Нийгмийн даатгалын сангаас өнөөдрийн байдлаар 506 мянга орчим иргэн тэтгэвэр авч байна. 2024 онд Нийгмийн даатгалын ерөнхий газар 6.8 их наяд төгрөгийг тэтгэврийн сангийн санхүүжилтэд олгосон. Энэ нь улсын нийт төсвийн 20 орчим хувьтай тэнцэж буй. Монголчуудын уламжлалт цагаан сарын баяр дөхч, үүнээс шалтгаалж банкнаас тэтгэврийн зээл авах иргэдийн тоо нэмэгддэг. 2025 оны байдлаар ахмадуудын 60 гаруй хувь нь тэтгэврийн зээлтэй гэсэн судалгаа гарчээ. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ахмад настанд олгох тэтгэврийн зээлийн хугацааг 12 хүртэлх сар болгон бууруулах саналыг Монголбанкинд хүргүүлсэн.
Монголбанкны ерөнхийлөгчийн 2021 оны тушаалаар батлагдсан “Өр, орлогын харьцааг тогтоох аргачлал”-д өөрчлөлт оруулснаар дээрх асуудлыг шийдвэрлэх боломжтой болно гэж үзжээ. Харин ахмадуудын хувьд “Сарын 500 мянгаас 600 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг өндөр настнуудын хувьд жилээр тэтгэврийн зээл авах нь учир дутагдалтай гэх байр суурийг илэрхийлсэн юм.
БАНКУУД ТЭТГЭВЭР БАРЬЦААЛСАН ЗЭЭЛИЙГ ДЭЭД ТАЛ НЬ 24 ХҮРТЭЛ САРААР ОЛГОЖ БАЙНА
Банкны зээлийн эдийн засагчдын хэлж байгаагаар, сар бүхний эхний долоо хоногт тэтгэврийн зээл авах хүний тоо өсдөг аж. Зарим ахмад настан баяраа тэмдэглэн өнгөрүүлэх үүднээс тэтгэврийн зээл их хэмжээний дүнгээр авах хүсэлтэй. Гэвч тэтгэвэр авагч бүрд зээл авах дүнгийн боломжит хугацаа харилцан адилгүй байдаг байна. Тодруулбал, тухайн банкины дансаар тэтгэврээ авдаг байх, өөрийн биеэр ирэх боломжтой байх, тэтгэврийн зээл болон чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх гэх мэт зүйлсийг харгалзаж дээд тал нь банкууд 6-24 сараар тэтгэврийн зээл олгож байгаа юм. Тухайлбал, Хаан банк 12 сар, Төрийн банк 24 сар, Голомт банк 18 сар, Худалдаа хөгжлийн банк 24 хүртэлх сараар тэтгэврийн зээл олгож байна.
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ЖИЛИЙН ХҮҮ 15.6-18 ХУВЬ БАЙНА
Банк бүрийн тэтгэврийн зээлийн нөхцөл харилцан адилгүй ч хүүний хувьд жилийн 15.6-18 хувь байна. Худалдаа хөгжлийн банкны сарын хүү 1,40 буюу жилийн 16,8 хувь, Голомт банк 6 хүртэлх сараар зээл авбал 15,6 хувь, 7-18 хүртэлх сараар тэтгэврийн зээл авахад 18 хувийн хүүтэй байна. Төрийн Банкнаас тэтгэвэр авдаг иргэн ирээдүйн тэтгэвэр, тэтгэмжээс эргэн төлөгдөх боломжтой богино хугацааны хэрэглээний зээлийг 12 хүртэлх сарын хугацаатай 16.8 хувийн хүүтэй цахимаар авч болно. Харин тэтгэвэр авагч тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй байхдаа нэмж зээл авах бол салбар нэгжид хандах аж. Ингэхдээ 6 сар хүртэлх зээлийн 16.8 хувийн хүүтэй, 7 сар болон түүнээс дээш хугацаагаар авах бол 18 хувийн хүүтэй байх юм.
Иргэд зээлийн үлдэгдэлтэй ч нэмж зээл олгохгүй байгаад төдийгүй хугацаа бага, хүү өндөр байгааг шүүмжилж буй.
УИХ-аас Нийгмийн даатгалын тухай хуулийг шинэчлэн баталснаар тэтгэвэр тогтоолгох нас болон НДШ төлөх хугацааг жил бүр гурван сараар нэмэгдүүлэх зохицуулалт 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжээд явж буй. Иймээс энэ онд тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн эрэгтэй /60 нас/ эмэгтэй /55 нас/ хамгийн багадаа 22 жил НДШ төлсөн байх шаардлага тавигдаж буй юм.
Даш 2025-01-21 66.181.191.228
төрийн банкнаас 24 н сарын зээл авлаа гэтэл хүү урьдчилж аваад жилийн 18 % хувиар тооцож за энэ ч яахав авах ёстой болоод авсан байх гэтэл даатгалын компани даатгана гэнэ миний зээлийг үү гэсэн үгүй өөрт таньд олгосон мөнгийг даатгана гээд нөгөө л авсан хэдээс маань суутгаад авдаг юм байна даатгал зээл авагчийн талд ямарч хамаагүй банканд хамааралтай гэрээ болон даатгал бүгд л банкны ашигтай талд энийг яг юү гэж ойлгомоор юм бэ ?
зочин 2025-01-21 66.181.180.48
ахмадуудын зээлийн хүүг бууруулж өгвөл их дэм болно доо
Эрдэнэ 2025-01-21 66.181.191.162
тэтгэврийн зээлийн хүү хамгийн өндөр хүү!!!!!!!!
зочин 2025-01-21 66.181.180.48
бага тэтгэвэртэй ахмадууд зээлийн хугацаа бага болохоор хүссэн хэрэгцээтэй зээлээ авч чаддаггүй зээлийн хугацааг сунгах хэрэгтэй шдээ
Нэргүй 2025-01-21 103.57.94.146
төрийн банк 12 сараар өгч бна хүү өндөр арай дэндүүмаа
8 2025-01-21 202.126.91.155
хамтран зээлдэгч шаарддаг билүү
Зочин 2025-01-21 66.181.178.186
худлаа мэдээлэл бна.донгож сая торийн банк орлоо.тэт.зээл асуусан.оороо авбал 6сараар,батлан даагчтай 12сараар зээл огно гэсэн.банкны удирдлага сэтгуулчдэд худлаа мэдээлэл огдог юм уу эсвэл сэтгуулчид санаанаасаа зохиожб бичээд ард иргэдийн сэтгэл санаагаар тоглоод бдаг юм уу.баталгаатай эх сурвалжтай мэддээлэл тугээж бмаар бна.
Нэргүй 2025-01-21 103.212.119.179
би банкнуудын тэтгэврийн зээл өгч байгаа аргачлалыг ойлгохгүй бас гомдолтой байна. би 2024 оны 5 сард . 24 сараар зээл авсан . одоо үлдэгдэл нь 9600000 байх юм хасагдаагүй л байх юм . би сар өөр 650000 төг бүрэн суутгуул саар ирсэн. яаж бодогдоод байдаг юм бэ . тайлбар өгөөч
Зочин 2025-01-21 103.57.92.14
Худал мэдээлэл түгээхээ болино уу
Нэргүй 2025-01-21 122.201.31.168
xaan banknii xuu ni xed yum boloo 1raa l medeelel alga bx shig bna xaigaad olsongui
Бат 2025-01-21 202.126.89.100
15.6
Оюунэрдэнэ 2025-01-21 45.117.35.33
өөрийнхөө мөнгийг өөрөөсөө зээлдэг гаж тогтолцоог халаач
Нэргүй 2025-01-21 59.153.114.15
Хамгийн гол нь зээлийн хүүг бууруулахад анхаараачээ. хүү нь арай л өндөр бна шүү
Нэргүй 2025-01-21 139.5.216.160
төрийн багк муу зээлийн тзүх харж бсн дээр 12 ёараар л олгож бна гсн ш дэээ хамрийн заваан банк
Төгсөө 2025-01-21 59.153.115.69
хаан банк яагаад 12сараар зээл өгдөг юм бэ бусад банк нь 18 сар 24сараар өгч байхад 24сараар өгмөөр юмдаа
зочин 2025-01-21 202.126.89.115
36 сараар авсан ч яадгийн бэ.Өөрийнхөө мөнгийг эргүүлээд л авч байна ш дээ
Нэргүй 2025-01-21 202.126.89.195
Зээлээр амьдрал дээшлэхгүй бас сайжрахгүй гэдэг нь алхам бүрт мэдрэгдээд байнадаа Хүүнд мөнгөө соруулна бас идэх талх,өмсөх хувцас амьжиргаа залгах бүхнээ алдаж байна
НэргүЙ 2025-01-21 202.55.188.107
Төрийн банк 24 сараар олгоочээ
Нэргүй 2025-01-21 103.57.95.181
24 сараар авмаар байна 3-6 6-12сар чинь бодож төлөвлөсөн зүйлд хүрэхгүй байна.
Ahmaduud 2025-01-21 202.126.91.39
haan bank ahmaduudiin zeeliig yadaj 18 saraar oilgoj ogoochee Mongolian ulamjlalt tom bayar tsagaan sar boloh geed baihad ahmaduudaa harj uzmeer bna shu de busad bankuud deed tal ni 24 sar hurtel ahmaduudiin zeeliig oilgoj bna shu de
Нэргүй 2025-01-21 66.181.179.186
Тэтгэврийн зээлийн хүү дэндүү өндөр байна шүү дээ.Хүүгээ бууруулаачээ.Eр нь хүү заавал авах ёстой юм бол ядаж жилийн 12 орчим байхад болно шүү дээ.Дэндүү шуналтай хэдэн хөгшчүүлийг мөлжиж ханахгүй юмаа
Иргэн 2025-01-21 66.181.188.194
Ер нь ахмадууд зээл авахгүй амьдралаа залгуулах ёстой байх гэхдээ үр хүүхэд тааруутай боломж болцоо аргагүй зээл авах байдалруу түлхдэг байхаа!!! Залуу насандаа хэрсүү ухаантай явсан боловсролтой, боловсролгүй хамаагүй хамгийн гол нь ухаалаг амьдарсан амьдралын ухаантнууд өтөл насандаа буянаа эдлэж амьдарч байгаа!!!
Нэргүй 2025-01-21 202.9.41.125
Хаа сайгүй үүрлсн хулгайч х***а манж хог шааруудыг үтэр түргн хүч-р гаргаач. Хулгайч хог шааруудыг мянга мянг2р яллаач.
Нэргүй 2025-01-21 45.117.35.33
Бадарч төхрыг одоохон явуулъя
Бадарч тахар 2025-01-21 103.57.95.242
Хадгаламж байхгүй гуйлгачин юинууд л зээл авдаг байх !
Нэргүй 2025-01-21 202.9.41.125
Чи муу хувхай хулгайч х***а манж адшиын гуйлагчин шдэ.
Нэргүй 2025-01-21 202.126.88.208
chi bol jombogo
Эрик 2025-01-21 202.126.90.121
нуль өртөй гуйлгачин л бгаа нэр нь хүртэл хаха
Баяраа 2025-01-21 202.126.89.11
24болгоочээ хариу
Нэргүй 2025-01-21 202.55.188.114
гуцдынбээ
иргэн 2025-01-21 66.181.177.79
чи болоод зээлгүй байж гэнэ хадгала жтай баячууд чинь харин ч тэтгэвэрын бидний аманд багтахааргүй их зээлтэй байдим биш үү