Уул уурхайн хүнд машин механизм дотор кино театр байгуулж, кофе шоп ажиллах гэнэ. Та бүхний харж байгаа "ЭШ-1590" гэх энэ аварга том уурхайн машинаас таван Гавьяат, гурван Хөдөлмөрийн баатар төржээ.
Энэ талаар "Багануур" ХК-ийн захирал Д.Түвшинжаргал "Манай уурхай өнгөрсөн жилээс 30, 40 жил ашигласан машин техникээ шат дараатай зогсоож байгаа. Эдгээрийг төмрийн хаягдал болгохгүйгээр үүнийгээ ашиглан уурхай дотроо "Төмөр динозавр" нэртэй цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Энэ машин маань ашиглалтын хугацаанаасаа 20 жил илүү ажилласан. Багануурын уурхайчид 25 жил ашиглах ёстой машин техникийг 45 жил ашиглаж, ажиллуулсан гэсэн үг.
Нийслэлд 420 гаруй мянган цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүд байдаг. Хүүхэд багачууд чөлөөт цагаа өнгөрүүлэх газар цөөн байдаг.
Тийм учраас хүүхэд, залуучуудад танин мэдэхүйн ач холбогдолтой музейг шинээр байгуулахаар төлөвлөсөн. Мөн Багануурын уурхайн нь зүүн бүсийн түүхэн аялал жуулчлалын зам дээр байрладгаараа онцлог. Энэ аварга том машин техник дотор кино театр, кофе шоп байгуулаж гэж байгаа" гэв.
Гэрэл зургийг О.Болорсувд
Нэргүй 1 цагийн өмнө 202.9.40.227
Уул нь хуучирсан технологийг хугацаанд нь хаяад, шинийг ашиглаад явах нь эдийн засгийн хувьд ашигтай байдаг. Бүтээмжийг хувьд 5 дахин илүү шинэ технологи, гидравлик техникүүд гараад ирсэн байхад хуучинтайгаа зууралдана гэдэг үр ашгийг бууруулдаг. 25 жилийн дараа хуучнаа засах нь хүртэл өндөр зардалтай болж ирдэг. Компьютер дээр ч гэсэн та өнөөдөр Пентиум IV засна гэвэл шинэ компьютер авснаас илүү өндөр үнээр хуучин сэлбэг хэрэгслийг eBay-ээс худалдан авч, Монгол руу тээвэрлэх шаардлагатай болно.
Нэргүй 2 цагийн өмнө 103.168.34.75
eniig uul ni zasaad ajiluulaad baisan daa. yagaad tetgevert gargaj bgaa um bol. enenii buh umiin hiij chadna