Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт мэтгэлцээн дүүрэн байх бололтой

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт мэтгэлцээн дүүрэн байх бололтой

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт мэтгэлцээн дүүрэн байх бололтой

Швейцарийн Давост болох 2025 оны Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт "Ухаалаг эрин үед хамтын ажиллагааны уриалга" нэрийн дор эхэллээ. Гэсэн хэдий ч энэхүү дээд хэмжээний уулзалт Дональд Трампийн өндөр татвар, Парисын уур амьсгалын гэрээнээс гарах болон эрүүл мэндийн бодлогыг вакциныг эсэргүүцэгч нэгэнд даатгасан зэрэг асуудлаас болж тийм ч таатай өрнөхгүй гэж ажиглагчид таамаглаж байна. Одоогийн байдлаар, форумын эхний өдрийн нарийн мэдээлэл гараагүй байгаа юм.

Форумд оролцож буй дэлхийн 60 орны удирдагч ухаалаг үйлдвэрлэл, олон улсын аюулгүй байдал зэрэг сэдвүүдийг хэлэлцэх юм.

Үүний хүрээнд олон улсын хамтын ажиллагаа, худалдааны бодлого хэрхэн өөрчлөгдөж болзошгүйг хэлэлцэж, боломжит санхүүгийн хямралаас улс орон хэрхэн хохиролгүй байх талаар санал бодлоо солилцож магадгүй. Жишээлбэл, АНУ болон Хятадын хооронд хурцдаж магадгүй худалдааны дайнаас эхлэн Оросын байгалийн хийг Энэтхэг их хэмжээгээр худалдан авч барууны орнуудад нийлүүлэх зэрэг томоохон асуудал энэ онд гарах өндөр магадлалтай байгаа юм.

Энэ удаагийн хурлаар мөн Европын орнуудын Төв банкны тэргүүн нар инфляцитай хэрхэн тэмцэх талаар хэлэлцэх төлөвтэй байна. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский уг форумд оролцож, Оростой хийж буй дайнд, Трампийн эргэлзээтэй байдлын талаар хэлэлцэх юм. Гэсэн хэдий ч форумын гол зорилго нь хиймэл оюун ухаанд анхаарлаа хандуулж, дэлхийн хамгийн тулгамдсан асуудлуудыг шийдэх тул геополитикийн асуудалд төдийлөн анхаарахгүй гэж албаны хүн "Guardian" агентлагт мэдээлжээ.

Түүнчлэн, энэ жилийн хувьд 60 орны удирлагчаас гадна 350 гаруй засгийн газрын өндөр албан тушаалтан оролцоно.

Жишээлбэл, Дональд Трамп цахимаар оролцох бол Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен биеэр ирж оролцох юм байна. Хятадаас ерөнхий сайдын орлогч Дин Шюэсян, Аргентин улсын ерөнхийлөгч Хавьер Майлей, Германы канцлер Олаф Шольц, Европын парламентын ерөнхийлөгч Роберта Мецола болон Өмнөд Африкийн ерөнхийлөгч Матамела Сирил Рамафоса, Испанийн ерөнхий сайд Педро Санчес нар оролцох юм.

Уулзалтад мөн Швейцарийн Холбооны 2025 оны ерөнхийлөгч Карин Келлер-Саттер, Армен улсын ерөнхий сайд Никол Пашинян, Азербайжан улсын ерөнхийлөгч Илхам Алиев; Бангладешийн засгийн газрын ахлах зөвлөх Мухаммед Юнус, Бельгийн ерөнхий сайд Александр Де Кроо болон Конго улсын ерөнхийлөгч Феликс-Антуан Цисекеди Тшиломбо; Египетийн ерөнхий сайд Мостафа Мадбули, Иракийн Ерөнхийлөгч Абдулатиф Рашид нар оролцоно.

Төр засгийн удирдагчдаас гадна 1600 гаруй бизнесийн удирдагч, тэр дундаа Дэлхийн эдийн засгийн форумын гишүүд, түншүүдийн 900 гаруй шилдэг гүйцэтгэх захирал, дарга нар оролцоно.

ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж