Иргэд нийтийн тээврээр 1000 төгрөг төлж зорчих туршилтыг өчигдөр /2025.01.20/ хийж эхэлжээ. Энэ талаар Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргалаас тодруулахад "Улаанбаатар хотод өдөрт 1100 орчим автобус үйлчилгээнд явж байна. Эдгээр автобуснуудад суурилуулсан төхөөрөмжүүдэд зорчилтыг тооцоолох төлбөрийн системийг эхнээс нь суурилуулж, ажиллагааг шалган, туршиж байна. Ирэх хоёрдугаар сарын 1-нээс өмнө туршилтын ажлыг дуусгаж, автобусанд 1000 төгрөг төлж зорчих ажил эхэлнэ" гэлээ.
Уг ажил эхэлснээр зорчигчид 1000 төгрөгийн төлбөр төлж өдөртөө дөрвөн удаа үнэгүй зорчих эрхтэй болох юм. Үүнд хугацаа хамаарахгүй. Харин дөрвөөс дээш удаа өдөрт зорчих бол 1000 төгрөг нэмж төлнө. Оюутнууд ч мөн 1000 төгрөг төлж автобусаар зорчино.
Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах үеэр оюутнуудын хөнгөлөлттэй зорчдог зохицуулалтыг хүчингүй болгосон юм байна. Нийслэлийн тээврийн газраас мэдээлснээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд харьяалал харгалзахгүй автобусаар үнэгүй зорчих бол хүүхдүүд 200 төгрөгөөр зорчино.
Нэргүй 2025-01-21 202.9.40.227
Туршилт битгий хий, бууж өгөхөд амар байдаг юм. Шууд хий
Нэргүй 2025-01-21 64.119.29.121
turshuulmaargui bn/
Нэргүй 2025-01-21 66.181.183.188
Нас нь болоод залуу харагдаж байвал болоо бас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гайгүй харагдаж болно Барьцах юмаа мөн олов оо?
шударга журам 2025-01-21 203.91.116.130
ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд цэл залуу хүмүүс, эв эрүүл хүмүүс яваад байдаг юм байна лээ шүү.
Нэргүй 2025-01-21 64.119.29.146
цэрэг, цагдаа нар биз дээ?
Нэргүй 2025-01-21 64.119.31.162
pizdanuud