Тайваньд 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөв

Тайваньд 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөв

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Тайваньд 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөв

Тайванийн өмнөд хэсэгт Мягмар гаригийн өглөө 6.4 магнитудын хүчтэй газар хөдөлснөөр дорж хаяж 27 хүн бэртэж гэмтэв. Тайванийн Цаг уурын төвийн мэдээлснээр газар хөдлөлтийн голомт Чиаюи хошууны ойролцоо 9.7 км-ийн гүнд байжээ. Газар хөдлөлтийн чичиргээ Тайванийн олон хэсэгт мэдрэгдсэн байна.

Тайванийн газар хөдлөлтийн хүчийг 0-7 хүртэл хэмжүүрээр хэмждэг. Энэ удаагийн газар хөдлөлтийн хүчийг Чиаюи орчимд зургаа, Тайнан, Каошиун зэрэг өмнөд нутгийн хотуудын орчимд тав гэж үнэлжээ. Харин нийслэл Тайпэйн хойд хэсэгт харьцангуй бага буюу хоёр гэж үнэлэгдсэн.

Тайнан дахь нурсан барилгын доороос 11 хүнийг аварч гаргажээ. Гэмтэж бэртсэн 27 хүн нь Тайнан, Каошиун, Юнлин хошуунд тус тус байсан гэв.

Дашрамд дурдахад, газар хөдлөлтөд харьцангуй тайван бөгөөд бэлтгэлтэй байснаараа тайваньчууд өнгөрсөн онд гайхагдсан. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөхөд 18 хүн нас барсан. Газар хөдлөлт судалдаг мэргэжилтнүүдийн хэлснээр шигүү суурьшсан арал атлаа тайваньчууд 7.4 магнитудад харьцангуй тэсвэртэй, бэлэн байж чадсан аж. Гэхдээ энэ нь санамсаргүй зүйл биш юм. Тайвань нь газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх найдвартай системтийг ашигладаг бөгөөд орчин үеийн нөхцөлд тохирсон газар хөдлөлтийн дүрэм журамтай. Хүн ам нь ч газар хөдлөлтийн идэвхжилд дассан. 1999 онд болсон аймшигт “Чи-Чи”-ийн газар хөдлөлтийн дараа Тайвань дэд бүтцээ ихээхэн шинэчилсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж