Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсгол болж байна. Хуульд заасан шаардлага хангасан дөрвөн нэр дэвшигч хүсэлт материалаа ирүүлснийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, нэр дэвшигч бүрээр санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 53.8 хувь буюу олонхын саналыг авсан тул Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасны дагуу тус хорооны орон тооны бус нэг гишүүнд Төсвийн байнгын хорооноос Ц.Бархасыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Нэр дэвшигч Ц.Бархас нь 1989 онд төрсөн, 36 настай. Санхүү, эдийн засгийн их сургуулийг эдийн засгийн бакалавр, Виржиниагийн олон улсын их сургуулийн бизнесийн удирдлагын магистр, бизнесийн эдийн засагч мэргэжилтэй. 2015-2016 онд Голомт банканд менежер, нарийн бичгийн дарга, 2016-2020 онд “Таван богд” ХХК-д ахлах менежер, албаны дарга, ерөнхий менежер, 2021 онд “Ард санхүүгийн нэгдэл” ХК-д маркетинг хариуцсан захирал, 2022-2024 “Ард секюритиз” Үнэт цаасны компанид гүйцэтгэх захирал, 2024 оноос “Сентрал коммерс” ХХК-д захирлаар ажиллаж байгаа аж.
Ингээд Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.01.21/-ний хуралдаанд оролцсон зарим гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:
-Ашиг сонирхлын зөрчил гэдгийг юу гэж үздэг вэ. Санхүүгийн зах зээлийн өрсөлдөөн хэр шударга вэ. Өрсөлдөөн, хяналт шалгалтын чиглэлээр ажиллана. Ажиллах явцдаа талуудын эрх ашгийг хэрхэн шударгаар хангах вэ?
Нэр дэвшигч Ц.Бархас:
-Хувийн хэвшилд гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байхад гурван төрлийн эрх ашиг байдаг гэж хардаг. Компанийн, ажилтануудын, удирдлагын эрх ашиг байдаг. Ашиг сонирхол дээр тулгуурлаж шийдвэр гаргах биш зарчим дээр тулгуурлаж шийдвэр гаргаж ажиллах ёстой гэсэн бат итгэл үнэмшилтэй байдаг. Ямар ч тохиолдолд суурь зарчим нь зөв байвал үр дүн нь зөв байдагт гэдэгт итгэдэг. Санхүүгийн салбар бол иргэдийн итгэл дээр тогтдог учраас маш эмзэг салбар. Тийм учраас маш олон зохицуулалт, дүрэм журам байдаг. Гэхдээ амьдрал дээр биелэх боломжгүй дүрэм журам байж болохгүй. Тийм учраас тэнцвэрт байдлыг хангах ёстой. Миний хувьд бизнесийн орчныг сайн мэддэг учраас онол, практикийн хослолыг сайн хослуулж ажиллаж чадна.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:
-Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр сонгогдсон тохиолдолд таны автор болж үлдэх ажил юу байна гэж харж байна. Хувьцаат компаниуд болон хөрөнгийн зах зээл дээр ажил явуулахад ямар асуудлуудыг шийдвэрлэх, хувьцаа эзэмшигчдийн хувь хэмжээнээс үл хамаарч ажлыг шуурхай явуулахад ямар бодлого баримталж ажиллах вэ?
Нэр дэвшигч Ц.Бархас:
-Хийх ажлын жагсаалтдаа 4-5 ажил хийхээр оруулсан. Нэгдүгээрт, жижиг хувьцаа эзэмшигчдийн дуу хоолойг хамгаалах тал дээр өөрийн үүрэг оролцоог гаргаж ажиллана. Миний хувьд оюутан байхаасаа эхэлж хөрөнгийн зах зээл дээр оролцож, хөрөнгө оруулалт хийж байсан. Тийм учраас жижиг хөрөнгө оруулагчдын эрх ашиг ямар байдлаар зөрчигддөг вэ гэдгийг туршлагаараа мэддэг. Эдгээр асуудлууд одоо ч байгаа учраас уг өөрчлөлтийг хийхэд өөрийн хувь нэмрийг оруулна. Хоёрдугаарт, санхүүгийн салбар итгэлцэл дээр тогтдог эмзэг нарийн салбар.
Тийм учраас IPO гаргасан компаниудын хувьцаа одоо яагаад унаад байна вэ гэхээр нэг талаасаа эрэлт нийлүүлэлтээр зохицуулагдаж байгаа боловч эрэлт талдаа дутагдалтай талууд нь байгаа гэж хардаг. Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээл дээр сонирхолтой бүтээгпэхүүнүүд гарсан.
