“Газрын тос боловсруулах үйлдвэрт технологи суурилуулж байна"

Хуучирсан мэдээ: 2025.01.20-нд нийтлэгдсэн

“Газрын тос боловсруулах үйлдвэрт технологи суурилуулж байна"

“Газрын тос боловсруулах үйлдвэрт технологи суурилуулж байна"

Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулахад шаардлагатай хөрөнгө оруулалтын зардал 400 гаруй сая ам.доллараар нэмэгдсэн нь олон хардлага дагуулж буй. Тэгвэл эл асуудалд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг дараах тодруулга өглөө.


-Газрын тос боловсруулах үйлдвэр ТЭЗҮ -гүй байсан гэхчлэн асуудал яригдаж эхэллээ. Энэ асуудалд та тодорхой мэдээлэл өгөөч?

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ 2018 оны сүүлээр батлагдаж, 2019 оноос инженерчлэл эхэлсэн.  Зарим гишүүд олон үндэстэн дамнасан, Энэтхэг, Монгол улсын төр засгийн төвшинд хэрэгжүүлж байгаа нефть химийн салбарын томоохон тоглогчид технологи хөгжүүлэгчдийн оролцоотой хэрэгжиж байгаа төслийг үгүйсгэж, ТЭЗҮ байхгүй, усны дүн шинжилгээ, байгаль орчны шинжилгээ байхгүй гэж ярьж байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл.

Энэ төсөл бол хоёр орны төр засгийн өндөр хянгалт дор хэрэгждэг.

ТЭЗҮ нь энэ үйлдвэр барихад хэрэгтэй юу, нийгэм эдийн засгийн ямар ач холбогдолтой вэ гэдэгт хариулт өгдөг, хамгийн анхан шатны бичиг. ТЭЗҮ бол судалгаа. Дараа нь инжерчлэл эхэлж байгаа. Инженерчлэлийн таван үе шат байдаг. Газрын тосны байгууламжийн төвөгшил, инженеэрчлэлийн ажилд зарцуулагдах цаг хугацаагаар бид төслийг дөрвөн хэсэгт хуваагаад явж байна. Эхний нэгдүгээр хэсгийн ажил дууссан, хоёр, гуравдугаар ажил явж байна. Дөрөв дэх ажил эхлэхэд нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон. ТЭЗҮ 2018 онд хийгдсэн, журмаараа таван жил тутамд шинэчлэгдэж байх ёстой.

Төсөл эхэлсний дараа дэлхий даяар цар тахал дэгдсэн, дараа нь үнийн өсөлт, техник тоноглолын хомсдол энэ бүхэнтэй тулсан ч даваад л явж байгаа. Энэтхэгийн төр засаг, төсөл хэрэгжүүлэгч компани, Монгол Улсын Засгийн газар уйгагүй ажилласны хүчинд 2017, 2018 онд тооцож байснаас 34 хувиар өсгөж чадсан. Манай улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажил хоёр дахин үнэ өссөн байгаа. Төсөл цар тахлын үеэр  хийгдсэн ч, зогсож байгаагүй. Энэ төсөлд хоёр орны Засгийн газрын шийдвэр хүлээгдэж байдаг учраас биднээс үл хамаарах хүлээгдэх юм гардаг.  Үйлдвэрийн бүтээн байгуулалт хийхэд шаардлагатай санхүүжилтийн нэмэлт гэрээг  УИХ ын чуулганаар соёрхон баталбал төсөл хэрэгжих хугацаа тодорхой болно.

-Төслийн нийт өртөг 1.7 тэрбум ам.доллар болж байгаа нь юунаас шалтгаалсан бэ?

