Д.Амарбаясгалан: Зээлийн хүүг бууруулах шаардлагатай

Д.Амарбаясгалан: Зээлийн хүүг бууруулах шаардлагатай

Д.Амарбаясгалан: Зээлийн хүүг бууруулах шаардлагатай

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2025.01.20) Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд болон Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинээр томилогдсонтой холбогдуулан хүлээн авч уулзсан байна.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, энэ удаагийн парламент банк, санхүүгийн салбарын шинэчлэлийг хэрэгжүүлэхдээ нэн түрүүнд зээлийн хүүг бодитой түвшинд бууруулах, зээлдэгчийн буюу хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалсан, тэдэнд дарамт бус боломж олгодог эрх зүйн орчныг бүрдүүлэхэд онцгойлон анхаарна гэжээ. Өөрөөр хэлбэл шинэ парламент банк, санхүүгийн салбарт хийгдээгүй томоохон шинэчлэлийг хийхээр зоримог алхмуудыг хэрэгжүүлэхээр зэхэж байгаа юм байна.

Мөн  бодлогын хүү буурахад зээлийн хүү буурна гэх мэт ерөнхий ойлголтоор хязгаарлах бус нарийвчилсан, олон талт зохицуулалтаар хэрхэн яаж иргэдэд ээлтэй, бизнес эрхлэгчдээ дэмжсэн шийдлийг хэрэгжүүлж болох талаар УИХ төв банкныхантай хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

Уулзалтад оролцогчид хөдөө аж ахуйн чиглэлээр болон бичил бизнес эрхлэгчдэд зориулсан зээлийн эх үүсвэрүүд, дижитал эдийн засгийн хувьсал өөрчлөлт, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар нээлттэй санал бодлоо хуваалцжээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн зүгээс аливаа хууль, тогтоомжийн төвд аль нэг байгууллага бус харин ард иргэдийн эрх ашиг хадгалагдаж байхыг эрхэм зорилгоо болгож ажиллахыг үүрэг болгосон байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-20 124.158.123.244

Яагаад гэнэт ухаан оров? Нэг айдас байна даа. Энэ нь эз дийлсэн банкныханы дургүйг харин ч нэг хүргэнэ биз… Иэгээд …

Avatar

Зочин 2025-01-20 66.181.161.137

Олон жил энэ хүн шиг ярьж ирсэн. Ямарч өөрчлөлт гараагүй. Гадны банк оруулаад л ир!!! Өрсөлдөөн бий болно, хүү буурна, хүнд суртал арилна. Авилга банканд бий болсон. Их хэмжээний зээл авахад 10% өгдөг, зээл судалж бн гэж хүний бизнесийн мэдээллийг мэдэж ашигладаг, оны эцэст банкны зээлүүдийг зогсоож Банк бусынхан хүүгээ өсгөж тоглолт хийдэг байдал бодитой бий болсон шүү!!!

Avatar

Нэргүй 2025-01-20 95.161.226.82

шал худлаа самбарын өмнө зогсож энэ тэр юу гэж байгааг ч ойлгохгүй толгой доо энэ харанхуй!

Avatar

Нэргүй 2025-01-20 66.181.191.64

Мөн ч хол бна даа, залуу минь ! Үээлийн хүү бол чиний ярьдаг ажил ерөөсөө биш, хоршоо байгуулах ч чиний ажил биш шүү дээ !

Avatar

Зочин 2025-01-20 59.153.115.92

мөнгө хэвлэхээ боль

Avatar

Нэргүй 2025-01-20 103.57.92.59

Зээлийн хүү яах вээ. Төгрөгийнхөө ханшийг битгий унагаад бгаачээ. Төгрөг чинь цаас болж дууслаа.

Avatar

Нэргүй 2025-01-20 203.91.115.46

Амарбаясгалаан, энэ чиний сонгуулийн шоу биш шүү. Цаана аа тооцоо судалгаатай хийгддэг ажил. Танай нам, засаг төсвийг хөөсрүүлж, цаасан мөнгө хэвлэж зээл гэж тараахаа больчих, эхлээд! Оюун-Эрдэнэд хяналт тавь! Тэр арай хэтэрч байна!

Avatar

МАН-ын гишүүн 2025-01-20 66.181.191.64

Амарбаясгалан минь манай МАН-ыг маань Женко удирда ад бна ш дээ, үүнийг болиулаач !!! Данхыг Херогоосоо сал ахгүй юм бол хөөгөөд явуулаач ээ !!!

Avatar

Нэргүй 2025-01-20 66.181.191.64

Женко АН-д нөлөөгөө алдаад, харин МАН-д бүр өөрийн хүн шиг наалдаад гарын хүмүүсээ төрийн өмчит ХК-нууд руу багтахын хирээр чихэж бна. Тэхэд намаа байнга санх үүгээр дэмжиж ирсэн залуучууд хов хоосон хоцорч бна шүү !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж