Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслөөр мэдээлэл сонсов

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслөөр мэдээлэл сонсов

Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслөөр мэдээлэл сонсов

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн /2025.01.20/ хуралдаанаараа Монгол Улсад Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг шалган судлах, холбогдох санал дүгнэлт, шийдвэрийн төсөл гаргах үүрэг бүхий Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн мэдээллийг сонсчээ.

Мэдээллийг тус ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Үндэсний аудитын газрын эрсдэлийн удирдлагын газрын захирал Д.Отгонбаяр, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх, эдийн засагч А.Батпүрэв нар өгчээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж дуусгахад нэмэлт санхүүжилт шаардлагатай байгаа тул Монгол Улсын Засгийн газар Энэтхэгээс 462.2 сая ам.доллар нэмж авахаар болж, УИХ-аар зээлийн хэлэлцээрийг хэлэлцүүлж буй.

Зээлийн нөхцөл нь өмнө байгуулсан хэлэлцээрүүдтэй адил жилийн 1.75 хувийн хүү, үйлчилгээний шимтгэл болон хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл тус бүр 0.5 хувь, үндсэн өрийн төлбөрөөс эхний таван жил чөлөөлөгдөх, нийт 20 жилийн хугацаатай байна.

УИХ-аар зээлийн хэлэлцээрийг соёрхон баталбал Газрын тос боловсруулах үйлдвэрийг барих ажил зогсолтгүй үргэлжилнэ.

Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд нийт 14 мега төсөл хэрэгжүүлэх зорилт тавьснаас хамгийн тэргүүнд өгөөжөө өгөх төсөл нь энэхүү Газрын тос боловсруулах үйлдвэр байх тухай Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдээд буй.

Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлэг ажлын хэсгийнхний мэдээллийг сонслоо.

Мөн бүлэг Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн  тухай мэдээллийг сонссон байна. УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь болон албаны хүмүүс тогтоолын төслийн танилцуулгыг хийж гишүүдийн асуултад хариулт өгчээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Профессор Иркутского Университета 2025-01-20 78.183.105.223

монголы очень тупые люди. Монголы упустили проект в Дархане, а теперь довольствуются этим сомнительным проектом — индийским НПЗ. Из-за своей неспособности принимать правильные решения монголы, никогда ничего существенного не построят, а их политики лишь загонят страну в долговую яму навсегда.

Avatar

Нэргүй 2025-01-20 66.181.191.64

Шүүр унасан чавганц Мөнхбаясгалан оройлон оролцоод байгаагаас үзвэл Женко нохойн гацаах ажиллагаа явж бгаан байнаа ! Төвд нохойн гөлөг Монголыг хорлож дууса агүй л бна доо, хятадын хурлийз жингэр шүүрээ унаад гар ын үзүүрт нь гүйж л яваа юм бна !

Avatar

Нэргүй 2025-01-20 103.212.119.123

Хүүкийн мөнгийг угааж байгаа чавганц дараа нь ял аа даахгүй хүүкээ чирээд хогийн сав болноо

Avatar

Нэргүй 2025-01-20 184.146.132.27

Бүтээx л зүйл бол буруу зөвгүй барь попорсоор шаварандаа xий эргэсээр дууслаа !!!

Avatar

ЭНЭ ТӨСЛИЙГ 2025-01-20 202.179.18.151

ЭНЭ ТӨСЛИЙГ ГАДНЫ ХЯНАЛТААР ХИЙЛГЭЭ МЕНЕЖМЕНТИЙГ НЬ

Avatar

Нэргүй 2025-01-20 203.91.115.46

Энэ бол шууд луйвар шүү. Хүрэлсүхийн хулгай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж