АНУ-ын 47 дахь ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн шөнө 00:00 цагт тангаргаа өргөсөн. Тэрбээр үүнийхээ дараа мэдэгдлүүд хийж, эхний тушаал шийдвэрүүдээ гаргаж эхлээд байна.
Юун түрүүнд тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар төлөвлөж буйгаа мэдэгдлээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Трамп албан тушаалаа хүлээж авснаасаа хойш 24 цагийн дотор Украины дайныг дуусгаж чадна гэж амлаж байв. Тэрбээр Зууван танхимд сэтгүүлчдэд хандан хэлэхдээ "Бид дайныг аль болох хурдан дуусгахыг хичээх болно. Украин, Оросын дайн хэзээ ч эхлэх ёсгүй байсныг та бүхэн мэднэ" гэжээ.
Түүнчлэн нэгдүгээр сарын 6-ны Капитолын үймээнээс үүдэлтэй үүсгэсэн байсан 1600 шахам хэргийг Трамп нэг цохилтоор хаав. Тухайн өдрийн хэргээр ял шийтгүүлсэн 1270 шахам хүнд өршөөл үзүүлэх тухай тунхагт тэр гарын үсэг зурсны зэрэгцээ Хууль зүйн яаманд хүлээгдэж буй 300 орчим хэргийг хэрэгсэхгүй болгохыг үүрэг болгожээ. Цаашилбал, хамгийн ноцтой үймээн самууны хэрэгт буруутгагдаж байсан бусад 14 яллагдагчийг суллахыг тушаав.
Мөн хоёрдугаар сарын 1-нээс Канад, Мексикт шинэ татвар ногдуулахаар болж байна. Энэ талаар Трамп Зууван танхимд мэдэгдэл хийхдээ "Хойд Америкийн хөрш орнуудаас импортлох бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулах талаар бодож байна" гэжээ. Харин түүнээс Хятадад ногдуулах гаалийн татварын талаар асуухад анхны бүрэн эрхийн хугацааны үүрэг даалгаврууд хэвээрээ байгаа гэдгийг онцолжээ.
"Capital One Arena"-д ёслолын шууд дамжуулалтыг үзэхээр 20 мянга орчим дэмжигч цуглажээ.
Харин тангараг өргөх ёслолд технологийн магнатууд, улс орны удирдагчид гээд нөлөө бүхий олон хүн оролцсон. Тэднээс онцлон нэрлэвэл, "Tesla"-ийн үүсгэн байгуулагч Элон Маск, "Amazon"-ы Жефф Безос, "Meta"-ийн Марк Зукерберг, "OpenAI"-ийн Сэм Альтман, "Google"-ийн Сундар Пичай, Нью-Йорк хотын захирагч Эрик Адамс, тэрбумтан Мириам Аделсон, хэвлэл мэдээллийн томоохон төлөөлөгчдийн нэг Руперт Мурдок, ерөнхийлөгчид нэр дэвшигч асан Вивек Рамасвами, комедиан Тео Вонн нар хүрэлцэн иржээ. Олон улсын удирдагчидаас Аргентины ерөнхийлөгч Хавьер Милей, Хятадын дэд дарга Хан Жэн, АНУ дахь Хятадын Элчин сайд Ши Фэн нар оролцлоо. Энэ нь АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд гадаадын удирдагчдыг урьсан ховрын тохиолдол болсон юм.
АНУ-ын улстөрчид болон өмнөх ерөнхийлөгч нар, тэргүүн хатагтай нар мөн хүрэлцэн ирсэн. Тэднийг нэрлэвэл, Билл Клинтон, Хиллари Клинтон, Жорж В.Буш, Лаура Буш, Барак Обама, дэд ерөнхийлөгч асан Дэн Куэйл, Майк Пенс нар байв. Харин АНУ-ын сенатор Жон Феттерман тангараг өргөх ёслолд шорт, цамцтай хүрэлцэн ирсэн нь хэвлэлийнхний анхаарлыг татав.
Мөн "TikTok"-ийг АНУ-д хориглох эсэх тухай яригдаж буй энэ өдрүүдэд тус платформын гүйцэтгэх захирал Шоу Зи Чю ёслолд оролцсон нь анхаарал татлаа.
Тангараг өргөх ёслолд оролцоогүй ч дэлхийн удирдагчид АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчид баяр хүргэж, дор бүрнээ байр сууриа илэрхийлж байна.
Украины ерөнхийлөгч Зеленский: Ерөнхийлөгч Трамп үргэлж шийдэмгий байдаг. Түүний хүчирхэг бодлогоор дамжуулан энх тайван нь Америкийн манлайллыг бэхжүүлэхийн зэрэгцээ урт хугацааны, шударга энх тайванд хүрэх боломжийг олгох болно.
Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху: Дахин хамтарч ажиллах нь АНУ, Израилийн харилцааг илүү өндөр түвшинд хүргэнэ гэдэгт найдаж байна. Үлдсэн барьцааны хүмүүсийг буцааж өгөх, Хамасыг устгах, Газа дахь улс төрийн ноёрхлыг зогсоох, Газын зурвас Израильд дахин аюул учруулахгүй байх тухайд тантай хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна.
Германы канцлер Олаф Шольц: АНУ бол манай хамгийн ойрын холбоотон. Бидний баримталж буй бодлого бол Атлантын далай дамнасан сайн харилцаа юм.
Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер: Манай хоёр улсын харилцаа хэдэн зууны туршид хамтын ажиллагаа, төгсөшгүй түншлэлээр тодорхойлогдсоор ирсэн. Ерөнхийлөгч Трампийн Их Британитай холбогдсон удаан хугацааны түүхэн харилцаа холбоо энэ нөхөрлөлийг үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна.
Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган: Трамп Орос, Украины дайныг зогсооно гэж удаа дараа хэлсэн тул Туркийн хувьд шаардлагатай бүхнийг хийх болно. Бид энэ асуудлыг аль болох хурдан шийдвэрлэх хэрэгтэй. Энэ асуудал бидний хэлэлцэх асуудлын жагсаалтад багтах болно. Трамп хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа бүх хүн төрөлхтөнд сайн сайхныг авчраасай гэж хүсч байна.
Сирийн дефакто удирдагч Ахмед аль-Шараа: Сүүлийн арван жил Сирид асар их зовлон авчирсан мөргөлдөөн манай үндэстнийг сүйрүүлж, бүс нутгийг тогтворгүй болгож байна. Түүнийг Ойрхи Дорнодод энх тайван тогтоох, бүс нутагт тогтвортой байдлыг сэргээх удирдагч гэдэгт бид итгэлтэй байна.
Тайванийн дарга Лаи Чин-тэ: АНУ бол Тайванийн аюулгүй байдал, эдийн засаг, худалдааны чухал түнш. Мөн ардчилал, эрх чөлөөний үнэт зүйлсийг хуваалцдаг хүчтэй холбоотон юм. Тайванийн ард түмний нэрийн өмнөөс шинэ ерөнхийлөгчид чин сэтгэлийн баяр хүргэе.
Дээрхээс гадна НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рутте, Европын комиссын ерөнхийлөгч Урсула вон дер Лейен нар Трампад баяр хүргэсэн бол баяр хүргэсэн утгатай бус мессеж илгээсэн хүн ч байна. Тодруулбал, Панамын ерөнхийлөгч Хосе Раул Мулино тангараг өргөх үедээ хэлсэн Трампийн үгсээс заримыг нь няцаажээ. Трамп тангараг өргөхдөө Панамын суваг дахь АНУ-ын хяналтыг сэргээх хүсэлтэй байгаагаа дахин нотолсон байна. Харин Мулино "Бүгд найрамдах Панам улс болон ард түмний нэрийн өмнөөс ерөнхийлөгч Дональд Трампийн Панам болон түүний сувгийн талаар хэлсэн үгнээс бүрэн татгалзах ёстойг мэдэгдэж байна" гэжээ.
Тангараг өргөх ёслолд ирсэн зочид болон бусад онцлох агшинг багтаасан гэрэл зургуудыг доор хүргэж байна.












































Нэргүй 2025-01-21 66.181.191.192
гадаа хүйтэн гээд дотор. өмнө нь хилари ёслолд оролцохдоо хатгаа тусчихсан.
