Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Туулын хурдны замыг барихтай холбогдуулж “Да хүрээ”, “Нарантуул” захыг хурдны замынхаа хоёр талд гаргана” гэж “бүлт үсрэв”. Газар чөлөөлөлт удахгүй эхлэх юм байх. Уг нь ч зах худалдааны төвүүдээ хотоос гаргачихвал түгжрэл буурахад нэмэртэй нь үнэн. Гэвч биелэх нь юу л бол.
Х.Нямбаатарыг Улаанбаатар хотын захирагч болохоос 10-аад жилийн өмнө экс дарга Э.Бат-Үүл “Да хүрээ” болон “Өгөөмөр” захыг нийслэлээс гаргаж, түгжрэлийг бууруулна гэж мэдэгдэж байв. Дараа нь Улаанбаатар хотын захирагчаар томилогдсон С.Амарсайхан мөн л 100 айл дахь барилгын материал худалдаалдаг зах, төвүүдийг нүүлгэнэ гэж амласан, бас л биеллээ олоогүй.
Нийслэлчүүд үе, үеийн захирагч нараасаа зах, худалдааны төвүүдийг нүүлгэж, түгжрэл сааруулна гэх үлгэрийг нь сонссоор удаж байна.
Эцэстээ Улаанбаатар хотын захирагч бүхэн зах, худалдааны төвүүдийг нийслэлээс гаргана гэж хулхин дээр цэцэг ургуулдаг боллоо гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй.
Ер нь ч тэгээд хурдны зам баригдаж ашиглалтад ортол өдий. Дархан-Улаанбаатар хотыг холбосон 220 км зам барихад долоо найман жил ноцолдсон улс хурдны зам барина гэдэг юу л бол. Тэр тусмаа газар чөлөөлнө гэдэг чинь маш их хөрөнгө мөнгө , цаг хугацаа шаардсан ажил. Анхнаасаа аж ахуй нэгжүүдэд олгочихсон газрыг төрийн нэрээр шууд булааж авах боломжгүй, тодорхой нөхөн төлбөр олгож таарна. Нөхөн төлбөр дээрээ хоёр тал харилцан тохиролцохгүй бол газар чөлөөлөлт хийгдэхгүй.
Иймээс хотоос захуудыг гаргана гэж ярихаа болино уу даа. Ядаж эхлээд Туулын хурдны зам барих газруудаа чөлөөлчих. Яагаа ч үгүй түүхий ажлыг эртнээс болчих юм шиг ярьдаг нь эцэстээ худалч нэр зүүхэд ч хүргэж байна.
Г.ХОРОЛ
Иргэн Гантулга 2025-01-21 202.179.26.21
Нямбаатарыг дэмжиж байна,хотынхныг төлөө зоригтой хөдөлж байгаад. 100 айлын барилгын захыг бас Налайх руу.
Барс зах байна. Бөмбөгөр байна. Хүчит шонхор бас. Хотоос гаргавал тэндээс дэлгүүрийн эзэд очиж дэлгүүртэй авчирна биз. БЗ зах гэх мэтийг.
Зочин 2025-01-21 202.126.91.187
Зөвөө том захуудыг гаргах хэрэгтэй тэгж байж түгжээ багсан яндан ч багсан захаа дагаад олон хүн дагаж гарна харин зах очсон газруудынхаа дэд бүтэцийг сайжруулах хэрэгтэй олон жил наймаачдын татварын мөнгөөр хөлжсөн захын эзэд олон жил Улсын газрыг эзэмшлээ
Зочин 2025-01-21 103.57.94.250
Яруу сайхан Монгол хэлээрээ бичиж байгаачээ. "Бүлтрэх" гэдэг хаанахын хэн гэгчийн автортай үг юм бэ. Баас,баас,баас
Нэргүй 2025-01-21 66.181.183.234
энэ бордюрын хулгайч одоо зуух нэртэй болсон. яасан ханаж цаддаггүй бирд вэ . хүмүүс авахгүй гээд байхад шахаад байдаг
Зочин 2025-01-21 223.38.95.165
нэг зүйлээ дагнаад хийгээд үзүүлээч олон зүйл яриад л байх юм яриад л байна .Сайн нэг л том зүйлээ байгаа хугацаандаа бүтээгээд гаргуул нэр чинь ядахдаа тэрийг мөн сайн хийсэн гэх юм даа хийсэн нэг юм байхгүй тэрийг хийх гэсэн болоогүй энийг ингэх гэсэн болоогүй эсвэл Замын түгжрэл эсвэл Утаа байхгүй болгох
Зочин 2025-01-21 103.212.116.38
Түгжрэлийг багасгая гэвэл хотоос гаргах нь зөв. 500000 хүн оршин суух хотод 1,5 сая хүн суулгадаг төр засаг, гоё Үндсэн хуулийн үр дагавар, ардчилал, эрх, эрх чөлөө гэдэг энэ дээ. Аливаа юм хэмжээ хязгаар, дэг журамтай байхгүй бол муу үр дагавар нь 200 их дээд сургууль оюутнууд, энэ утаа, хөрс, усны бохирдол, түгжрэлээс эхлээд олон юм байна.
Сараа 2025-01-21 66.181.187.30
бүлт бүлт үсэрдэг с** шүү
Нэргүй 2025-01-21 212.247.9.244
BUZARIIN HUDALCH p***a NAR DAA ENE OYUERDENE BAKTERI 2 HENTIIN 2 TENEG ULAANBAATARIIG MIN BALLAJ BNAA
Нэргүй 2025-01-21 202.126.88.127
хятад улсын боол монгол улсыг сөнөөгч
Нэргүй 2025-01-21 202.126.90.141
Хөдөөний мангарууд, Хот руу хуцаад ч хэрэггүйшдээ⁉️🐕🦺🐕🦺гж
Нэргүй 2025-01-21 66.181.177.186
Г Хорол гэдэг бичээчийн бүлтрэв гэдгийг ер ойлгосонгүй
Зочин 2025-01-21 103.145.234.111
зах ард иргэдэд ойр байх ёстой. зах задгай байх нь ард иргэдэд бараа нь хямд үнэтэй очно.
Enh Enh 2025-01-21 202.126.89.102
зө
Нэргүй 2025-01-21 202.126.90.250
захууд уг н хотын захаар бх ёстойм лда
yag l unendee 2025-01-21 66.181.189.96
Гавьяат худалч,Гавьяат хулхидагч гэх төрийн өндөр шагнал бий болгоод Эхнийг нь Оюун-Эрдэнэ ерөнхий сайд аа, Хотын захирагч Нямбаатар 2 тоо өгье ээ
irgediin huselt 2025-01-21 66.181.189.96
Ах,дүү 2-ийн аль худлаа ярих,хулхидахыг тэр гэв дээв Ер нь "алдар худалч,Оюун-Эдэнэийн толгойтой.алдарт хулхидагч нь Нямбаатарын толгой гэх дурсгайн медаль хийлгээд тараая аа
Нэргүй 2025-01-21 66.181.187.229
Оролдоод үзэх нь зөвөө
Нэргүй 2025-01-21 66.181.190.197
Zuv shuu hotin zam baga ch gsn chuluutei bno amjilt huseye👏👏👏
Нэргүй 2025-01-21 202.126.89.193
3 км замыг 3 жил бариад барахгүй байгаа улс 33 км хурдны замыг гучин жил барих нь тодорхой. Итгэхгүй байвал 1-р хорооллын арын дэнж дээр барьж байгаа замыг очиж хар.
Иргэн 2025-01-21 66.181.188.194
Энэ зах худалдааны төвүүдийг гаргаад оронд нь Чойжилсүрэн цементийн ширэнгэн босговол ямар ч ялгаагүй өдөр шөнөгүй түгжирдэг болно!!! Нарантуул зах хотын гадна гарвал тэнд хэн очиж үйлчлүүлэх вэ???ккк
И 2025-01-21 103.168.34.190
Мягмар гаригт Нарны зам хоосорч, хот бүхэлдээ түгжрэл илт багасдаг нь үнэнээс үнэн. зөвхөн энэ жишээгээр захууд хотын түгөрэлд ямар их нөлөөтэй нь илт байхад үе үеийн хотын дарга нар ярисаар авлилгаа авсаар өнгөрдөг. Тэгсэн хир метро, трамвай, дүүжин тээвэр, хурдны зам гээл том2 мөнгө угаах, бүтэхгүй юм ярисаар…ИЧИЖ ҮХЭЦГЭЭ
Нэргүй 2025-01-21 202.131.225.197
Татгалзах аргагүй санал тавиад гаргах хэрэгтэй. Жишээ нь: Нарантуул захыг орчин үеийн орон сууцны хороолол болгож болно. шинээр зах байгуулах газрыг нь үнэгүй өгөөд, хуучин газар дээрээ орон сууцны хороолол барихад нь Хөгжлийн банкнаас зээл өгөөд гэх мэтээр аргалж болно. Сайхансамбуу, одоо наад ТҮЦ-ээ арай дээр юм болго.
хүннү 2025-01-21 202.9.46.167
Энэ хоёр зах тууш, хурдны замаас хол байсан нь дээр. Харин Нарантуул, Дүнжингарав захуудаас гарах машинууд хурдны замд аюулгүй нийлдэг байх нь ёстой. ДаХүрээ зах үүнд огт хамаагүй. Нямбаатар, хөдөөний иргэд ДаХүрээ захаас машин аваад шууд л хөдөө явах юм шиг бодоод байна. Тийм юм байхгүй ш дээ. Одоо зүү тийш нь нэг гарц нээ. Тэр нь Улиастай, Гачуурт чиглэлийн авто замыг өргөтгөж цааш нь Туул голын хойгуур Тэрэлжийн замтай холбо. Цаашид Тэрэлжийн замыг өргөтгөх хэрэгтэй.
Зочин 2025-01-21 45.117.32.3
зөв зөв
нефть 2025-01-21 66.181.166.134
Зуун айл,Хархорин, Нарантуулыг гаргана гэдэг бол худлаа шүү, харин хамгийн түрүүнд балиар бохир, Нарны замд тээг болсон Барс захыг хөөж гаргах хэрэгтэй
Нэргүй 2025-01-21 202.9.46.167
Барс зах, Вокзал хоёрыг гаргах ёстой.
Нэргүй 2025-01-21 122.201.31.234
Бүлт2 ханз2 нам2 шааж байгаад шаалгуулчихав нямбаас
Нэргүй 2025-01-21 66.181.177.174
чадвал шүтий бактераа
45454554545 2025-01-21 202.131.230.162
Тэгж бурж байхаар дүүрэг бүрт 4-5 хүнс барааны зах бий болгох хэрэгтэй сонгино баянзүх, яармаг чингэтэй их наран толгойт гээд шинэ захууд бий болго газрыг нь гаргаж өг үйлчилгээг ард иргэдэд нь ойртуул тэгж байж түгжрэлд нэмэр болно, үйлчилгээ иргэдддээ ойртоно толгойгоо ажиллуулаач дарганцаруудаа. энэ 2 захыг хотын гадна гаргавэл тэр захруу чинь явах иргэд нь хэвээрээ харинч урт замыг туулж зах хүрнэ түгжрэл улам нэмэгдэнэ, үйлчилгээ нь иргэдээсээ бүр холдоно яагаад юм ойлгодоггүй юм бэ
Нэргүй 2025-01-21 202.131.225.197
Хөдөөнийхөн хот оролгүй захаас бараагаа татаад буцна.
НАРАНТУУЛЫН нягтлан 2025-01-21 139.5.218.183
НАРНЫ ЗАМ НАРАНТУУЛЫН ЗАМ БОЛСОН ХОТОС ХӨЖ ГАРГАХ ХЭРЭГТЭИ САИХАНСАНБУ САРД НАРАН ТУЛЫН ГАЗРАС САРД 10 ТЭРБУМЫГ ОЛДОГ ХАГАРТЛА БАЯЖСАН ОДО ЗАИЛУЛ
Нэргүй 2025-01-21 66.181.186.76
Гаргах нь зөв шүү дээ, том хотуудад худалдааны төвүүд дандаа хол байдаг.
Багий 2025-01-21 202.126.91.194
Ямарч байсан захуудыг ард түмний эрх ашгийн үүднээс хотоос гаргах нь туйлын зөв шийдвэр.Сайхансамбуу мэтийн шантаажчид хэдэн их наядыг нэхнэ.Хэдэн луйварчин панзчингуудаа жагсаана,тэд нар нь бид орлого үгүй өлсөж үхлээ гэж орилно.Энэ бүгдийг авч хэлэлцэх шаардлагүй.Зориглон хий.Ард түмэн Нямбаатарыг дэмжинэ шүү.Учир нь хийх гэж байгаа ажил нь бидниы төлөө юм чинь.
Иргэн 2025-01-21 66.181.189.168
Төр, засгаас нэг ажил хэрэгжүүлэх болоход л энэ нэг боловсрол нимгэн сурвалжлагч нар тэргүүтэй галзуучууд солиорч эхлэх юм. Юу ч хийж бүтээхгүй, хөгжиж дэвшихгүй хөмөрсөн тогоон дотроо л байхыг хүсцгээгээд байгаа юм байх
Нэргүй 2025-01-21 157.15.7.100
Биелдэг бол олон л юм байна. Даанч хоосон яриа болод өнгөрөх юм.
Газрын тосны үйлдвэр, Метро, хурдны зам, Богд уулыг нүхлэх гээд
Газрын тосны үйлдвэр 25 онд гэсэн байхгүй Метро 28 он гсэн 30 он болсон. да хүрээ Наран туул захууд нүүнэ гэнэ
Үнэн үү
Нямбаатараа жаахан бодиттой юм яриач
Нэргүй 2025-01-21 202.70.43.34
Гурвалжингийн Гүүр ОРчмын ААН-үүдийг бүгдийг нь хотооос гарга. Тгэд Хот, Аймгууд хоорондоо чанартай зам чадвал хурдны замаа тавина уу
Нэргүй 2025-01-21 103.168.34.75
eniig anh udaa yarij bgaa hun ni bish. omno ni ingej yaridag l baisan gehdee chadahgui l dee. narantuul da hureegiin naimaachid amar humuus bish.
Нэргүй 2025-01-21 66.181.191.64
Аяндаа амьдралын шаардлагаар хамгийн зохистой цэгт үүсэн буй болсон худалдаа үйлчилгээний төвүүдийг хэн нэгэн дарга дур зоргоороо өөрчилж нүүлгэж шилжүүлнэ гэж давхидаг нь нөгаа л соц. үеийн захиргаадалт МАН-чдын сэтгэлгээнд амь бөхтэй оршсоор л байгаагийн нотолгоо юмдаа !
Улаанбаатар 2025-01-21 66.181.183.10
новширч хөглөрсөн зах нэртэй наймаа панзны юмнаасаа салж дээшилж дэвшиж явах хэрэгтэй. Бас автобусны буудлаар дүүрэн хөлд тээглэсэн бохир түцнүүдээ зайлуул
зочин 2025-01-21 59.153.115.48
захын эздүүдээс мөнгө саах нэг арга шүү дээ
зочин 2025-01-21 124.158.109.248
хийчихвэл сайн даа
KaiserSozy 2025-01-21 202.126.92.19
Зах нүүлгэх, газар чөлөөлөх нь Ардчилалын суурь зарчимд халдаж байгаагийн нэг хэлбэр. Хувийн хэвшилрүү хотын дарга дураараа нөлөөлж болохгүй. Захуудаас үүсэлтэй замын орох гарах урсгалын ачаалалыг захуудыг эзэмшиж буй хувийн хэвшилүүдтэй хамтраад сайжруулах боломжтой. Замын түгжрэлд нөлөөлж буй хамгийн том хүчин зүйл хүүхдийн сургууль гэдэгийг практикаар харлаа. Тиймээс хүүхдийн сургууль болон боловсролын яамтай хамтарч системтегээр засах хэрэгтэй байна.