагүй. Харин ч хэргийг өөрсдөөсөө холдуулах арга саам хэрэглэн, арьсаа хамгаалах мэдэгдэл хийснээс өөр юу ч хийгээгүй. Хүнээ алдах маш хэцүү шүү дээ. Сэтгэл санаа, эдийн засгийн асар их хохирол амсаад байна" гэж хэллээ.

Мөн "Дашваанжил" компанийн зүгээс "Осол гаргасан жолооч нь 30 гаруй жил жолоо барьсан туршлагатай жолооч байсан" гэж өмгөөлсөн. Гэхдээ аюултай түлш тээвэрлэхээр гарахынх нь өмнө тус компани жолоочдоо Хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгааг өгсөн үү. Өгсөн бол яагаад жолооч осол болсон даруйд цагдаад мэдэгдэж, Түргэн тусламжид хандаж, осол болсон газрын 100 метр орчимд тэмдэг тэмдэглэгээ тавьж, орчин тойрныхонд анхааруулга өгөөгүй вэ. Хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгааг өгөөгүйгээс осол гаргасан жолооч юу хийх ёстойгоо ч мэдэхгүй байсан" гэдэг асуудлыг хөндөн тавьж байна.

207 ДУГААР БАЙРЫГ 2.4 ТЭРБУМААР НУРААЖ, 2025 ОНД ШИНЭЭР БАРИНА

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат "Газ тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны ашиглалтыг хориглож, дүгнэлтийг НХШГ-ын улсын байцаагчид гаргасан. Дүгнэлтэд үндэслээд нийслэлийн Засаг даргын 2024 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн захирамж гарсан. Уг захирамжаар 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих асуудлыг шийдвэрлэсэн. Уг барилгыг буулгахад шаардлагатай хөрөнгийг нийслэлийн Засаг даргын нөөцөөс гаргахыг Засаг даргын захирамжид дурдсан. Үнэлгээний хорооны бүрэлдэхүүн шинэчлэгдсэн байгаа. Үнэлгээний хороо 207 дугаар байрыг буулгах ажлын худалдан авах ажиллагааг зарлана. Худалдан авах ажиллагааны үр дүнд 207 дугаар байрыг буулгана. 2025 онд 207 дугаар байрыг шинээр барихаар төлөвлөж байна. 207 дугаар байранд амьдарч байсан оршин суугчдын төлөөлөлтэй арванхоёрдугаар сарын 2-нд уулзаж, захирамжийг албан ёсоор танилцуулсан. Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс барилгыг буулгах зардал гарна. Цаашид осолтой холбоотой гэм буруутай асуудал тогтоогдвол гэм буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулна" гэсэн юм.

Тодруулбал, 207 дугаар байрыг буулгах ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг зарласан байгаа юм. Тендерийн дүнд тусгаснаар нийт 2.4 тэрбум төгрөгөөр 207 дугаар байрыг нурааж, 2025 онд багтаан шинээр барихаар төлөвлөж байна.

Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт гурван аж ахуйн нэгж үнийн санал ирүүлсэн байна. Үнэлгээний хороо хуулийн хугацаанд буюу 15 хоногт үнэлгээгээ хийн, гүйцэтгэгчээр шалгарсан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах юм. Харин барилгыг буулгах ажлыг барилгын улирал эхлэх үед буюу дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна. Барилгыг буулгасны дараа 207 дугаар байрыг шинээр барих ажлын худалдан авах ажиллагааг зарлана гэдгийг холбогдох албаныхан мэдээллээ.

"ДАШВААНЖИЛ" ХХК: БИД ӨӨРСДӨӨ Ч МЭДЭЭЛЭЛ АВААГҮЙ БАЙНА

Дэлбэрэлтийн дараагаар Дүнжингаравын уулзварт газ тээвэрлэж явсан ачааны автомашины жолооч болон тус компанийн захирал нараас цагдаагийн байгууллага мэдүүлэг авч байгаа талаар мэдээлсэн. Одоогоор тус хэрэгт "Дашваанжил" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баатаржав, жолооч Ч.Рэнцэндорж нарыг буруутган яллагдагчаар татагдаад буй. Дэлбэрэлтийн дараагаар тус компанийг олон нийтийн зүгээс буруушааж, хариуцлага дангаар хүлээхийг шаардсан. Гэхдээ тус компанийн төлөөллүүд буруу мэдээлэл түгээхгүй байхыг хүсч, хуулийн байгууллага хэн нэгэнд буруутай гэх шийдвэр гарсан тохиолдолд компани хариуцлага хүлээхэд бэлэн байгаагаа мэдэгдэж байв.

