Дональд Трампийн хувьд улаан өнгийн саравчтай малгай энэ жилийнх нь гол өмсгөл байсан. Харин түүний эхнэр Меланиа Трампийн тангараг өргөх ёслолд өмссөн хувцас нь олны анхаарлыг татав. Тодруулбал, ямар ч хээнцэр чимэглэлгүй, өргөн мөртэй хар пальто, Америк дизайнерын урласан нүүр халхалсан малгай нь модель хатагтайн сонирхол биш гэлтэй хувцаслажээ.
Эсрэгээрээ Жо Байдены эхнэр Жилл Байден нил ягаан өнгөөр дагнаж, өнгөлөг хувцасласан нь хоёр тэргүүн хатагтайн загварын чиг хандлагыг АНУ-ын улс төрийн нөхцөл байдлыг илтгэж байна гэх яриа гаргаад ч эхэлсэн байна.
Меланиагийн өмссөн малгайг загвар зохион бүтээгч Эрик Жавитс урлажээ. Уг малгай нь тэргүүн хатагтайн нүдийг халхлам том байсан нь өнгөрсөн хугацаанд Меланиагийн янз бүрийн царайны илэрхийлэмж гаргаж байсныг дахин давтагдуулахгүй гэсэнтэй холбоотой байж магадгүй юм. 2017 онд Трамп тангараг өргөх үед Меланиа мөн адил Жавитсын урласан хувцсыг өмсч байсан. Загвар зохион бүтээгч Жавитсын хувьд хоёр дахь удаагаа тэргүүн хатагтайн малгайг урлах болсондоо сэтгэл хангалуун, бахархууштай санагдаж байгаагаа илэрхийлжээ.
Үүнээс гадна, уг малгайг хамгийн их сонирхол татам болгосон зүйл нь Трамп эхнэрийгээ үнсэхээр ойртох үед хацарт нь хүрч чадахааргүй хэмжээнд том байсан нь юм.
Жо Байден мөн Меланиагийн хажууд зогсох үедээ малгайг нь шүргэхгүй гэсэндээ толгойгоо холдуулж байгаа зэрэг зураг нийтлэгджээ. Эл өдөр салхи хүчтэй байсныг ч хэлэх үү, Меланиагийн малгай хийсэх гэж байгаа мэт байсан ч тэргүүн хатагтай амжилттай тогтоож байлаа. Трамп хүртэл илтгэл тавьж байхдаа эхнэрийнхээ малгайг тохуурхаад амжжээ. Тэрбээр хэлэхдээ, "Тэр бараг л салхинд хийсэхээ дөхлөө. Бараг л газраас дээш өргөгдөж байна" гэж инээсэн байна. Мөн Меланиаг рок попын хаан Майкл Жексоноос санаа авсан гэх таамаг олон нийтийн дунд гарсан бөгөөд бөгөөд яг ийм малгайтай болохыг хүсч байгаа тухайгаа хэд хэдэн соёл урлагийн тэргүүн нар цахим хуудаснаа хуваалцсан байна.
Меланиагийн хүрмийг Америкийн бие даасан загвар зохион бүтээгч Адам Липпес урласан байна.
Адам хэлэхдээ "Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол нь манай улсын ардчиллын гоо сайхныг илэрхийлдэг бөгөөд өнөөдөр бидний хувьд тэргүүн хатагтай Меланиа Трампийг хувцаслах нь нэр төрийн хэрэг байлаа" гэжээ.
Мөн "Хатагтай Трампийн хувцсыг Америкийн шилдэг гар урчууд урласан. Энэ бүтээлээ дэлхийд үзүүлж байгаадаа маш их бахархаж байна" гэв. Меланиа торгон ноосон хүрэм дотуураа зааны ясан цагаан, торгон цамцтай хослуулан өмссөн байлаа. Харин Жилл Байдены хувьд эрх мэдлийн шилжилтийг онцолж, "Ralph Lauren"-ы бүтээсэн гутал, хүрэм, бээлийгээр цогц хувцасласан байв.
зочин 44 минутын өмнө 139.5.217.142
Ямартай ч тэргүүн хатагтайн хувцас (малгайг оролцуулаад) тун цэмцгэр харагдаж байна.
Нэргүй 2 цагийн өмнө 103.168.34.75
ulamjlalt style haragdaj bsan. iluu conservative bodlogo barimtlahiig bilegdej bgaa met
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.191.64
Трампын бага хүү сунагар сайхан эр болжээ ! Баяр хүргэе!
Нэргүй 2 цагийн өмнө 203.98.76.176
Tasarhai bnaa
1 2 цагийн өмнө 202.21.115.165
Ene emegteid yuch omsson zohih bizdee