-Үйлдвэрийг барьж байгуулахад 1 тэрбум 698 сая ам.доллар шаардлагатай. 41 сая ам.доллар нь магадлашгүй ажлын зардал. Лиценз эзэмшигчдэд төлөх 18,5 сая ам.доллар орчихсон явж байгаа. Лицензтэй долоон технологийн байгууламж тус бүрээр дөрвөн янзын гэрээ байгуулдаг.  АНУ, Франц, Италийн концернийн лицензээр баригдаж байгаа гүн боловсруулалтын технологитой холбоотойгоор.  Энэ байгууламж тус бүр дээр дөрвөн янзын гэрээ хийдэг. Түүний хоёр нь буюу лицензийн төлбөр, ерөнхий инженерийн зураг төслийн төлбөр хийгээд тэр гэрээ нь хэрэгждэг гэсэн үг. Дараа нь үйлдвэрийн процессын технологийн байгууламжууд болох реакторууд хамгийн эхний цэнэглэлт  байна, катализатор болоод  химийн бодисууд түүнийг лиценз эзэмшигчээс авах ёстой. Зайлшгүй патентыг нь авах ёстой тоноглол гэж байдаг байгууламж бүр дээр. Тэрийг авах ёстой.  Энэ хоёр хэсгийнх нь гэрээ байгуулагдаагүй, тийм учраас дөрөв дэх үе шаттай зэрэгцэж хийгдэх юм.

Газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн өртөг зардлыг тооцож үзэхэд манайхтай төсөөтэй технологийг харьцуулж үзэхэд Уганда, манай улс хоёр дээр хэрэгжиж байгаа төсөл цоо шинээр хэрэгжиж байна. Дэд бүтцээ шинээр хийгээд. Индекс байдаг.  Нэг сая тонн тосыг боловсруулахад гарах хөрөнгө оруулалтын зардлаар тооцоход манайх 1.16, Угандад хийж байгаа нь 1.6, Казахстанд 1.3, АНУ 8 гэсэн индекстэй.

Манайх бол бүх тоног төхөөрөмжөө гадаад улсаас авдаг. Дээр нь ЭКЗИМ банкны зээлээр санхүүждэг бүх төсөл дээр бараа ажил үйлчилгээнийхээ тодорхой хувийг зайлшгүй тухайн орноос нь л авдаг.

Мөн Энэтхэгийнх 75 хувь байхад нь хөрөнгө оруулалтын зардлаа бууруулахын тулд хөрш орноос авах боломжийг бий болгооч ээ гэж хэлэлцэж байж, 50 хувь болгосон.

-Үйлдвэрийн ажил хэдэн хувьтай явж байна вэ. Өртөг нь өсөөд байдаг атал үйлдвэр барих ажил хэдэн хувьтай явж байгаа нь тодорхойгүй байна гэж УИХ-ын гишүүд шүүмжилж байна?

-Газрын тос боловсруулах үйлдвэр бол Монгол Улсад зайлшгүй шаардлагатай төсөл гэж ойлгох хэрэгтэй. Өөрийн орны түүхий эдийг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож, дотоодынхоо хэрэгцээг хангана. Бүтээгдэхүүн нь стратегийн ач холбогдолтой. Газрын тосны үйлдвэр бол маш чухал үйлдвэр гэж ойлгох хэрэгтэй.  Барих уу үгүй юу, ТЭЗҮ байна уу үгүй юу гэдэг улстөржүүлэлт цаг нь биш. Цаг үеэ олоогүй улстөржүүлэлт явж байна. Энэ үйлдвэр дуусах шатандаа явж байна. Тоног төхөөрөмж суурилуулж байгаа.

-Төсөлд 260 сая ам.доллар л зарцуулсан байна, бусад нь хаачив гээд байгаа?

-1 тэрбум 236 сая ам.доллараас 260 сая доллар зарцуулсан гэж яриад байгаа. Инженерчлэлдээ 5 хувь, барилга угсралтдаа 35 хувь, 60 хувь нь тоног төхөөрөжийн нийлүүлэлтдээ байдаг. Тоног төхөөрөмж нь гадаадад үйлдвэрлэгдэж байна, зээлээс мөнгө нь гарах болоогүй байна.

Манай үйлдвэрийн талбайд ирэхэд 85 хувь, улсын комисст хүлээлгэж өгөхөөр 15 хувь гэхээр зээлийн зарцуулалт бага харагдаад байгаа. Тэгэхээр инженерчлэл,  худалдан авалт барилга угсралтын бүхий л үнийн дүнтэй, түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ гэдэг чинь ийм онцлогтой.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
18
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж