Зуух, түлшний стандарт ба хяналт хэлэлцүүлэг болно

Зуух, түлшний стандарт ба хяналт хэлэлцүүлэг болно

Пүрэвсүрэн Батзаяа
Пүрэвсүрэн Батзаяа
Зуух, түлшний стандарт ба хяналт хэлэлцүүлэг болно

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Утааны асуудлаарх ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгээс гурван дэд хэлэлцүүлгийг зохион байгуулж буй.

Эхний дэд хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт "Утаа ба Эрүүл мэнд" сэдвээр болсон бол өнөөдөр /2025.01.22/-нд "Зуух, түлшний стандарт ба хяналт" сэдэвт хэлэлцүүлэг 14:00 цагт болно.

Гэр хорооллын айл өрхийн 198 мянган яндан, өдөр тутамд хөдөлгөөнд оролцож байгаа 500 гаруй мянган мянган тээврийн хэрэгсэл, 2200 гаруй нам даралтын зуух, 174 уурын зуух, дулааны цахилгаан станц зэрэг агаарын бохирдлыг үүсгэж байгаа хүчин зүйлсээр нэрлээд буй. Үүнээс эхний ээлжид гэр хорооллын 198 мянган өрхөөс 50 мянга гаруй өрхийг хийн түлшинд шилжүүлж, 32 мянган айлын стандартын шаардлага хангахгүй байгаа зуухыг шинэчилнэ гэдгээ Улаанбаатар хотын удирдлагууд мэдэгдээд байгаа юм. Мөн шахмал түлшний түүхий эдийг Тавантолгойн уурхайн “0” давхаргын стандартын шаардлага хангасан баяжуулсан нүүрсээр солино гэдгийг тодотгосон.

Мөн Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийг боловсруулж байгаа бөгөөд Уг хуулийн төсөл нь таван үндсэн бүлгээс бүрдсэн. Нэгдүгээрт, агаар, орчны бохирдлыг бууруулах тусгай дэглэм бүхий ногоон бүсийг байгуулна гэж мэдэгдсэн. Тодруулбал, Москва хорооллын арын дэнж, 1 дүгээр хорооллын арын дэнж, 3, 4 дүгээр хорооллын арын дэнж, Эх нялхас, Гандан, 32-ын тойргийн хотын төв дэх бүс, Улсын бүртгэлийн ерөнхий газрын арын гэр хороолол, Баянзүрх дүүргийн II хороо, “Манба дацан” хийд орчмын гэр хорооллыг уг ногоон бүсэд хамруулж, 50 мянга гаруй айлыг хийн түлшний дэд бүтцэд холбох юм.

Хийн түлшний шугам татах зураг төсөл боловсруулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр зохион байгуулж, амины орон сууц болон гэр сууцанд 2 төрлөөр төлөвлөлт хийнэ.

Харин агаар, орчны бохирдлыг бууруулах шар бүсэд 147 мянга гаруй айл өрхийг хамруулна. Шар бүсэд хамрагдах 147 мянга гаруй айл өрхөд стандартын шаардлага хангасан давхар шаталтат зуухыг нэвтрүүлж, эхний ээлжийн 32 мянган зуухны тендерийг энэ нэгдүгээр сард багтаан зарлана. Мөн нийт 95 мянган өрхийг дулаалгын төсөлд хамруулахаар төлөвлөлөөд байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж