Үйлдвэр барих ТЭЗҮ-г хийж байгааг албаныхан мэдээлсэн юм. Энэ үйлдвэр нь одоо иргэдийн хэрэглэж буй сайжруулсан шахмал түлшний өртгийг 62 хувиар бууруулах гэнэ. Бүтээн байгуулалтыг 2025 оны дөрөвдүгээр улиралдаа багтаан эхлүүлж, 2027 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байгаа аж.
Шинжилгээний хариу цагаан сарын өмнө гарах бөгөөд 5000 тонн Багануурын уурхайн нүүрсийг Шинжааны үйлдвэрт бүрэн үйлдвэрлэлийн туршилт хийлгэхээр бэлтгэл ажлаа хийж байгааг мэргэжилтнүүд хэлсэн юм.
Хагас коксжсон нүүрсийг хэрэглэснээр одоогийн сайжруулсан шахмал түлштэй харьцуулахад Улаанбаатар хотын утаан дахь тоосонцорыг дөрөв дахин, хүхрийг гурав дахин, азотын давхар ислийг зургаа дахин бууруулна гэж дүгнэжээ. Энэ тооцоо судалгааг 2007 оноос хойш Монголын болон гадаадын эрдэмтэн судлаачид хийж эхэлсэн гэдгийг албаныхан хэлсэн юм.
Эдийн засгийн ач холбогдлын хувьд одоогийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн өртгийг 60 хүртэл хувиар бууруулах төсөл гэнэ.
"УЛААНБААТАРЫН УТААГ 80 ХУВИАР БУУРУУЛАХАД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛНА"
"Эрдэнэс үйлдвэр технологийн парк" компанийн гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэр "Нийт зургаан үйлдвэр технологийн парк байгуулахаар дунд хугацааны төлөвлөгөөгөө гаргасан. Тэр дунд Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг болох Багануурын үйлдвэрлэл технологийн паркийг түшиглэж, Нүүрс химийн цогцолбор байгуулна. Хөх нүүрс буюу жигнэсэн нүүрс гэж нэрлэдэг. Хүрэн нүүрсийг 550-650 градусын темпаратурт халааж, жигнэх байдлаар дотор нь агуулагдаж буй хорт бодис, дэгдэмхий хийг ялгаж, цэвэр түлш үйлдвэрлэдэг технологи. Хөх нүүрсний үйлдвэр бол дунд хугацаандаа Улаанбаатарын утааг 80 хувиар бууруулахад хувь нэмрээ оруулна.
Цаашлаад хот бүрэн орон сууцжсаны дараа энэ нь түүхий эд болоод явна. Мөн энэ үйлдвэр хөх нүүрснээс гадна эрчим хүч үйлдвэрлэнэ.
Мөн нүүрсийг бүрэн хийжүүлэх чиглэлд үйлдвэрүүдийг төлөвлөж байгаа. Өмнө нь Дэлхийн банкны судалгаагаар Уул уурхай, хүн үйлдвэрийн яамнаас олон судалгааг хийж, ТЭЗҮ-г хийж байсан. Манай компаниас бас энэ чиглэлээр нарийвчилсан судалгааг хийж, нүүрсийг хийжүүлэхэд хамгийн бодитой, оновчтой хувилбар нь аль вэ гэдгийг хөгжлийн төлөвлөгөөндөө тусгаад явж байгаа. Үндсэндээ Багануурын хүрэн нүүрсний үнэ цэнийг 6.8 дахин, тээврийг долоо дахин бууруулж, нэмүү өртөг тонн тутамд 78 ам.доллараар нэмэгдүүлэх боломжтой " гэв.
ҮЙЛДВЭРИЙГ ДАГААД 100 МВТ-ЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРИЙГ БАЙГУУЛНА
Шадар сайд С.Амарсайхан "Багануур дүүрэг цаашид бие даасан хот болон хөгжиж, эдийн засаг нийгмийн асуудлаа шийдэн, ажлын байраа бий болгоно. Үүний нэг томоохон төсөл бол хагас коксжих нүүрсний үйлдвэрийг барьж байгуулна. Бид өндөр илчлэгтэй, чанартай түлшийг гаргаж авна.
Энэ үйлдвэрийг дагаад 100 МВт-ын эрчим хүчний эх үүсвэрийг байгуулна.