Зочин 2025-01-21 103.212.118.212
25 жилийн өмнө Оросын байдал ямар байсан, хэн ерөнхийлөгч байсан, Америкийн байдал ямар байсан, хэн ерөнхийлөгч байсан, энэ хугацаанд Орост хэдэн ерөнхийлөгч, Америкт хэдэн ерөнхийлөгч солигдов? Энэ хугацаанд дэлхийд хэдэн дайн, хэдэн төрийн эргэлт гарч, хэдэн хүн үрэгдэж, хичнээн улс хохиров, хэн энэ бүхнийг зохион байгуулсан бэ гэдгийг логиктой ойлгож, маск зүүлгүй үнэнийг хэлэх өөрийн итгэл үнэмшилтэй, бөндгөртэй хүн бна уу энэ сайтад орж байгаа нөхдүүдээс????
Нэргүй 2025-01-21 62.72.181.40
Манай ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг урьсан. Элбэгээ бол аргагүй л дэлхийн хүн гэдэг нь харагдаж байна. Яахав дээ бие багатай болохоор тэр болгон хүний нүдэнд өртөөгүй тал байж болох шүү дээ. Тэр ч байтугай Эби ерөнхийлөгч асан маань Обаматай ТУН ОЙРХОН, ТУН СҮРХИЙ байсан тухайгаа ярьсан байдаг. Бидний дунд түүнээс өөр хэн ч ингэж дэлхийн хэмжээнд ДЭВЭХ билээ дээ. Бахархал шүү. Интерпол молоо боль манайхан.
Нэргүй 2025-01-21 66.181.178.148
АНУ-гийн 2 хөрштэй муудалцуулах, 1921 оноос хойших монголын ололт амжилтыг үгүйсгэж түүхийг зөвхөн Чингис хаанаар орлуулж бусдыг нь баллуурдах даалгавраа амжилттай биелүүлж өгсөн мөнгийг нь бзрэн төлсөн тэтгэврийн тагнуулын ажилтнаа урих нь түмэн зөв
Нэргүй 2025-01-21 202.126.90.4
Эмээ уу,,,,,
зочин 2025-01-21 66.181.160.96
Одоо цагийн бараг бүх улс Америкийн хуулбар .Зарим нь сайн хуулбар. Монгол ,Герман ,Япон, гэх мэт ..Зарим нь бүр хуулах гээд авах юм байхгүй зэрэмдэглээд хаячихсан . Орос , Хятад… гэх мэт .
Нэргүй 2025-01-21 66.181.183.87
mania huzuugui haragdahgui l bnste kk
Нэргүй 2025-01-21 66.181.191.64
Монголоос ердөө ганц хүнд л урилга өгсөн, тэр нь Элбэг ! Одоогийн Хүүкийг огт тоосонгүй дээ, элчин сайд бол ажил үүргийн хувьд оролцоо биз !
Элбэг золиг дэлхийн олон улст ийм их нэр хүндтэй юм гэж үү, ямар атаархмаар юм бэ ?!
Нэргүй 2025-01-21 139.5.217.164
францыг ч уриагүй германыг ч уриагүй
ХАХА 2025-01-21 122.201.20.194
Зайлаа хар эргүү мал вэ? Ийм бодолтой мангар гарууд хүзүүрүүгээ явсан нь дээр байх өө.
Нэргүй 2025-01-21 66.181.178.148
Аргагүй ш дээ АНУ-гийн 2 хөрштэй хагаралдуулах, 1921 оноос хойших монголын түүхийг баллуурдаж хаях даалгаврыг амжилттай биклүүлж авсан иөнгөө бүрэн төлсөн юм чиньнэгэнт татаж авсан тагнуулдаа гавьяагийн эдлүүлэх хэрэгтэй ш дээ
Нэргүй 2025-01-21 66.181.178.148
Бас Парисын ногоон гэрээнээс гарах, хэвлэл мэдээлэлд төрийн хяналт цензур тавьдагийг болиуулах, барууны либералуудын гол үнэт зүйл болсон олон хүйстний эрхийг хасаж АНУ-д зөвхөн эр, эм хүйсийг зөвшөөрөх, Гаагын олон улсын эрүүгийн шүүхийн Путин, Нетаньяху нарын төрийн тэргүүнүүдэд ял төлөвлөсөн даварсан үйлдэлд энэ шүүхийн гишүүд, прокурор нарт санхүүгийн ба шилжилт хөдөлгөөний хориг тавих гэх мэт 80 орчим зарлиг гаргах пм байна
Нэргүй 2025-01-21 202.126.90.164
Гях,,,,гяхх,,,гяхх,,,,Паяаяа,,,трампийн яах,,,,юу хийхийг ,чи мөн мундаг мэдэж байнаа,,,,,,,,кгбгийн гоожуурыг чинь яана гэж байх юмбдээ,,,а**а гэнэ үү,,,,аврана гэнэ үү,,,
Нэргүй 2025-01-21 66.181.191.42
Паяяаа танай гужааг панамаас амбаардаад хөөнө гэж бна луухааны үлдэгдлээ
Нэргүй 2025-01-21 66.181.184.56
Гях,,,гяхх,,,гяхх,,,,чиний кгбгийн гоожуур чинь савсага трампийн доодохыг долоогоод эхэллээ,,,удахгүй хөхнөө,,,,гях,,,гяхх,,,гяхх,,,,савсага трамп “””пан зеленскийд мээмээ хөхүүлэхгүй ч,,,,кгбгийн гоожуурт доодохоо хөхүүлнээ””” хэмээн бичиж байсан минь ёсоор болжийнээ,,,гях,,,гяхх,,,гяхх,,,,
Нэргүй 2025-01-21 66.181.178.148
Цагаан ордны сайт руу ор мэддэггүй бол өгье the white house(@White House)
Нэргүй 2025-01-21 202.126.90.4
Цагаан орпны сайтруу орж үзсэнгүй ээ,,,,,бөгспутиныг чинь яана гэж байх юм,,,,
Нэргүй 2025-01-21 66.181.178.148
Бас Парисын ногоон гэрээнээс гарна, хэвлэл мэдээлэлд тавьдаг төрийн хяналт цензурыг үгүй болгоно зэрэг 80 орчим зарлиг гаргав. Барууны либеральчуудын үнэт зүйл гэж зарладаг гендерийн эрх чөлөөг хасаж АНУ-д зөвхөн эр, эм хүйстнийг хүлээн зөвшөөрнө, Гаагын олон улсын эрүүгийн шүүхэд хориг тавих гээд дэлхийг хамарсан чухал шийдвэрүүд гаргах болжээ. Гаагын шүүр даварч Путин, Ньетянаху нарын төрийн тэргүүн нарт ял оноосны гор гарах нь
м 2025-01-21 202.21.117.34
Ногоон Зеля, ЕХ-ний тэнэг удирдагчид Трампыг эргэж ирсэнд их л урам муутай байна даа чааваас
Нэргүй 2025-01-21 202.126.90.164
Чи яаж мэдээв,,,,
Нэргүй 2025-01-21 122.201.23.83
Оросууд Украйны талыг амлах байх гээл горьдоод байгаа.
Нэргүй 2025-01-21 202.126.90.4
Мөн горьдвоо,,,,,савсага трамп, бөгспутины аманд нь салаавч шаагаад анусаар нь гартал чихнэдээ,,,,
Нэргүй 2025-01-21 172.58.166.21
Америкаар дүүрэн харласан байж байгаад Америк иргэдтэй сууж Америк иргэншил авсан монгол хүүхнүүд их. харласан байж байж байгаад гэрлэдэг явдлыг Трамп цэгцэлнэ.
Нэргүй 2025-01-21 202.55.191.194
хөөрхий хүүхнүүдээ буруутгаад явахав дээ, эрчүүд нь улсаа олигтойхон аваад явчихаж чадахгүй гөлөг царайлахаар хүүхнүүд нь ямар дагаад дампууралтай нь биш
оноч 2025-01-21 66.181.191.165
Хаха…ер нь бол үнэн. Эрчүүдийн асуудал шүү.
Зочин 2025-01-21 202.9.41.45
Монгол хүүхнүүд гадаад руу явахыг бүрэн хориглох шаардлагатай бна. Хөдөө хүүхнүүд их ховордож авгай олдохгүй эрчүүд сүйрч бна.
Нэргүй 2025-01-21 66.181.191.64
Богдоор богтлуулж байсан шигээ төрөөр дарангуйлуулж байж авгай авахгүй бол өөрөө дангаа раа оролдоод барахаа байжээ !