Тэгвэл тус компаниас жилийн хугацаанд ямар ч тайлбар мэдээлэл дахин өгөөгүй. Тиймээс бид "Дашваанжил" ХХК-ийн олон нийттэй харилцах албаны мэргэжилтэнтэй холбогдож асуухад, бид өөрсдөө ч одоогоор мэдээлэл аваагүй. Хэрэв нийтэд хамааралтай мэдээлэл гарвал нээлттэй хэвлэлийн хурал хийх байх. Одоогоор бид ямар ч мэдээлэл өгөх эрхгүй.

Шаардлагатай тохиолдолд хэвлэлд нээлттэй мэдээлэл өгнө гэлээ.

"Дашваанжил" ХХК-ийн ерөнхий захирал Н.Баатаржав жилийн өмнө мэдээлэл өгөхдөө манай компанийн жолооч хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаж хөдөлгөөнд оролцсон гэдгийг онцолсон. 

БҮТЭН НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД ТҮРЭЭСИЙН БАЙРААР АМЬДАРЧ БАЙНА

207 дугаар байрны оршин суугч, хохирогч н.Энхтуяа "Бид бүтэн нэг жилийн хугацаанд түрээсийн байраар амьдарч байна. Бидний түрээсийн мөнгийг улс хариуцаж байгаа. Энэ оны тавдугаар сарын 30 хүртэл түрээсийн төлбөрийг сунгасан. Ямартай ч байрыг нурааж шинээр барихаар болсон. Нураагаад, барьж дуусах хүртэл хэчнээн жил зарцуулахыг бид мэдэхгүй. Цаашид яахыг сайн мэдэхгүй байна. Өндөр настай миний хувьд байнга түрээсийн байраар амьдрахад хүндрэлтэй байна. Түрээсийн байрууд ихэнх нь зургаан сараар төлбөрөө авдаг. Өөр байр хайгаад явах төвөгтэй. Наад зах нь тавилга байхгүй. Бүх тавилгаа шинээр авах боломж бидэнд байхгүй шүү дээ. Дэлбэрэлтийн үеэр манай гэр бүрэн автаагүй ч доргилт, болон галын утаа зэрэгт хэрэглэх тавилга хомс болсон. Эхнээсээ эвдэрч байгаа. Энэ мэт асуудал олон байна.

Хэн буруутай нь өнөөдрийг хүртэл тогтоогдоогүй. “Дашваанжил” компанийн захирал Н.Баатаржав гэж хүн бидэнтэй өнөөдрийг хүртэл нэг ч удаа уулзаагүй. Нэгдүгээр сарын 7-нд “Дашваанжил” компанийн Н.Баатаржав захирал ирээд уулзья гэхээр нь бид бүгдээрээ цугласан боловч ирээгүй. “Ажилтай байгаад очиж чадсангүй” гэдэг тайлбар дараа нь хийсэн гэсэн. Тэр хүний хэвлэлд өгсөн ярилцлагыг нь үзэхэд “Манай компани буруутай нь үнэн ч юм уу, худал ч юм уу” гэж ярьсан байна лээ.

Тухайн компанийн хөдөлмөрийн аюулгүй байдлаас л энэ осол болсон гэж бодож байна.

Гэтэл тус компаний захирал биднээс нэг удаа ч болов уучлал гуйгаагүй. Нэгэнт болоод өнгөрсөн асуудал. Хууль, шүүх нь шийдэх байх. Гэхдээ өчнөөн зуун иргэн хохирчихоод байхад биднээс уучлал гуйж болох л байлаа" гэв.

ГАЗ ДЭЛБЭРСЭН ХЭРГИЙГ НЭГ ЖИЛИЙН БОСГОН ДЭЭР ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ 

Газ тээвэрлэж явсан ачааны машин 2024 оны нэгдүгээр сарын 24-нд шилжих шөнө дэлбэрч, олон хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон хэргийг прокурорын байгууллагаас /2025.01.21/ нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Шүүхээс хэргийн материалыг хянаж үзээд, хүлээн авсан гэж мэдээллээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны нэгдүгээр сарын 24-ний 01:00 цагийн орчимд  газ дэлбэрсэн. Гал түймрийн улмаас Онцгой байдлын газрын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, таван хүн хүнд, нэг хүн хүндэвтэр, 35 хүнд хөнгөн зэргийн гэмтэл болон угаарын хийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байдаг.

