АНУ-ын 47 дахь ерөнхийлөгч Дональд Трамп тун удахгүй тангарагаа өргөх гэж байна. Тэрбээр орон нутгийн цагаар 12:00 цагт буюу Монголын цагаар нэгдүгээр сарын 20-21-нд шилжих шөнийн 00:00 цагт тангаргаа өргөх юм.
Энэ удаагийн тангараг өргөх ёслолын ажиллагаа Капитол хилл дотор болж буйгаараа онцлог. Тангараг өргөх өдөр ард иргэд ихэвчлэн Капитол хилл орчимд олноор цугладаг бол энэ жил харьцангуй хүн багатай байна. Энэ жил гадаа биш дотор зохион байгуулж байгаа учир гудамж талбай хүн багатай байгаа аж. Өмнө нь зөвхөн 1985 онд л Рональд Рейганыг тангараг өргөхөд ёслолыг дотор зохион байгуулж байжээ.
Вашингтон дахь "Capital One Arena"-д ёслол, парадыг шууд дамжуулна. Тийм учраас Трампийн дэмжигчид өдгөө "Capital One Arena" руу жагсан орцгоож байна.
Дэмжигчдийн сэтгэгдлээс Нью-Йорк таймс хэвлэл сонирхжээ. Тухайлбал, 76 настай Жорж Мартланд тангараг өргөх ёслолын гэрч болохоор Новато хотоос зорин ирсэн ч Трампийг бодитоор харах боломжгүй болсон аж. Тиймээс ёслолыг дотор хийхээр болсонд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Харин Кливленд хотын коллежийн оюутан, 19 настай Райан Рамсер сэтгэгдлээ илэрхийлэхдээ "Би коллежио төгсөөд цэрэгт явахаар төлөвлөж байна. Би удахгүй байгуулагдах энэ засаг захиргаанд, цэргийнхэнд маш өндөр хүлээлттэй байна. Мөн гэмт этгээдүүдийг АНУ-д нэвтрүүлэхгүйн тулд хилээ хаах ажиллагааг урьтал болгохыг Трампаас хүсч байна" гэв.
Дональд Трамп, Меланиа Трамп нар суудлаасаа бууж буй ерөнхийлөгч Жо Байден болон түүний эхнэр Жилл Байден нартай уулзахаар Цагаан ордонд энэ цаг мөчид хүрэлцэн иржээ. Тэднийг Жо Байден "Гэртээ тавтай морил" хэмээн угтан авсан байна.
Дашрамд дурдахад, тангараг өргөх ёслол дуусмагц Жо Байденыг Капитолоос авч явах нисдэг тэрэг хэдийнэ байраа эзлэн бэлэн зогссоныг Нью-Йорк таймс онцлон харуулав.
Иргэн 2025-01-20 66.181.183.111
Байдан ерөнхийлөгч их сайни ажилласан , ойрхи дорнод, украйн оросын байдалд Трампыг хийх ажилгүйгээр зөв замд оруулж илт дайсагнагч Ирак улс, Хятад улсын өрсөлдөх чадварыг доош нь буулгаж чадсан шүү
Нэргүй 2025-01-20 139.5.217.191
Байдан өвгөн ингэж нэг явлаа.Одоо дараагийн өвөө яахыг харах болж дээ.
Нэргүй 2025-01-20 223.118.50.85
чөтгөр зайллааа шүү
зочин 2025-01-20 66.181.160.96
Америкд , чөтгөр нь өөрөө зайлаад өгдөг нь сайхан юм да… Өөр газар бол үхэж байж л зайлна !!..
монгол 2025-01-20 202.21.117.34
Тэр ногоон Зеленский бүрэн эрх нь аль эрт дуусчихаад байхад худлаа дайнаар шалтаг хийгээд сонгууль явуулахгүй, алаан хядаантай тоглоомонд донтсон хар тамхичин аятай дайнаа үргэлжлүүлээд олон эрсийнхээ амь насыг үгүй хийсэн г********н зайлах цаг нь дөхөж байна даа. Ивээн тэтгээд байсан зөнөг чөтгөр нь нэг юм зайллаа.
Нэргүй 2025-01-20 66.181.184.56
Чинийхээр бол,,,оросын бөгсдолоогоод,,,,бууж өгч,,,,эх орноо худалдаж,,,, амь гарна,,, тиймээ,,,,дебыль ээ,,,,
чойжоо 2025-01-20 88.125.82.223
ёслол дуусмагц баривчлах гэж бгаан болуу гэж л бодлоо гарчгийг нь хараад .. уг нь бол еслолын дараа хуучин ерөнхийлөгч уг нисдэг тэргээр төрөлх нутаг руугаа явдаг уламжлалтай юм билээ лд.
зочин 2025-01-20 66.181.182.212
Бид бүдүүлэгдүү учраас л баривчлах хорих тухай бодол толгойд нь эхлээд ордог б**х Соёлтой оронд бол арай өөр л дөө Тийм бүдүүлэг юм хийхгүй
Нэргүй 2025-01-20 203.91.115.43
Наанаа инээгээд цаанаа бууддаг соёлыг шүтдэг золиг уу даа