Монголчууд өөрсдийн авьяас чадвараараа олон улсад өрсөлдөж, түүгээр ч зогсохгүй шилдгээр шалгарсан баярт мэдээ өнөөдөр цахим хуудаст олны сэтгэгдлийг ихэд хөдөлгөөд байна. Тэгвэл бид дэлхийн цасны баярт эх орноо төлөөлөн оролцож, шилдгээр шалгарсан 12 орны сийлбэрчидтэй өрсөлдөж8 тэргүүн байр эзэлсэн "Шонхор" багийн ахлагч барималч Б.Говьсайхантай холбогдож, баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.
Тэрбээр, АНУ-ын Миннесота мужийн Стиллуотер хотод болсон “World Snow Celebration” буюу Дэлхийн цасан баримлын аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож “Дэлхийн аварга” боллоо. Тэмцээн өнгөрсөн долоо хоногт буюу 2025 оны нэгдүгээр сарын 15-19-ний хооронд болсон. Канад, Их Британи, АНУ, Финланд, Тайвань, Денмарк, Энэтхэг зэрэг 12 улсын шалгарсан баг өөрсдийн авьяас ур чадвараараа өрсөлдөж, “Дуу хоолой” бүтээлээрээ аварга боллоо.
Бид бүтээлээрээ дэлхийн дулаарал, ан амьтан, байгаль дэлхийн хүчин мөхөстөж байгаа байдлыг дэлхий нийтэд хүргэхийг зорьсон. Одоо бид АНУ- ын Колорадо мужийн Брекенриджэд жил бүр уламжлал болон зохиогддог олон улсын цасан баримлын тэмцээнд оролцохоор ирээд байна. Энэ тэмцээн маань мөн тав хоног үргэлжилнэ.
Дани 50 минутын өмнө 202.70.46.20
Денмарк биш Дани гэж бичнэ