Гэхдээ түүн дээр урт хугацааны хөрөнгө оруулагчид, институцууд дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл, худалдаж авах эрэлт байхгүй учраас хөрөнгийн зах зээл дээр дараагийн шатанд гарч чадахгүй байна.Хамтын хөрөнгө оруулалтын сан, урт хугацааны хөрөнгө оруулалтын институцуудыг бодлогоор дэмжих ажилд үүрэг оролцоотой ажиллана. Сөн ямар дүрэм журам амьдралд биелээд ямар нь биелэхгүй байна, ямар бодлого зохицуулалт, дэмжлэг хэрэгтэй вэ гэдгийг өөрийн туршлага дээрээ үндэслэн илүү амьдрал, хөрсөн дээрээ буусан шийдвэр гаргаж ажиллана.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:
-Санхүүгийн зохицуулах хороо, хөрөнгийн биржийн салбарт хийх ажил, хүлээгдэж байгаа шинэчлэл олон байна. хариултууд маш ерөнхий бас бөөрөнхий байна. Эдийн засгийн байнгын хорооноос томилогдсон Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүдээс ч ямар нэгэн амбиц зорилт харагдаагүй. Даргаар нь хүртэл мэргэжлийн бус хүн томилогдсон гэх шүүмжлэл бий. Ямар нэгэн шийдэл санал болгохгүй бол ажиллахад хэцүү. Тэр дундаа дандаа хувийн хэвшилд ажилласан түүхтэй хүнд ашиг сонирхол нэлээд байх магадлалтай. Яагаад Ард санхүүгийн нэгдэлд ажиллаж байсан хүмүүс Хөрөнгийн бирж рүү, олноороо Снхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүн рүү орж ирэх хүсэлт өгөөд байна вэ.
Санхүүгийн зохицуулах хороо Монгол Улс, төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж байгаа компанид нэг хувьцаат компанийн төлөөлөлд ажиллаж байсан хүмүүс олноороо орж, шийдвэр гаргалтад оролцох шаардлага байна уу.
Бодит байдал дээр Хөрөнгийн бирж дээр Банк болоод банк бусууд гарч байна. Хэрэглээний зээлийг тэтгэхийн тулд буюу санхүүгийн зах зээл дээр эргэлдэж байгаа мөнгөнөөс 17-20 хувийн хүүтэй мөнгө босгоод түүнийгээ иргэдэд 40-60 хувийн хүүтэй зээлж, угааж байна. Түүнээс хөрөнгийн бирж дээрээс хувьцаа босгоод үйлдвэрлэл чиглэлд, Монгол Улсын хөгжлийн чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа компани өдрийн од шиг цөөхөн бий. Үүнийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллах хүн хэрэгтэй байна. Хэрэв цаашаа явбал, ББСБ-ын хэрэглээний зээлийг хязгаарлаж, хэрэглээний зээлийг хумиад түлхүү бизнесийн чиглэлд хөрөнгө оруулалт татах, хувьцаат компаниудыг олноор бий болгох нь бодит бэрхшээл болсон байна.
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигч Ц.Бархастай хийх Төсвийн байнгын хорооны сонсгол хийж дууслаа.
Нэргүй 1 цагийн өмнө 66.181.168.199
Харин ч төрд ажиллаж байгаагүй хүн цэвэр байдаг шүү.
Нэргүй 2 цагийн өмнө 202.126.89.235
Энэ бол зөв шүү. Ардын Ганхуягийн цэргүүд энд тэнд банк санхүүгийн зохицуулахын хяналтад дүүрлээ. Саяхан Монгол банкны хяналтын зөвлөлд Ардын Г.Тэлмэн томилогдсон бас л эргэж харах асуудал шүү.
Нэргүй 3 цагийн өмнө 27.65.161.180
Tsogtbaatar gulgiig erguulen tataachee! Zolbin shantaajchin ahtaigaa niolj tur buzarlaj zaidalsan orkuud
Нэргүй 4 цагийн өмнө 66.181.187.192
х** Ухна
Нэргүй 4 цагийн өмнө 80.169.54.1
Цогцбаатар гишүүн зөв өнцгөөс нь харж шүүмжилжээ. Энэ мэтэчлэн ажилдаа хариуцлагатай хандаж байхыг бүгд гишүүдээс хүсье. Шулуухан л ярьсан байна.