Энэ хэрэгт хоёр хүнийг яллагдагчаар татан, шалгаж байгааг прокурорын байгууллагаас мэдээлсэн байдаг.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр дэлбэрэлт болсон хэргээр "Дашваанжил" ХХК-ийн захирал, том оврын машины жолоочийг яллагдагчаар татсан гэж мэдээлсэн. Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш гал түймрийн улмаас иргэн, аж ахуйн нэгжид учирсан хохирлын хэр хэмжээ, гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор зургаан төрлийн 76 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж 75 дүгнэлтийг гаргуулж, 350 гаруй хүнээс мэдүүлэг авчээ.

NEWS TEAM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сиднейгээс 2025-01-24 49.179.117.118

1. Батлан хамгаалах яамны жип ухарч мөргөөд хий алдах эрсдлийг бий болгоо биз дээ. Тэр хүн гол буруутан шүү дээ. 2. Татвар төлөгчдийн мөнгөөр байр барьж өгөх нь утгагүй асуудал Дашваанжил эрсдэлээ үүрээд барилгыг нураагаад ахин барьж өгөх үүрэгтэй.
3. ХАБ-н анхан шатны арга хэмжээг аваагүй том тэрэгний жолооч бас хариуцлага хүлээх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-01-24 202.126.88.113

обег тактикийн алдаа гаргаснаас хүний амь эрсдсэн

Avatar

Зочин 2025-01-24 14.1.81.155

ОНЙГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН ДАДЛАГА СУРГАЛТ МУУ БОЛОХООС ХУВЦАС ХАНГАЛТ ЭНЭ ОСОЛ ДЭЭР ТҮЙ Ч ХАМААГҮЙ ХАРИН Ч ХАНГАЛТТАЙ ХУВЦАС ТЕХНИК БАЙСАН.

Avatar

Зочин 2025-01-24 14.1.81.155

ЖОЛООЧ ХАБ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ТАЛ ДЭЭР БУРУУТАЙ. ХАРИН ОНЦГОЙ БАЙДЛЫНХАН ОСЛЫН ГОЛОМТОД ҮНЭЛГЭЭ ХИЙХ БАЙСАН АЮУЛГҮЙН БҮСЭЭ ТОГТООХ БАЙСАН БУСДАД МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ БАЙСАН ИРГЭДИЙГ ӨРТӨХ БАЙДЛЫГ ТАСАЛАН ЗОГСООХ БАЙСАН УДИРДАГЧ НЬ УНТАЖ БАЙСАН УЧИР ХУВИЙН ХЭВШИЛ ХОХИРОХ БОЛЖ БАЙНА.

Avatar

Даваабаяр 2025-01-24 202.9.46.103

онцгой галынхан ирхээс өмнө жолооч чиний хэлээд байгаа бүх арга хэмжээг авсан байх үүрэгтэй.аюултай байдал үүслээ гэж үзсэн бол маш хурдан ойр орчмын 100м т тэмдэг тэмдэглэгээгээ тавиад хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүсийт ямар нөхцөл байдал үүссэнийг (гааз бол гааз, бензин бол бензин,түлш бол түлш) анхааруулах хэрэгтэй байдаг юм аа хуулиндаа.гэтэл өвгөн бол зүгээр л буугаад амиа хоохойлоод зугтаад их монголын манаачтай дэлбэрэлтийг хараад зогсож байсан шүү дээ н**ш гэж

Avatar

Зочин 2025-01-24 14.1.81.155

БАААТАРЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ ГАМШГААС ХАМГАААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХОЛБОГДОХ ДҮРМҮҮДИЙГ СУДЛААГҮЙ УЛМААР ШИНЖЭЭЧ АЖИЛЛУУЛААГҮЙ БОЛОЛТОЙ.

Avatar

Зочин 2025-01-24 14.1.81.155

БААТАРЖАВ ЧУХАМ ЯАГААД БҮХНИЙГ ХҮЛЭЭХ БОЛОВ. ОСОЛ ХААНА Ч БОЛДОГ Л АСУУДАЛ ЭРСДЭЛ БАЙХ Л АСУУДАЛ.ГАГЦХҮҮ ТӨРИЙН АЖИЛ ҮЙЛЧТЛГЭЭГ ШУУРХАЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ ХҮРГЭХ, МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР АВХААЛЖ САМБААЧЛАН ОСЛЫН ГОЛОМТОД АЖИЛЛАХ ОНЦГОЙХОН АЛДАА ГАРГАСАН. ХИЙ АЛДАГДАХАД БОЛОМЖТОЙ БОЛ ЗОГСООХ УЛМААР ИРГЭДИЙГ ОСЛЫН ГОЛОМТ, НӨЛӨӨЛӨЛӨӨС ХАМГААЛАХ БОЛОМЖ ОНЦГОЙД БАЙСАН. ТЭР ОСЛЫН ГОЛОМТОД ГАЛ УДИРДАГЧ ОСЛЫН ГОЛОМТЫН УДИРДАГЧ НАР НЬ АЖИЛЛААГҮЙ, МЭРГЭЖЛИЙН УДИРДЛАГААР ХАНГААГҮЙ. БҮГДИЙГ ХУВИЙН ХЭВШИЛ ХАРИУЦАХГҮЙ

Avatar

Зочин 2025-01-24 14.1.81.155

ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН БЭЛЭН БАЙДАЛ, СУРГАЛТ ДАДЛАГА АЖИЛЛАГАА, МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР ЯРИГДАХ ЁСТОЙ. БУСДАААР ГАЛЫН ГОЛОМТ ДЭЭР УСНЫ ХУВЦАС ЯРЬЖ АРД ТҮМНИЙГ БАЙХГҮЙ НЭДЭГ АСУУДЛААР АМ ТАГЛАГДАХ ЁСГҮЙ. ТЭР ТУСАМ УДИРДЛАГЫН ТҮВШИНД ОНЦГОЙ БАЙДАЛ ТОМ АЛДАА ГАРГАСАН.

Avatar

Зочин 2025-01-24 14.1.81.155

ТАТВАР ТӨЛӨГЧ НАР ХАБ-ЫГ ХАНГААГҮЙ ГЭДЭГ АСУУДАЛ МӨН.ГЭХДЭЭ ТАТВАР ТӨЛӨГЧ НАРЫН МӨНГӨӨР САНХҮҮЖИЛТ АВЧ ЦАЛИН БАЙР ХООЛ УНД АХУЙ АМЬДРАЛ ЗАЛГУУЛЖ БАЙГАА ТӨР, ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ТҮҮНЧЛЭН ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГА ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ.

Avatar

Нэргүй 2025-01-24 202.55.191.130

Энэ Дашваанжил-ын захирал Баатаржав гэж хүн хүртэх ёстойгоо хүртэж байгаа нь энэ байх. Хэдэн жилийн өмнө 1-р хороололд байдаг оффис дээр нь очоод өөртэй нь уулзаагүй ч тэнд өөр ажлаар хэсэг байх хооронд л ажилтнуудтайгаа арслан бар мэт харьцдаг, бараг л тэрүүхэн тэндээ бяцхан эзэнт улс байгуулаад, хаанаар нь өөрийгөө өргөмжилчихсөн юмуу даа гэмээр санагдсан. Монполиметын Мөнхнасан гэж эмэгтэй бас яг тиймэрхүү харьцаатай юм байна лээ. Адилхан шангаа хүртэх байх.

Avatar

Нэргүй 2025-01-24 59.153.112.241

Патрoлийн жолооч яагаад хариуцлага хүлээхгүй байнаа nиздaa . . .

Avatar

Mal 2025-01-24 202.9.46.107

малуудаа тэр жипчин чинь батлан хамгаалах яамны машин гээ биз дээ, БХЯ-ны сайд нь элбэгдорж юмуу

Avatar

и 2025-01-24 66.181.167.191

том машины хажуугаар орсон тэр жиптэй хүн яагаад хариуцлага хүлээхгүй байгаан. Элбэгдоржийн хамаатан ч билүү сайн дүү нарын нэг ч гэлүү. Ядарсан ч халтай ярвайсанд ээлтэй төр, шүүх байж болохгүй

Avatar

1234 2025-01-24 202.5.202.32

Хүзүүгүйн хүү юм билээ.

Avatar

Нэргүй 2025-01-24 45.42.101.232

Бичлэг нь хүртэл байгаад харсан гэрчүүд нь хүртэл байгаад байхад тэр жиптэй нөхөрийг сугалаад үлдээж л байгаа юм даа. Нэг их шудрага ёс, хуулийн өмнө бүгд тэгш эрх үүрэгтэй гээд л тунхаглаад байдаг. Жиптэй нөхөрт бас хариуцлага хүлээлгэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж