УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, эдийн засагч Н.Энхбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Өнгөрсөн 2024 оны эдийн засгийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Өмнөх жилүүдтэй харьцуулахад өнгөрсөн онд эдийн засгийн болоод гадаад орчны нөхцөл байдал харьцангуй тааламжтай байлаа. Монгол Улсын хувьд 2017 он эдийн засгийн хямарлын дараах нэлээд амаргүй жил байсан. Тухайн жилд Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Тухайн хөтөлбөрийн үр дүнд 2018 онд Монгол Улсын эдийн засаг тогтворжиж, төлбөрийн тэнцэл эерэг гарсан. Тухайн үеэс хэрэгжүүлж эхэлсэн бодлогын үр дүнд өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал эерэг үзүүлэлттэй байна. Дунд нь Covid-19 цар тахлаас улбаалаад 1-2 жил гадаад худалдаанд тодорхой хэмжээний хүндэрлүүд үүссэн. Түүнээс хойш буюу 2021 оноос өнөөдрийг хүртэл дөрвөн жилийн хугацаанд эдийн засгийн үзүүлэлт эерэг гарч байна. Энэ нь Монгол Улсын экспортын өсөлттэй шууд холбоотой. Монгол Улсын экспортын 94 хувийг уул уурхайн бараа бүтээгдэхүүн эзэлж байна. Ялангуяа сүүлийн хоёр жил нүүрс болон бусад түүхий эдийн экспорт эрчимтэй өсч байна. Угтаа жилд 37-38 сая тонн нүүрс экспортлодог байсан бол өнөөдөр 83 сая гаруй тонн нүүрс экспортолж хоёр дахин өссөн үзүүлэлттэй байна.
Экспортын хувь хэмжээ хурдтай өсч байгаа нь сайн боловч, болгоомжлууштай тал нь өссөн экспортын гол үзүүлэлт ганцхан нүүрсний экспортоос хамаарч байгаа учраас цаашид эрсдэл үүсэх магадлал өндөр. Хоёрдугаарт, цаашид 820 сая тонн нүүрс тогтвортой экспортод гаргаж чадах эсэх нь эргэлзээтэй.
БНХАУ-ын нүүрсний хэрэглээ, ногоон эрчим хүчний шилжилтээс шууд хамаарна. Өнгөрсөн гурван жилийн хувьд Монгол Улсын хувьд хамгийн тааламжтай эдийн засгийн нөхцөл байдалтай он жилүүд байлаа. Тухайлбал, 20 их наяд хүрэхгүй төсвийн зарцуулалтаас 30 гаруй их наяд төгрөгийн төсвийн зарцуулалт болж өссөн байна. Хэрэв төсвөө оновчтой зарцуулж чадсан бол энэхүү 30 хувийн өсөлтөөр төсвийн зарлага дээр тулгамдаж байсан асуудлуудаа бүрэн шийдвэрлэчих боломж байсан. Гэтэл өнөөдөр эргээд харахад төсвийн зарлага дээр дарамт болдог асуудлууддаа хүссэн хувь хэмжээгээрээ бууруулж чадаагүй л байна. Эрүүл мэнд, боловсролын байгууллагуудын хүртээмжээс авахуулаад агаарын бохирдол, түгжрэл гэх мэт асуудлууд шийдлээ хүлээсэн хэвээр байна. Үүнээс дүгнэхэд мөнгө байвал асуудлуудаа шийдвэрлэчих мэт андуурч болохгүй юм гэдэг том сургамж авч болохоор байна. Мөнгө нь байсан ч аль ч салбарт зөв шийдэл хэрэгтэй. Тулгамдсан асуудлуудаа цогцоор нь шийдэх арга замаа цогцоор нь шийдэж чадахгүй байгаа нь тодорхой харагдаж байна.
-Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн өсөлтөө түлхүү юунд зарцуулсан дүр зураг харагдаж байна?
-Өнгөрсөн гурван жилийн үзүүлэлтээс харахад төсвийн орлогын өсөлтийг дагуулаад төрийн албыг нүсэр болгосон. Тухайлбал, 2020 онд төрийн албан хаагчдын тоо 180 мянга орчим байсан. Гэтэл өнөөдөр 247-248 мянган төрийн албан хаагчтай болсон байна. Үүнээс харахад төсөв тэлэхийн хэрээр төрийн албаны орон тоог нэмсэн байна. Гэтэл өнөөдөр эргээд бүтээмжийн асуудал хөндөгдөж байна. Эргээд харахад өнгөрсөн дөрвөн жил бүтээмжийнхээ эсрэг зүйл хийсэн байна. Орон тоог нэмээд, төсвийн зарцуулалтаа тэлээд ч гарсан үр дүн нь төрийн бүтээмж буурсан байна. Тиймээс цаашид төсвөөр аливаа асуудлуудаа шийдэхдээ аль болох цөөн орон тоо, зөв технологиор өндөр бүтээмжийг үйлдвэрлэх ёстой.
Ийм зорилт, шаардлага тавихгүй болохоор мөнгө, орон тоогоо нэмэх замаар асуудлыг шийдэх гэж оролдсон байна. Ийм бодлоо хэрэгжүүлсээр хувийн хэвшил ажиллах хүчний хомсдолд орсон байна.
Цаашид түүхий эдийн үнийн хэлбэлзэл, урд хөршийн эрэлтээс хамаараад нүүрсний борлуулалтын хувь хэмжээ, орлого буурвал энэ их нүсэр зардлын хувь хэмжээг төсөв дээрээ авч явахад улам л хэцүү болно. Угтаа 33 их наяд хүрсэн төсвийн зарлага, 250 мянгад хүрсэн төрийн албан хаагчын цалин, 50 мянган хүний тэтгэвэр тэтгэмж, 1.2 сая гаруй хүүхдэд сар бүр олгох 100 мянган төгрөг зэргийг төсөв дээрээ суулгаж авч явах нь асар хүнд ачаа.
-Сүүлийн дөрвөн жил эдийн засаг эерэг үзүүлэлттэй байсан гэдэг нь макро түвшиндээ харагдаж бана. Тэгвэл эдийн засгийн цөм рүү нь ороод харвал уул уурхайн хамаарлын 94 хувийг бууруулах, эдийн засгаа төрөлжүүлэх чиглэлд ямар нэгэн ахиц гарсан уу?
-Алсын хараа 2050-даа эдийн засгаа төрөлжүүлэх зорилт тавьсан. Гэтэл уг зорилт одоогийн нөхцөл байдалд хангагдахад илүү түвэгтэй. Ойрын жилүүдэд хэрэгжих боломжгүй. Учир нь олон улсын байгууллагуудаас гаргасан судалгаагаар Монгол Улс аж үйлдвэрээ хөгжүүлэх суурь нөхцөлөө бүрэн хангаж чадаагүй гэдгийг тодотгож байна. Тэр дундаа тээвэр ложистикийн хөгжил хол орхигдсон байна гэдгийг анхааруулсаар байна. Үүнээс үүдээд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид арай гэж үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ зах зээлдээ хүргэж чадахгүй байна.
Сүүлийн үед эрчимтэй хөндөгдсөн Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээс үр дүн гаргаж чадахгүй байгаа бэрхшээлийн нэг нь энэ шалтгаан шүү дээ. Тээврийн зардлын өртөг маш өндөр. Ийм үед эдийн засгаа солонгоруулах, аж үйлдвэрээ төрөлжүүлнэ гэж ярих боломжгүй.
Тийм учраас хамгийн түрүүнд шийдэх ёстой асуудал бол эцсийн буюу боловсруулах үйлдвэр барих тухай асуудал биш. Харин суурь асуудал буюу эрчим хүч, авто зам, төмөр замын хүртээмжийн асуудал юм. Харамсалтай нь, уг эрэмбэ дараагаа ойлгохгүй байгаа учраас Засгийн газраас 14 мега төсөл хэрэгжүүлэхээр зарлалаа. Сонсоход бол сайхан. Гэхдээ боловсруулах үйлдвэрүүдээс бүтээгдэхүүн гарахад дахиад л тээвэр ложистикийн асуудал дагуулна. Газрын тос боловсруулах үйлдвэр яаж ийж байгаад ашиглалтад орлоо гэхэд түүнийг тээвэрлэх дэд бүтэц нь байгаа эсэх нь маш том асуудал.
-Газрын тосоо дотооддоо үйлдвэрлэх зорилт тавиад найман жил болж байна. Харамсалтай нь, одоогийн байдлаар үйлдвэрлэлийн өртөг өсч, хугацаа хойшилсоор байна. Энэтхэгийн Засгийн газраас нэмж 460 гаруй сая ам.доллар зээлэх тухай асуудал ойрын хугацаанд шийдэгдэх нь. Энэ төслөөс эдийн засгийн үр өгөөжийг монголчууд хүртэж чадах уу?
-Монгол Улс газрын тосоо дотооддоо үйлдвэрлэдэг болох асуудал чухал. Яагаад гэхээр Монгол Улс нийт газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээнийхээ 95-96 хувийг импортоор авч байна. Тэр дундаа ганцхан ОХУ-аас. Тийм учраас эрэлт, нийлүүлэлтийн сүлжээ тасалдах тохиолдол гардаг. Ялангуяа 8,9 дүгээр саруудад хомсдол үүсэх тохиолдол хэдэнтээ гарч байсан. Учир нь ганцхан улс тэр дундаа ганц үйлдвэрээс хэрэгцээний хувьд хараат учраас тухайн үйлдвэр урсгал засварт орох үеэр нийлүүлэлтийн доголдол үүсдэг. Өөр эх үүсвэрээс буюу түр хугацаанд БНХАУ-аас авахаар хувь хэмжээний хувьд багаддаг, үнийн хувьд өндөр байдаг. Энэ мэт асуудлаас үүдэн газрын тос боловсруулах үйлдвэр барих асуудлыг сүүлийн 20-30 жил ярьсан асуудал дээрээ 2017 онд шийдвэр гаргаж хэрэгцээгээ дотоодоосоо хангах зорилт тавин ажилласан. Импортын хараат байдлаасаа гарах шийдвэр гаргасан нь зөв.
Гагцхүү тус үйлдвэрийн эдийн засгийн тооцоолол нь буруу боловсруулагдсан гэдгийг анхнаас нь хэлж байсан. Одоо дахин зээлийн хэлэлцээрт орох асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж байна. Танилцуулга дээрээс харахад 2017 онд танилцуулж байсан төслийн танилцуулга долоон жилийн дараа хэвээр байна.
Гэтэл УИХ дээр өгч байгаа тайлбараас харахад анхны ТЭЗҮ-ээс өртөг нь өссөн учраас мөнгө нь хүрэхгүй байгаа гэж тайлбарлаж байна. Тэгвэл ТЭЗҮ-ийн өөрчлөлтийг дагаад танилцуулга нь ч өөрчлөгдөх ёстой. Авсан зээлийн хувь хэмжээг харахад өмнө нь 1 тэрбум, өнөөдөр 700 сая ам доллар зээлэх тухай ярьж байна. Өнөөдөр авах зээлээ таван жилийн дараагаас төлж эхэлнэ. Энэ хугацаанд хөнгөлөгдөөд 2030 оноос үндсэн зээлээ төлж эхэлнэ. Үндсэндээ 2030 оноос жил бүр 120 орчим сая ам.долларыг үндсэн зээл болон хүүгийн төлбөрт төлөхөөр байна. Тиймээс уг үйлдвэр ашиглалтад ороод зээлд төлөх 120 сая ам.доллароо төлөөд үйлдвэрийн өртөгөө алдагдалд орохгүйгээр ашигтай ажиллуулах үүрэг хүлээж байна. Гэтэл танилцуулгаас нь харвал газрын тосны нийлүүлэлт хангалтгүй дутагдалтай учраас ОХУ-аас тодорхой хэмжээний түүхий эд нийлүүлэх тухай ч ярьж байна.
Үйлдвэр бүрэн ашиглалтад ороод эхний жилүүдэд 50-60 хувийн хүчин чадлаар ажиллана. Тиймээс тус үйлдвэрийн үр ашиг эдийн засгийн хувьд эерэг гарах боломжгүй. Энэ алдаагаа засахгүй бол болохгүй. Эдийн засгийн тооцоолол дээрээ удаа дараа алдаа гаргаж байна. Уг үйлдвэр бусад үйлдвэрээс ялгаатай нь зогсож болдоггүй. Үйл ажиллагаагаа эхлүүлсэн бол дараагийн их засвар, урсгал засвар орох хүртэл тасралтгүй үйл ажиллагаа нь үргэлжилж байх ёстой. Архи нэрэхтэй ижил нэг талаас нь түүхий эд нь ороод нөгөө талд эцсийн бүтээгдэхүүн гарч л байх ёстой. Үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн нь тэр хэмжээгээрээ борлуулагдаж, тээвэрлэгдэж байх ёстой. Бодит байдал дээр үүн дээр анхаарч байгаа хэн ч алга.
Алтанширээтээс цаашаа нефтийн хэрэглээ өндөртэй Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Даланзадгад, Тавантолгой руу яаж нийлүүлэх нь тодорхой бус. Сайншандаас-Улаанбаатар хүртэлх тээвэр маш их ачаалалтай. Тэр дундаа нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэх боломж асар бага байна.
Тээвэрлэх вагон ч байхгүй. Бүр байг гэхэд Өмнөговь руу уул уурхайн компаниудад түүхий эдээ борлуулах шийдэл гаргалаа гэхэд төмөр замаар тээвэрлэхээс гадна, ойролцоо байгаа Сүхбаатар, Дорноговь аймаг руу авто замаар тээвэрлэх оролдлого хийе гэхэд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар нефтийн бүтээгдэхүүнийг авто замаар тээвэрлэхийг хориглосон. Энэ мэтчилэн хаанаас хаа хүртэл юугаар тээвэрлэх тээвэр ложистикийн асуудлаа одооноос шийдэхгүй бол газрын тосны үйлдвэр хугацаандаа ашиглалтад орсон ч жигд үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрнэ. Эцэст нь одоо авсан зээлийн ашиглалт нь 10-20 хувийн зарцуулалттай байна. Тиймээс ашиглаагүй зээлдээ хүү төлөхөөс гадна үйлдвэр ашиглалтад ороогүй байхад үндсэн зээлээ төлөх хугацаатай нүүр тулах эрсдэлтэй. Газрын тос боловсруулах үйлдвэр 2028 онд багтаж ашиглалтад орсон ч хоёр жилийн дараагаас жил бүр үндсэн зээлийн төлөлтөд 120 сая ам.долларын зээл төлж эхэлнэ. Үйлдвэр ашиглалтад ормогцоо үйл ажиллагаа нь жигдрэнэ гэдэг эргэлзээтэй.
Нэргүй 2025-01-21 202.9.40.138
Юм хийж үзээгүй хүмүүс ингээл шалтаг хайгаад байдаг юм даа. Яагаад ийм юмнуудыг эдийн засагч гэж нэрлээд чухал албан тушаалууд дээр байлгаад байдаг юм бол доо.