Мөн экспортод гаргах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ. Энэ том бүтээн байгуулалтыг энэ ондоо багтаан эхлүүлэхээр төлөвлөж байна" гэдгийг яриандаа онцолсон юм.
Мөн энэ бүтээн байгуулалтын талаар "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт мэдээлэхдээ "Сайжруулсан шахмал түүхий эдийн уурхайгаас ачих тээврийн өндөр зардал гаргадаг. Түлшээ үйлдвэрлэсний дараа шуудайлж, савалж, хот дотроо цэгүүдэд түгээнэ. Энэ бүх зардал нийлээд 540 мянган төгрөг болж байна.
Хэрэглэгчдэд бага үнээр зарж байгаа ч үлдэгдэл мөнгийг нь "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компаниас гаргаж байгаа.
Удаан хугацаанд ингэж зардлыг нь гаргах хүндрэлтэй. Хагас коксжсон түлш урьдчилсан байдлаар 190 мянган төгрөгийн зардал гарна. Татаасгүй үнээр цэвэр түлшээ энэ үнээ борлуулж, хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа эерэг урсгал бий болно. Сайжруулсан шахмал түлшээс илүү илчлэгтэй, өндөр халалттай учраас үйлдвэр барих хугацаанд зуухны туршилтыг хийнэ" гэв.
Гэрэл зургийг О.Болорсувд
Зочин 11 минутын өмнө 103.212.117.205
А.Цээсүрэн гуай, Та хүн ойлгохоор юм бич л дээ. ""Багануурын хүрэн нүүрсний үнэ цэнийг 6.8 дахин, тээврийг долоо дахин бууруулж, нэмүү өртөг тонн тутамд 78 ам.доллараар нэмэгдүүлэх боломжтой"" гэж бичиж болох уу? Үнэ цэнийг өсгөж, зардлыг бууруулж байж нэмүү өртөг бий болдог биздээ. Бас зөв бичгийн олон алдаа нь утгын алдаанд хүргэж байна. Жишээ нь "үнээр" гэхийг "үнээ" гэх мэтээр. Ажилдаа ингэж хальт мөлт хандаж болохгүй л баймаар юм. Цаашид хичээгээрэй.
Нэргүй 21 минутын өмнө 103.212.162.54
Shaaa lalruud muujruuldag tulsh neftiin uildvwree ehleed tul lalruudaa ta nartai ene havar alaltsanaa
Нэргүй 34 минутын өмнө 202.179.3.111
Хулгай хийх бас нэг арга олж дээ. Дарханд нүүрс коксжуулах хятад технологитой үйлдвэр байгаа даа. Тэгэж л турших гээд байгаа юм бол түүнийг ашиглавал олонч талаар зардал багатай баймаар. Үр дүн хол зөрөхгүй л болуу.
Иргэн 38 минутын өмнө 66.181.188.194
Татвар төлөгчдийн мөнгөөр гараа угааж бн аа!!! мафиууд минь болилдоо! т
Нэргүй 46 минутын өмнө 66.181.179.90
ЭНЭ НАРАНХҮҮ ГЭЖ ХУЛГАЙЧ БАЙНАА
ҮҮНИЙ ХҮЛГАЙГ ИЛЧИЛ ОДОНТУЯА б**с
АВГАЙ НАР ҮЙЛДВЭР БАРИНА ГЭНЭ БИТГИЙ
х** ДОНГОС БАС МӨНГӨ ИДНЭ ГЭНЭ
ТЭР БЭР АЛТАНТАРИА ГЭЖ АЖИЛЧ ХИЙХГҮЙ
БРЭНДЭЭР ГОЁСОН ХООСОН ТОЛГОЙТОЙ
АМВТАН БАЙДАГ ИНГЭЖ Л ЭД АРД ОЛНЫГ
МӨЛЖИЖ АМЬДАРЧ БН ДАРГА ГЭЭД БАЙГАА
НАРАНХҮҮ БОЛОВСРОЛГҮЙ ЁС ЗҮЙГҮЙ
АМЬТАН ҮҮНИЙГ ЗАЙЛУУЛ ДАНХАА ЯГ ЧИ….
Нэргүй 1 цагийн өмнө 111.237.119.73
туршилтанд 5000 кг хангалттай биш үү. хэрэв үнэхээр 5000 тонн бол туршилт нэрээр татваргүй гаргаж байгаа юм байна
Нэргүй 1 цагийн өмнө 66.181.178.148
Хоёрын хооронд сайжруулсан шахмал түлш гэж байхаар анхнаасаа кокжсон нүүрс тарааж утаагүй зуухны оронд халуунд тэсвэртэй зуух өгөх байсан. Алагтолгойн нүүрс гэж хагас коксжсон нүүрсийг манайх түлдэг байхад дулаан, утаа тортог үнэр танаргүй байсан. Зөвхөн энэ нүүрсийг түлүүлээч гэж 10 гаран жилийн өмнөөс агаарын комиссынхонд мөн ч олон удаа хүсэлт тавьсансан.
Нэргүй 1 цагийн өмнө 103.57.93.82
Одоо л нэг юм зөв замаар орж байна. л***р МАН-ыхан дунд нь цавчаа шаачихгүй бол ш дээ.
зочин 1 цагийн өмнө 103.140.10.207
Хятадад суралцагсад, судлаачид энэ айлын нүүрсний салбар дахь технологийн дэвшлийг судалж, хамтран ажиллаа ч ээ Хятадын лаб-ууд дээр туршилт хийгээч ээ Устрөрөгч гэлүү дээ нүүрснээс гаргаж, Бээжингийн цахилгаан станцууд утаагүй болсон уу
Монгол утаанаас цахилгаанаар сална шүү Ирээдүйдээ. Нүүрсээр баян Монгол нүүрс түшэж Эрчим хүчээ шийднэ шүү. Цахилгааны үнийг нь өртгөөс нь 10 -15 хувийн ашигтай болгоод явах тохиролцоо чухал. Орос, Хятад дэндүү үнэтэй цахилгаан манайд шахаж бна шүү.
Нэргүй 2 цагийн өмнө 122.201.23.83
Багануурынх болохгүй гээд авч ирсэнийг нь хурааж аваад байгаа биздээ
Нэргүй 25 минутын өмнө 202.179.3.111
Асуудалд шинжлэх ухаанчаар хандахаа болиод дарга нэртэй тэнэгүүдийн үгэнд ордог болжээ. Тэр зүхүүлээд байгаа ЭЛБЭГДОРЖ чинь "Иргэд асуудлаа шийддэг болно, Дарга гар дураараа авиралдагийг зогсоож ИРГЭНИЙ НИЙГЭМ байгуулна гэж мөн ч их тэмцсэн. Даанч МАНын хулгайч нарт ялагдсан даа.
Нэргүй 3 цагийн өмнө 124.158.108.204
Тэртээ 1970 -аад оны үед Эрдэнэт үйлдвэр ашиглалтанд орохоор амьдрал хэд дахин сайжрана гэж ухуулдаг байлаа. Таван Толгой, Цагаан суврага, Оюутолгой, Уран ………… Амьдрал гоё болно гэж Төр хичнээн жил ийм үлгэр ярьж байнаа?
Нэргүй 2 цагийн өмнө 192.82.92.204
Халамж, ноогдол ашиг нэрээр аманд таван цаас чихээд л таг дуугай болгож байна шд. Амьдрал сайхан болноо гээд л…Нэг ч ажлын байр нэмэхгүй, хайран тэр их мөнгийг зүгээр л …
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.191.64
Эдгээр үйлдвэрүүд ашиглалтанд орсны нөлөөгөөр амьд рал арай дээрдээд л бгаа юмдаа ! Манай хөгжил удаан бусдаас жаахан хоцроод бгаа нь үнээн үнэн.
Их бүтээн байгуулалтыг ард түмэн өөрсдөө элдвээр эсэр гүүцээд, хойш нь татаад байхымаа !!! Тэгээд тэр нь дандаа хойд хөршийн явуулага, хор найруулга байдаг шүү !!!
Женко Баттулга, 10%-ийн Даваасүрэн, Зика ьирус г.м-ийг барьж хориогүй цагт ер нь юм бүтмээргүй царайтай даг шүү !!!
Зочин 3 цагийн өмнө 139.5.217.225
Хэдэн жилийн өмнө хийчих байсан Хяттадууд орж ирээд эзэлчихнэ гээд болил уу?
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.191.64
Женко,Даваасүрэн хоёроос болсон юмшүү !
Хоёр луйварчин одоо буруугаа бие биенрүүгээ чихээд булайгаа дэлгэцгээж байна л даа !!!
Нэргүй 3 цагийн өмнө 66.181.187.138
болил доо.