2025 он гарахтай зэрэгцээд дэлхийн эхний их наядтангууд замдаа гарлаа. Тодруулбал, Оксфамын тэгш бус байдлын жилийн тайланг Ням гаригт танилцуулсан. Энэхүү тайланд дурдсанаар одоогийн чиг хандлага хэвээр үргэлжилбэл ойрын 10 жилд дор хаяж таван хүн их наяд ам.долларын хөрөнгөтэй болох төлөвтэй байна.
Дэлхийн хамгийн баян хүн Элон Маск 430 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Түүний хувьд тав хүрэхгүй жилийн хугацаанд их наядтан гэх алдрын эзэн болох төлөвтэй байна. Маскийн араас “Amazon”-ы үүсгэн байгуулагч Жефф Безос, “Oracle”-ийн үүсгэн байгуулагч Ларри Эллисон, “Meta”-ийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг, “LVMH”-ийн гүйцэйтгэх захирал Бернард Арно нар удаална.
Оксфам тайланг Швейцарийн Давос хотноо жил бүр зохион байгуулдаг Дэлхийн эдийн засгийн форумын эхлэлтэй давхан танилцуулав. Тус форум нь дэлхийн баячууд, бизнес эрхлэгчид болон удирдагчдын дээд хэмжээний уулзалт юм. Мөн эдгээртэй зэрэгцэн АНУ-ын шинэхэн ерөнхийлөгч Дональд Трамп тангаргаа өргөж байгаа билээ.
2024 он дэлхийн хамгийн чинээлэг хүмүүс, тэдний гэр бүлийн хувьд маш их ашиг орлоготой жил байсан. Энэ нь АНУ-ын хөрөнгийн зах зээлийн өсөлтөд нөлөөлсөн гэж Оксфам үзэж байна. Баячуудын хөрөнгө маш хурдан өссөн тул Оксфам өнгөрсөн жилийн тооцоогоо шинэчлэн гаргажээ.
Оксфам байгууллагын бодлогын ахлах шинжээч Ребекка Ридделл энэ талаар ярихдаа “Нэг их наяд ам.доллар гэдэг бол төсөөлшгүй их мөнгө. Ийм туйлын тэгш бус байдал бол тэмдэглээд байх зүйл биш” гэжээ.
Тэгш бус байдлыг бууруулж чадвал нэн ядуурлыг гурав дахин хурдан арилгах боломжтой гэж Оксфам анхааруулжээ.
Өнгөрсөн жил тэрбумтнуудын эгнээ 200 гаруй хүнээр нэмэгдэж, 2770 дөхжээ. Тэдний хөрөнгө өмнөх жилийнхээсээ гурав дахин их буюу 2.1 их наяд ам.доллараар нэмэгдэж, нийт 15 их наяд ам.доллар болжээ. Зөвхөн АНУ-д л гэхэд 816 тэрбумтан амьдарч байна. Тэдний хөрөнгө дангаараа 1.4 их наяд ам.доллараар нэмэгджээ.
Үүний зэрэгцээ, ядуу амьдарч буй хүмүүсийн тоо 1990 оныхтой ойролцоо байна.
Тодруулбал, өдөрт 6.85 ам.доллараар амьдардаг хүмүүсийн тоо 1990 оноос хойш бараг өөрчлөгдөөгүй. Нийт 3.6 тэрбум хүн энэ байдлаар амьдарч байгаа нь дэлхийн нийт хүн амын 44 хувь юм. Мөн 10 эмэгтэй тутмын нэг нь нэн ядуу буюу өдөрт 2.15 ам. доллараас бага мөнгөөр амьдарч байна. Нэн ядуу нөхцөлд амьдарч буй эмэгтэйчүүдийн тоо эрчүүдээс 24.3 саяар олон байна.
Оксфамын тайланд дурдсан бас нэгэн сонирхолтой мэдээлэл гэвэл, хамгийн баян 10 хүний аль нэг нь баялгийнхаа 99 хувийг алдсан ч тэр хүн тэрбумтан хэвээр байх аж.
ӨВЛӨГДСӨН БАЯЛАГ
Тэрбумтнуудын хөрөнгийн гуравны нэгээс илүү хувь нь өв залгамжлалаас үүдэлтэй гэдгийг энэ жилийн тайланд онцолжээ. 2023 онд тэдний олонх нь бизнес эрхлэх гэхээсээ илүү өв залгамжлах замаар хөрөнгөө өсгөсөн байна. 30-аас доош насны 17 тэрбумтан байгаа нь бүгдээрээ гэр бүлээсээ өв залгамжилжээ.
Дэлхийн улс орнуудын гуравны хоёр нь шууд удамд өв залгамжлалд татвар ногдуулдаггүй. Энэ нь хөрөнгө шилжүүлэхэд нэн чухал ач холбогдолтой байдаг аж. Үүнд арга хэмжээ авахгүй л бол бид хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том баялгийн шилжүүлгийн үеийг харахад ойрхон байна гэдгийг Оксфам байгууллагын бодлогын ахлах шинжээч Ребекка Ридделл хэллээ.
УЛС ТӨР ДЭХ НӨЛӨӨ
АНУ-ын баячуудын улс төр дэх нөлөө улам бүр тэлсээр байна. Оксфам байгууллага үүний жишээ болгож Трампийн засаг захиргааг дурдлаа. Трампийн засаг захиргаанд дор хаяж нэг тэрбум ам.долларын хөрөнгөтэй 10 шахам хүн байна.
Мэдээж хамгийн тод томруун жишээ бол Элон Маск. Трампийн сонгуулийн кампанит ажилд 260 сая гаруй ам.доллар зарцуулсан Элон Маск өдгөө ерөнхийлөгчийн зөвлөх гэх нэр хүндтэй албыг хашиж, Засгийн газрын үр ашгийн хэлтсийг удирдалцаж байна. Ребекка Ридделлийн хэлснээр “Элон Маск болон түүний бодлого, улс төрд үзүүлэх нөлөө нь АНУ-ын эдийн засаг, улс төрийн тогтолцоог тодорхойлоход оролцсоор ирсэн тэрбумтнуудын хяналтгүй эрх мэдлийн бэлгэдэл” болох юм.
Албан тушаалаа хүлээлгэн өгч буй ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн долоо хоногт Зууван танхимаас сүүлчийн илтгэлээ хүргэхдээ маш цөөхөн тооны хэт чинээлэг хүмүүсийн гарт эрх мэдэл төвлөрч буйг анхааруулсан билээ.
Иргэн Гантулга 2025-01-21 202.179.26.21
манайд Их хурал засгийн газрын нөхдөөс хэлэн иэрбумтнууд байгаа болоо? Газрын харилцааны Геодези Ерөнхий газрын дарга Энх-Амгалан их баяжсан баых шүү.
ylcuin zailyyl 2025-01-21 50.147.160.114
– zoriydaarbesh Uyrgalj,axtaij + xylgaichduin& OS;