Нэргүй 2025-01-21 103.212.116.142
зогсоох л арга хайж байна уу оросын гар хөл
Оноч 2025-01-21 66.181.161.236
ер нь бол зогсохоос оо өнгөрсөн. та нар зогсоох сэдлээр бол амжихгүй. харин идэж уусан асуудал бна уу гэдгээр бол тусдаа
Нэргүй 2025-01-21 172.56.17.2
tembuutei tolgoi shathuuntai bolbol gadnii hamaaralgui gej yaj soliordog ba china India Japan 3bugd gadnaas abdag ted bolood baihad orosiin hii shathuunaa hyamd abaad bo terbumaar terbumaar hiilgeed ur tuluud
Нэргүй 2025-01-21 139.5.219.214
Хийсэн ажлуудыг очоод хар, тэр Поп гамшиг ганбаагийн хамт…
Багш 2025-01-21 66.181.180.211
Үнэхээр хариуцлагүгүй шийдэл, дусал ч шатахуун гаргаагүй байж, бөөн өр зээл. технологи-менёжмёнт нь маш буруу, үүнийг салбарын яам, мэргэжлийн агентлаг, үйлдвэрийн төсөлд ажиллаж байгаа "мэргэжлийн" хэмээх юу ч мэдэхгүйгнэс гадна төр түмэндээ сэтгэлгүй, үнэнийг хэлэхээс айдаг, өнөө хэдэн төгрөгний цалингийн төлөө, аа бас нээрээ газрын тос бодовсруулах үйлдвэрийнхэн гэдэг магтаалаар "гангардаг" нөхдүүдээс болж байгаа бөгөөд тэдэнд хариуцлага хүлээлгэх хэрэгтэй…
Рх 2025-01-21 66.181.180.132
зах зээлийн үнэнээс үнэтэй бензин үйлдвэрлэхийн орон гаднаас авсан нь дээр юм бишүүү
zochin 2025-01-21 76.130.42.82
Barij bosgonoo,bosgoh ch bolno.Duugai l suuj bai ene humuus.
Gg 2025-01-21 66.181.180.132
Энэ маягаар пиздаануу идэж уусаар байтал наад үйлдвэрээй гарах бензин тос чинь одоо байгаа орсоос оруулж ирж бг үнэнээс үнэтэй боллоо
Оноч 2025-01-21 66.181.161.236
зогсоож болохгүй
Нэргүй 2025-01-21 66.181.187.145
лалрын хүрэлсүх оюунэрдэнэ 2 энэ хүний яриаг сонсдог болов уу
зочин 2025-01-21 59.153.84.250
Энэ Хүрэлсүхийн хүн гэх Алтанцэцэг гэх дампуу юу ч мэдэхгүй, худал ярьдаг, аманцар хөгшин авгайг хурдан зайлуулахгүй байгаагаас энэ бүх ажи бүтэхгүй сайжрахгүй, улам л уруудсаар байх болно
Нэргүй 2025-01-21 202.126.89.193
Хүүк маань гэр бүлийн найз гэх Алтанцэцгээ ГТ-ны үйлдвэрийн Захирлаар томилоод үйлдвэрээ босгоогүй байхад нь Гавьяат болгож билээ. Монгол гэж нэг иймэрхүү. Одоо бид мөнгө ч үгүй, үйлдвэр ч үгүй, үйлдвэр нь бослоо гэхэд түүхий эдгүй, бас тээвэрлэх дэд бүтэцгүй. Манай төр гэж нэг иймэрхүү
Зочин 2025-01-21 59.153.84.250
Энэ үйлдвэр 2030 онд ашиглалтанд орлоо ч Энэтхэгээс авсан 1,7 тэрбум доллар, түүхий тос дамжуулах хоолойд Норинкогоос авсан 380 сая доллар,дотоодоос ХБ зээл 300 тэрбум төгрөг нийт 2 тэрбум гаруй доллараар баригдаад өртөгөө ч нөхөж чадахгүй алдагдалтай ажиллана, гаргах бүтээгдэхүүн нь Орос Хятадаас авсан шатахуунаас үнэтэй гарна Үүнийг Хүрэлсүх, Оюунэрдэнэ, ЭЗХЯ, Сангийн яам,энэ Энхбаяр нар үнэн бодитой тайлбарлаж өгөө ч
Оноч 2025-01-21 66.181.161.236
зогсоомоор бгаамуу?
Нэргүй 2025-01-21 66.181.161.133
vildwer barsanch nept bhgui geed bsan ter tamsagiin neptiigchin hytaduud olon jil zuuj bnda udurt 15gesen bhaa tsescheer chirgvvltei mashinaar gardag gesen odoo barag duuschih bhdaa manai vildwer barigdaltal tegeed nechgvi shal demii mungu zarj bvteen baiguulalt hiisnii vr dvngvi boloh bhdaa
ИРГЭН 2025-01-21 66.181.188.194
МАН-АН-Н мафиуудын ээлжит луйвар хулгай өөр ч биш!!!
мэдэхийг хүсэгч 2025-01-21 59.153.84.250
Энэ үйлдвэр ашиглалтанд 2030 он гэхэд ашиглэлтанд орлоо ч Энэтхэгээс авах 1,7 тэрбум доллар, түүхий тосны дамжуулах хоолой барихад норикод төлөх 380 сая доллор, дотоодын ХБ-ны зээл 300 тэрбум төгрөг гээд 2 тэрбум гаруй доллараар баригдаад өртөгөө ч төлж дийлэхгүй алдагдаптай ажиллах үйлдвэр. Гаргах бүтээгдэхүүн нь орос, хятадаас авах шатахуунаас үнэтэй байна гэж байгаа. Үнэн эсэхийг ард түмэнд эртхэн хэлж өгөөч Хүрэлсзх, Оюунэрдэнэ, ЭЗХЯ, Сангийн яам, энэ яриад байгаа Энхбаяр нараа
зочин 2025-01-21 192.82.65.103
Мөн 60 аад онд Монгол улс нефтийн үйлдвэртэй байсан хэн 1 гадаадын гар хөл тэр үйлвэрийг дэлбэлсэн дээ. Тэр үйлдвэрийг 2 жилийн дотор үйлдвэртэй нь хот сууринтай нь босгосон түүхтэй. Энэ МАНгарууд ажил эхлүүлээд дор хаяж 8-12 жил болох юм. Эдгээр ажлыг сонгуулийн мөнгө угаах хэрэгсэл болгож байна гэж харьж байна.
Нэргүй 2025-01-21 103.212.162.97
14 МЕГА төсөл сонгуулийн өмнө жаахан . урагшилдаг PR биш бгаасай. Үнэтэй бна уу, юутай ч бензин солярк гэгчийг Монголчууд өөрсдөө гаргаж машиндаа хийж үзэх юмсан даа.
Нэргүй 2025-01-21 64.119.29.63
ТЭЭВЭРЛЭХ ТҮГЭЭХ ТАЛ ДЭЭР АЛЬ ЭРТ АСУУДЛЫГ НЬ ШИЙДВЭРЛЭСЭН БАЙХ АА? ХАРИН НЕФТЬ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ АВТО ЗАМААР ТЭЭВЭРЛЭХГҮЙ ГЭЖ ЮУ ЯРИАД БАЙНА ДАА? МОНГОЛД ӨӨР ЮУГААРАА ЗӨӨВӨРЛӨХ ГЭЭВ? МОРЬ, ТЭМЭЭГЭЭР Л ЗӨӨВӨРЛӨМӨӨРГҮЙ ЮМ ДАА. БИД ӨНӨӨДӨР АЙМАГ СУМ БАГТ ЯАЖ ТҮГЭЭЖ БАЙНА ЭНЭ СҮЛЖЭЭГЭЭРЭЭ Л ТҮГЭЭНЭ ШҮҮ ДЭЭ. ЮУН ДЭД БҮТЭЦ АЛГА Ч ГЭХ ШИГ…ХӨРСӨН ДЭЭРЭЭ БУУГААРАЙ ДАА…
И 2025-01-21 103.168.34.190
УИХ чиний зөвөлгөөг түй ч авахгүй бна. Чиний болон танай зөвлөл огцорвол яасан юм ? Өөр бусдад хэрэгтэй ажил хий.
Нэргүй 2025-01-21 66.181.161.109
Тэрний оронд засгийн газрыг огцруулах нь Монгол улсад өгөөжтэй. Энэ хүн ажлаа хийж байг. Ер нь та нар муусайн, мунхагууд, юу ч мэдэхгүй байж яахаараа ингэж ажлаа хариуцлагатай хийж буй хүн рүү дайрцгаадаг юм бэ? Тролууд байхаас хаашаа зайлахав, та нар.
Нэргүй 2025-01-21 202.9.40.121
Энэ сахүүч хуульч гэсэн поп их мэдэгч нам дагасан өлөн хулгаач авилгачид анхнаас нь наад зүйлсэээ шаардахгүй яасан юм хэнч өнгөрсөн хойн нь хуцаж чаднашдэээ энэ нэг тураал
Нэргүй 2025-01-21 66.181.161.109
Хуцаж байхаар ийм мэргэжлийн хүний үгийг авалгүй өчнөөн алдагдалтай, цавчаатай төсөв боловсруулдаг засгийн газраа эхлээд огцруулчих!
Оноч 2025-01-21 66.181.191.165
Энэ гэж салхины аясаар хамхуул шиг хэвлэлээр чалчигч бна. Цагтаа ОТ-ыг чухам сайхан боллоо. ОРК мояа нар ойлгохгүй эдийн засагч би л ойлгож байна гээд солиороод байдаг байсан. Одоо зүгээр л дуугай. ОТ гэхээр дуу нь гардаггүй. Маш олон юман дээр нээг их либераль хүн дуугарна. Ердөө ч бодитой бодлого байхгүй, гуйвж дайвсан, өөрийн бодолгүй л этгээд.
Нэргүй 2025-01-21 66.181.161.109
Ажлаа хийж байна наад хүн чинь. Чам шиг унгас алдаагүй.
Нэргүй 2025-01-21 66.181.187.106
Хүрэлсүх Жонхуу хоёр Хятадын том компани түлхүүр гардуулах нөхцлөөр гүйцэтгээд өгье гэхэд салаавч өгсөн. Наад ГТБҮ чинь ашиглалтанд орохгүй ээ. Хүрэлсүх гарч ирээд энэ улсыг уруудан доройтууллаа…хийсэн эхлүүлсэн ажил болгон нь маш их зардал төсөв өсгөсөн хярамцагнууд болж хувирсан
Нэргүй 2025-01-21 202.126.90.203
ded butets geheesee iluu, bolovsruulah gazriin tos n haana bgaa yum be???
zochin 2025-01-21 59.153.113.138
Шатахуунаа үйлдвэрчихвэл зөөх дэд бүтэц яамай байна аа, одоо дахиад 3-4 жилд төмөр замаа өргөтгөх, автозамаа хоёр урсгалтай болох хангалттай хугацаа байна, шатахуун ховордвол өөрсдөө ч очоод авна шүүдээ, гол нь түүхий эдээ бэлдэж , татаж авах, эхний бүтээгдэхүүнээ гаргаж авах л чухал бна. хэт номчирхох мэдэмхийрэх улс төржих, төслөөс мөнгө саах 2 аюул л илүү хортой шүү
Зочин 2025-01-21 66.181.161.109
Ийм харанхуй байж болохгүй шүү дээ.
зочин-д 2025-01-21 202.21.115.165
одоо ч автозамаар л бензин шатахуунаа түгээж байна шүү дээ , тэр манайд ямар ч ашиггүй петро чайна дайчин тамсагийн гэрээг болиулах хэрэгтэй байгаа юм . Мөн эхний бүтээгдэхүүн нэрээд гаргана гэдэг том ахиц шүү . Хий хоосон ярих биш бүтээгдэхүүн гаргана гэдэг үйлдвэрлэлд өөр байдаг шүү
Нэргүй 2025-01-21 66.181.183.179
heden jiliin umnu chuam super duper tusul uildwer geel TV nudeer Huukin surtal uhuulgaar PR hiij baisan hun biz de ene ch odo .
Нэргүй 2025-01-21 202.9.46.239
Тэр болтол зам тавьчих байлгүй дээ.
Нэргүй 2025-01-21 202.70.43.34
Аймгууд, Нийслэл Хооронд Хурдны зам, Төмөр аль аль нь хэрэгтэй бнадаа.
Нэргүй 2025-01-21 202.9.40.227
Бүх зүйлсийг өөрөө хийдэг үе өнгөрсөн шүү дээ. ОХУ-гаас Европ хүртэл хямд газрын тос аваад, үйлдвэрлэлүүдээ ашигтай явуулж байсан үе бий. Дайн удахгүй дуусна, Европ дахиад л ОХУ-гаас газрын тос, байгалийн хий авч эхэлнэ. Угаас Европт өөр сонголт байхгүй, Германы улс төрчид, намууд ч дуугараад эхэлсэн -Оросоос хямд газрын тос авахгүй бол манай үйлдвэрүүд дампуурч дууслаа гээд… Эх орны үйлдвэрээс яг хэдэн төгрөгөөр зарагдах юм? 5,000 төгрөгөөр зах зээл дээр шатахуун гаргавал хэн ч авч дийлэхгүй.
Нэргүй 2025-01-21 202.126.89.73
Газрын тосны чавганц чадахгүйд хүрсэн одоо болтол цаг алдалгүй солих
Нэргүй 2025-01-21 66.181.187.145
чавганцын алын сэт өшиглмөөр
Нэргүй 2025-01-21 103.212.117.134
Монголын жирийн ард түмэнд хэрэгтэй төсөл болохоор л явахгүй 10 жил, 20жил, 30 жил болж байгаа. Хулгайчуудад хэрэгтэй төслүүд яаж дууны хурдаар урагшлаж байна?
мэргэжлийн зөвлөмж 2025-01-21 203.91.116.130
Намбарван дээр үед булангийн онуудаас 1 сая тн түүхий газрын тос авна гэж хэлцэл хийгээд явж байсан түүхтэй шүү дээ. түүнийг сэргээж болно ш дээ. Харин ч тунгалаг бүтээгдээхүүний гарц өндөртэй, хүхрийн агууламж багатай хөнгөн газрын тос ирнэ.
мэргэжлийн зөвлөмж 2025-01-21 203.91.116.130
МГТБҮ баригдлаа гэхэд түүхий эд, газрын тосны хомсдол үүсэхээр байна гэж Энэ Алтанцэцэг гэдэг эргүү авгайд мөн ч олон хэлсэн дээ. Мэргэжлийн хүний зөвлөмжийг тоож сонсдогггүй, би чадна гэж биеэ тоосон авгай, сүүлдээ үзэл санаа таарахгүй үйлдвэрийн төслөөс гарсан. Үйлдвэрээ барих гэж ухнадсаар байтал Тамсагийн олборлолт жил бүр буурч байгаа, импортын газрын тосны хангамжийн эх үүсвэр хэрэгтэй болсон. заавал орос биш алс дорнод, булангийн орнуудаас авч болно ш дээ.
Нэргүй 2025-01-21 66.181.187.145
тэр авгайг буудаж алахимсан
зочин 2025-01-21 59.153.113.106
…. энэ ер нь их хөгийн залуу.юм аа өнөөдөрийг хүртэл улс орон түмэндээ хийсэн бүтээл нь байна уу?? ингэж сэтгэл зовинож байсан бол хамтараад, тулсаад бүтээгээд явахгүй юунд б**с үнэртээд явдаг байнаа…байхгүйг мэдэж байгаа харин байлгахаар хичээж байгааг ард түмэн мэдэж байгаа…..
Зочин 2025-01-21 66.181.161.109
Гүйэ, энэ хүн ажлаа хийж байна. Энэ яриад байгаа нь ажил үүрэг нь байхгүй юу. ккк. Мэргэжилдээ шалгарсан хүн. Даан ч түүний зөвлөгөөг сангийн яам, эдийн засаг, төсвийн байнгын хороод үл хайхардаг нь хармсалтай.